Т.Батхүү: Нэвтрүүлгийн үеэр юм үзээгүй, хүй нэгдлийн хүн шиг байсан нь үнэн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

 “21 000” реалити шоуны  ялагч тэрэгчин Т.Батхүү эхнэр, хоёр хүүхдээ тэжээхийн тулд үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл Нарантуул зах дээр бараа зөөж амьдралаа залгуулсаар 15 жил болж байна.  Тэрбээр нэвтрүүлгийн ялагч болж охиныхоо сургалтын төлбөрийг төлнө гэсэн зорилгоо биелүүлж чадсан юм.  Монголын ард түмний хайр хүндэтгэлийг  хүлээгээд буй Т.Батхүүгийн  эгэл даруухан ертөнцөөр аялсан ярилцлагаа уншигч таны өмнө дэлгэе.  

 -25-р суваг телевизээс зохион байгуулсан “21000” шоу нэвтрүүлгийн ялагч болсон танд баяр хүргэе. Охиныхоо сургалтын төлбөрийг төлнө гэсэн тэрхүү зорилгоо та биелүүлж чадлаа шүү дээ.

-Баярлалаа.  Нэвтрүүлгийн ялагч болж охиныхоо сургалтын төлбөрийг төлсөндөө сэтгэгдэл маш өндөр байна.  3 саяын 10 хувийг нь улс авдаг юм байна. Тэгээд 2 сая 700 мянган төгрөг надад өгсөн. Гэтэл Дээгий эгч маань нэмж 500 мянган төгрөг өгсөнд үнэхээр баярласан. Энэ бүхэн гэнэтийн үйл явдал байлаа. Охиныхоо сургалтын төлбөрийг л төлье гэдэг зориг гаргаж тус нэвтрүүлэгт оролцсон нь ч зөв болсон. Нарантуул зах дээр телевизийн багийнхан нэвтрүүлэгт орох хүмүүсийг сонгох гээд ирэхэд өвчин зовлонтой янз бүрийн л хүмүүс ярилцлагад орсон. Үүнийг хараад “Би тэрэг түрдэг энгийн л нэгэн,  би орохгүй байх” гэсэн бодол төрсөн. Тэдний дунд өндөр настан, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч  байсан.  Гэтэл телевизийнхэн намайг сонгосон байсан.  

-Нэвтрүүлгийн даалгаврууд хүнд байсан уу?

-Өлссөн хүн хийсэн хоолноосоо идэхгүй байна гэдэг үнэхээр хүнд юм билээ. Хоолны үнэрт ходоод ажиллаад их хэцүү. Бусдаар бол даалгаврууд гайгүй шүү. Сүүлийн өдрүүдэд нь хүнд ажилтай байсныг ч хэлэх үү  эхнэрийнхээ л хоолыг санагалзсан. Гурил зуурч хоол хийхгүй ч гэсэн, шөлтэй будаа, бантан их хийсэн. Бууз, хуушуур хийж ах нь барахгүй юм байна лээ. Дээгий эгчийн хувьд юмхнаар юм хийгээд жинхэнэ гоё хоолнуудыг хийж байсан. Миний хувьд өвчүү чанаад  шөлөнд нь будаа, гурил хаяад л болчихдог. Гэхдээ л ингэж гүрийсний хүчинд зорилгодоо хүрч чадсан. Нарантуул “захын”-хан бүгд л намайг түрүүллээ гээд яриад байсан.  Амны билгээр болсон доо.

-Нэвтрүүлэгт анх орохыг нь сонсоод гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхэндээ хоёр охин маань дурамжхан байсан. Том охиныхоо сургалтын төлбөрийг л төлнө шүү дээ гээд хэлэхэд дэмжиж эхэлсэн. Эхнэрийн хувьд “Өөрөө мэд” л гэж хэлсэн.

-Нэвтрүүлгийн үеэр мэргэжил бүхний онцлог, арга барилтай  танилцсан шүү дээ. Таны ажлаас ямар байв?

