Нохой устгуулахаар нийслэлээс анчин дууджээ

Энэ сарын 20-ноос эхлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд золбин нохой устгалын ажлыг албан ёсоор эхэлжээ. Золбин нохойноос үүдэн гарч болзошгүй халдварт өвчин, үдэш орой эзэнгүй нохойд хазуулах, ээрэгдэх зэргээс сэргийлэх зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулж буй аж. Харин тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт мэргэжлийн үнэмлэхтэй анчин байдаггүй учир Улаанбаатар хотын Хот тохижуулах газрын нохой агнагч мэргэжлийн хүмүүсээр устгал хийлгэж байгаа аж.


Нохой устгалын ажил арав гаруй хоног үргэжлэх бөгөөд иргэдийг өөрийн тэжээвэр нохойгоо гудамж талбайд сул чөлөөтэй явуулахгүй байхыг анхааруулсан байна. Мөн нохой агнахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг НААҮГ-ын 99371701 дугаараас авах боломжтой гэнэ.

 


Л.Зул

www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )