Монгол, Японы балетчдийн ”Хязгаараас ангид” хамтарсан тоглолт боллоо

 

Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд япон болон тус улсад ажилладаг монгол балетчид хамтран модерн урсгалын “Хязгаараас ангид” бүжгэн жүжгийг найруулж Корпорейт конвеншн төвийн тайзнаа энэ сарын 18-ны өдөр монголчуудад толилууллаа. Дипломат харилцааны ойн хүрээнд 20 гаруй соёл, урлагийн арга хэмжээг хоёр орны олон нийтэд дэлгэн толилуулсан бөгөөд энэхүү “Хязгаараас ангид” бүжгэн жүжиг 45 жилийн ойн соёлын арга хэмжээний отгон урлагийн арга хэмжээ боллоо.

Энэхүү тоглолтыг эх орондоо амжилттай тавьсан монгол балетчид А.Хангай, Б.Батболд, О.Лхагвасүрэн болон манай бүжигчдийг дэмжин хамтран ажилладаг японы алдартай бүжигчин, бүжиг дэглээч Фунааки Жо, нийт уран бүтээлчдэд ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн талархал илэрхийлж, уран бүтээлийн амжилт хүслээ. 


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )