МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: МАН 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой

Монгол Ардын намын XXVIII Их хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас сонгогдсон намын Бага хурал, Удирдах зөвлөл, тэдгээрийн Ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд, үр дүнг онцолсон юм. Тухайлбал, тайлангийн хугацаанд намын удирдлагууд орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ Удирдах ажилтны улсын болон бүсийн, аймаг, нийслэлийн зөвлөгөөн хийж, “Иргэдийн цаг” уулзалт, “Иргэдийн индэр” хэлэлцүүлэг, “Бид хамтдаа” үндэсний форум, “Иргэдийн цаг” аян зэрэг иргэд сонгогчдод чиглэсэн олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Эдгээр аян, уулзалтаас “Үндэсний форум” тунхаг бичиг гаргаж, “Ардын индэр”, “Иргэдийн цаг” аянаар намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар хэд хэдэн аймагт очиж ажиллажээ. Гурван сар үргэлжилсэн “Ардын индэр” хэлэлцүүлэг 13 удаа болж салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд оролцсон байна.

Тайлант хугацаанд намын Бага хурал 11 удаа хуралдаж цаг үеийн болон зарчмын олон асуудал хэлэлцэж, нийт 57 тогтоол гарган хэрэгжүүлсэн.  Мөн намын Удирдах зөвлөл 79 удаа хуралдаж, 179 тогтоол батлан гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласан. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг хангах, намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Монгол Ардын Намын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг “ЭВ НЭГДЭЛ-ХАРИУЦЛАГА-ЯЛАЛТ” гэсэн уриатайгаар таван бүсэд зохион байгуулсан. Энэ хугацаанд Монгол Ардын Нам гадаад орнуудын улс төрийн намуудтай харилцах чиглэлээр олон чухал арга хэмжээ зохион байгуулсныг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илтгэлдээ онцлон дурдлаа. Тэрбээр мөн намынхаа түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхтэй холбогдуулан XXVIII Их хурал онцгойлсон уриалга гаргаж гишүүд, дэмжигчид, олон нийтэд хандах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм.


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Irgen [ 66.86.108.202 ]      |     11-р сарын 21 -нд, 10:34 минутанд

Bas l neg turuunii buus huurhii

Гишүүн [ 59.153.113.253 ]      |     11-р сарын 20 -нд, 10:54 минутанд

Чи эв нэгдэл гэж ярих байсым бол намаа хагалахыг яагаад дэмжсийм бэ

Зочин [ 59.153.113.38 ]      |     11-р сарын 20 -нд, 10:06 минутанд

МАН 100 НАСАЛЖ ЧАДАХГҮЙ БҮҮ ГОРЬД... кккк

Зочин [ 59.153.113.38 ]      |     11-р сарын 20 -нд, 10:05 минутанд

Ккк... МАГ 100 НАСАЛЖ ЧАДАХГҮЙ... БҮҮ ГОРЬД...

ҮНЭН [ 124.158.124.142 ]      |     11-р сарын 20 -нд, 06:20 минутанд

ЭНЭ БАЛАЙ ЗАЛУУ УХАМСАРААРАА ӨӨРЧЛӨГДӨХ ЁСТОЙ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ШТАВЫГ УДИРДАЖ БАЙСАН, МӨН АН-ЫН ТАЛД ХҮРЭЛСҮХТЭЙ ХАМТ АЖИЛЛАЧИХААД ЯАГААД ОГЦРОХГҮЙ БАЙНАА. МӨНХБАТ ЭНЭ ЗАЛУУГИЙН ОРОНД БОЛОХ ЁСТОЙ.

ҮНЭН [ 124.158.124.142 ] 11-р сарын 20 -нд, 06:21 минутанд

ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮРЭЛСҮХ НЭГ САР Ч ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЧИЧИРЧ ДАЙРЧ БАЙСНЫГ САНА. ТЭГВЭЛ НАМЫН ЖИРИЙН ГИШҮҮД ЭНЭ ЧИЧИРСЭН БУЗРУУДЫГ НЭГ ХОНОГ Ч ТЭВЧМЭЭРГҮЙ БАЙНА.

ҮНЭН [ 124.158.124.142 ] 11-р сарын 20 -нд, 06:21 минутанд

ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨХ ЁСТОЙ