Өөр өөр. Нэвтрүүлгийн дугаар бүрт намайг  “Анх удаа, анх удаа ийм зүйл үзэж, харж байна" гээд л байсныг анзаарсан байх. “Юм үзээгүй, хүй нэгдлийн хүн шиг байсан нь үнэн, юу нуухав. Угаасаа би  зарим зүйлсээс тасарчихсан байсан юм билээ. Нарантуул захаас  өөр газар руу  бараг л явдаггүй хүн чинь аргагүй шүү дээ.


 

-Нийт хэдэн кг турсан бэ?

-9 хоногийн дотор 5 кг хаясан. Биеийн хүчний ажил их хийдэг хүн өлөн яваад байхаар амархан турдаг юм билээ.  Нэвтрүүлгийн 3 дахь хоногоос  толгой өвдөөд бие нэлээд суларсан. Тэгээд авьяасаа үзүүлж ашгүй хоол идэх болзлыг хангасан. Тэгэж  л нэг  гол орсон шүү. Үүнийхээ хүчинд л нэвтрүүлгийг давсан даа.

-9 хоног 500 төгрөгөөр амьдарсан хүний хувьд 500 төгрөгний үнэ цэнийг өөрийнхөөрөө тодорхойлбол. Ер нь хүн өдөрт 500 төгрөгөөр  амьдрах боломжтой юу?

-Мөнгөний үнэ цэнийг ах нь сайн мэднэ. 500 төгрөгөөр ганц хүн амьдрахад ч хэцүү.  Гэхдээ нэвтрүүлгийн хувьд боломж их байсан. Хэрэв Дээгий эгч бид хоёр уух усаа мөнгөөр худалдаж авсан бол 500 мянган төгрөг юу ч болохгүй. Мөн телевизийн багийнхан  өглөө ажилд хүргэж өгөөд, орой очиж авдаг байсан. Автобус, унааны мөнгөө өөрсдөө төлөхгүй учраас мөнгө хэмнэх боломжтой.  Харин бодит байдалд бол ондоо. 500 төгрөгөөр гэр хорооллын дэлгүүрүүдээс л  граммын гурил авч болно. Хотын төвийн  дэлгүүрүүдэд  граммаар худалдан авалт хийх боломжгүй.  Ер нь мөнгө гэдэг зүйл бидний амьдралд маш үнэ цэнэтэй болчихлоо.

-"21 000” реалити шоу оролцсоноор олон сайхан дурсамжаас гадна  амьдралын  тань нэгэн шинэ хуудсыг нээсэн байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Нэвтрүүлгийн буянаар ах нь шинэ содон зүйл их үзсэн шүү дээ. Сайхан зочид буудалд байрлалаа. Анх лифтэнд ороод яаж баларсныг харсан биз. Товчлуур дардгийг нь мэдэхгүй хэсэг зогссон.  Ажилладаггүй юм байна гээд их сандарсан.

-Хэрвээ та  нэвтрүүлэгт түрүүлээгүй байсан бол...?

-“Оролцуулсанд баярлалаа” гэж л хэлэх байсан. Олон хүмүүстэй танилцаж, сайхан зүйл  их үзсэн. “Улаанбаатар” их дэлгүүрээр шагайж ч үзээгүй байсан бол нэвтрүүлгийн буянаар орж үзлээ.

-Бидний энэ цаг үеийн амьдрал газар, тэнгэр мэт ялгаатай. Нэг хэсэг нь орд харшид амьдардаг байхад нөгөө хэсэг нь эсрэгээрээ.  Амьдралын зааг ялгаа  гэж энэ болов уу?

-Хүний өөрийнх нь л хувь тавилан байх даа. Түүнээс биш баян амьдарч байгаа нь муу, ядуу амьдарч байгаа нь сайн гэсэн юм байхгүй шүү дээ. Хүн өөрийнхөө чадахаараа ажиллаж, тэр хэмжээгээрээ амьдарч  байна. Ахынх нь амьдрал элбэг хангалуун биш ч гэсэн хоёр идэж хоосон хонохгүй болоод л байна.

-Нарантуул зах дээр хэдэн жил  ажиллаж байна вэ?

