Сургуулийн хүүхдүүдэд хуушуур зарахыг хоригложээ

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү саяханы “Засаг даргын шуурхай хуралдаан”-ны үеэр БСУГ, МХГ, ЭМГ-т сургууль, цэцэрлэгийн цайны газарт шарсан хуурсан хоол хүнс худалдаалахыг зогсоох үүрэг өгсөн байна. Тэрбээр, "гол нь сургуулийн цайны газарт хуушуур, пирошки, пицца, бургер ихээр борлуулж байгаа нь сурагчдын ходоод гэдсийг хямраах, таргалалтыг нэмэх шалтгаан нөхцөл болж байна..." гэжээ.

 Мөн хуушуур, пирошкигоо хайрахдаа транс өөх, тос хэрэглэж байх магадлалтай тул дээрх байгууллагууд хяналт, шалгалт хийхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн цайны газарт худалдахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж олон нийтэд мэдээлэхийг даалгасан байна.
Үүний дээр сургууль, цэцэрлэгийн цайны газарт чихэр, мөхөөлдөс, шоколад, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, майноез орсон бүх төрлийн хүнс, хийжүүлсэн ундаа зэргийг худалдан борлуулахын хориглодог бөгөөд энэ талаарх хяналт, шалгалтын дүнг ирэх даваа гаригт танилцуулах үүрэг нэмж өгчээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 12 )

Цацрал [ 27.123.214.124 ]      |     2017 оны 11-р сарын 22 -нд, 11:49 минутанд

Ургамлын тосны шошгон дээр ”рафинированный” гэсэн бичиг байвал цэвэршүүлээгүй, транс тос л гэсэн үг. Мөн бидний масло гээд идээд байгаа маргарин зэргийг халааж болгох хүнсэнд хийвэл транс тос болно. Үүнээс болоод хэт таргалалт, хорт хавдар гэх мэт өнөөгийн сөрөг үр дагаврууд үүсч байгаа. Тиймээс энэ нь маш зөв, цаг үеэ олсон арга хэмжээ байна. Дэмжиж байна

Zochin [ 117.111.2.120 ]      |     2017 оны 11-р сарын 21 -нд, 13:21 минутанд

Za ene mash zuv shiidver gargasan etseg ehchvvdiin hamgiin ih sanaag mini zovoodog zviliin ingej shiidegdej bgaad vnen bol vneheer ih bayrlaj bna

Zaza [ 66.181.190.226 ]      |     2017 оны 11-р сарын 21 -нд, 06:00 минутанд

Huushuur zvgeer poroshgii oroomogiig boliulmaar baihiin hujaa chiher bna

зочин [ 66.181.177.54 ]      |     2017 оны 11-р сарын 21 -нд, 01:20 минутанд

сургуулиуд ч гэсэн хоолондо шарсан хайрсан хоол өгөхгй бх хэрэгтэй

зочин [ 66.181.177.54 ]      |     2017 оны 11-р сарын 21 -нд, 01:19 минутанд

хотод хэрэгжүүлэхгүй юум бхда хуушуур пирошки гэх мэт хоолыг өдөр болгон идэж болохгүй ээ аюултай ходоод доторгүй л бно

Нямаа [ 59.153.87.220 ]      |     2017 оны 11-р сарын 21 -нд, 01:14 минутанд

Үнэхээр сэтгэл эмзэглэж явдаг асуудлыг хөндөж шийдвэр гаргасан Соёлчхүү даргад баярлалаа

Эрдэнэтийн иргэн [ 27.123.212.132 ]      |     2017 оны 11-р сарын 20 -нд, 13:48 минутанд

Зөв. Сургуулиудын ойролцоох ТҮЦ дэлгүүрүүдийг сайн шалгах хэрэгтэй. Дандаа хужаагийн хог авч ирж хүүхдүүдэд зарж ашиг олно. Тэр нь хамгийн хямд чанаргүй. Эрүүл мэндэд сөрөг юмнууд байдаг.

Иргэн. [ 27.123.212.132 ]      |     2017 оны 11-р сарын 20 -нд, 13:45 минутанд

Тосоо солихгүй нэг тосондоо л дахин дахин шараад байхаар чинь хоол биш хор болж байгаа юм даа.

zochin [ 66.181.190.92 ]      |     2017 оны 11-р сарын 20 -нд, 11:53 минутанд

Ovoo doo.

ug ni zuv lduu [ 202.9.41.63 ]      |     2017 оны 11-р сарын 20 -нд, 11:31 минутанд

dund ahlah angiin suragchidad surguulias tsai ugduggui ihenh odroo ugluunii 8aas oroin 5 30 hurtel hicheeltei bdag gants gol zogoodog ym ni edgeer turgen hoolnuud zarahaa boliulah ni neg bodliin zuv ch tsainii gazriin asuudlaa tsegtsleesei bilee

zochin [ 202.9.41.24 ]      |     2017 оны 11-р сарын 20 -нд, 10:58 минутанд

Bayarlalaa. Mash zuv

Zochin [ 139.5.218.135 ]      |     2017 оны 11-р сарын 20 -нд, 09:38 минутанд

Zuw ali derees ingeh bsin, surguuli dotor ajlaad bgaa tuz maygiin yumuudiig ch gesen haah heregtei, ihenh ni china , chiher bohi budagtai undaa geel yamarch tejeelgui hortoi huns zarahaa bolih heregtei, ezeg ehchuud ch gesen 1;2000 tugrug ugch yawuulaad bdgaa bolih heregtei, surguuliinhaa tzainii gazrin hooloo ideel boloo bizde yur ni

Go to top of page