-15 жил болж байна. Том охиноо сургуульд орохоос өмнө л ажиллаж эхэлсэн.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ах нь өглөө таван цагт босоод, зургаан цагт ажил дээрээ очоод үндсэн ажил  маань эхэлдэг. Наймаачдыг  ирэхээс өмнө барааг нь  лангуун дээр нь  тавьдаг. Тэд ирээд өөрсдөө бараагаа дэлгэнэ. Орой нь буцаагаад  агуулах руу зөөдөг.  Миний хувьд 15-16 лангууны барааг  буулгадаг. Хөнжлийн тасаг тэр чигээр гэсэн үг.  Над шиг ажил хийж амьдрахын төлөө зүтгэж байгаа олон хүн бий. Улс орон маань бидэнд ажил төрөл өгнө гэж байхгүй, хараад ч хэрэггүй. "Нарантуул"-ынхан бид улсдаа дарамт болохгүй өөрсдийн чадлаар л явж байгаа улс.  Ер нь Нарантуул захын буянд олон хүн амьжиргаагаа залгуулж, хоногийн хоолоо олж байна даа.  


 

-Өдөрт та  хэчнээн төгрөгийн орлоготой харих уу?

-20-30 мянган төгрөгийн  орлоготой.

-Энэ мөнгө нь амьдралаа залгуулахад  хүрэлцэж байна уу?

-Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болж л байна.

-Олсон мөнгөө ихэвчлэн юунд зарцуулдаг вэ?

Хоол унд, хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэлд зарцуулдаг. Эхнэр маань сонсголын бэрхшээлтэй учир  гэртээ  байдаг. Бага байхад нь  хүчтэй тариа хийснээс ийм болсон гэдэг юм. Ар гэрийн бүхий л ажлаа эхнэр маань л зохицуулдаг. Түүнийхээ буянд би хоол унд хийхгүй шүү дээ.

-“Нарантуул зах”-ынхан таныг хэрхэн хүлээж авав?

-Маш сайхан хүлээж авсан. “Та чадна, та ялна” гээд л урам зориг өгч, их дэмжиж байсан.

-Танд зориулж 1000 төгрөгийн аян өрнүүлсэн гэж сонссон?

-Зах дээр наймаа хийдэг хэдэн залуус над дээр ирээд танд зориулж 1000 төгрөгийн аян эхлүүлэх гэж байгаа.  Та банкинд очоод данс нээлгээрэй гэсэн.  Саяхан карт гарсан гээд банкнаас ярьсан. Зав гарахгүй очиж авч чадахгүй л байна. Одоогоор 200 гаруй  мянган төгрөг цугласан гэж сонссон.


 

-Нэвтрүүлгээс олж авсан хамгийн том зүйл юу байсан бэ?

-Их л олон зүйл үзэж харлаа даа. "Корпрэйт" зочид буудалд би хэзээ ч орж үзэхгүй л байсан байх. 

"Тийм буудалд дандаа амьдардаг байсан бол ямар вэ?

-"Сиймхий ч гэсэн гэр минь" гэж гэр орныг маань  гүйцэх сайхан газар хаана ч байхгүй шүү дээ.

-Хэрвээ та 3 сая төгрөгийг  тэрэг түрж олбол хэдий хэр хугацаа зарцуулах бол?

-Хагас жил гаруй ажиллаж олох байсан болов уу.  Өдөрт 20-30 мянган төгрөг олдог ч гэлээ гэртээ очоод зарцуулах зүйл маш олон. Идэж уухад зориулахаас эхлээд  хүүхдүүдийн хувцас хунар гээд л. Яг үнэндээ ах нь шинэ хувцас авч өмсөлгүй маш их уджээ. Захын хойно  хуучин хувцас зардаг газар бий. Тэндээс л ажлынхаа хувцсыг аваад өмсчихдөг.

-Нэвтрүүлэгт хожсон мөнгөнөөс  өөртөө  шинэ хувцас авъя гэж бодож байна уу? Аль эсвэл бүгдийг нь охиныхоо сургалтын төлбөрт өгөх үү?

-Сургалтын төлбөрт нь өгнө. Охины маань сургалтын төлбөр 3 сая 109 мянга. Ах нь төлбөрийг нь түмнээс зээлээд төлчихсөн байсан юм.  Манай наймаачид ахад нь итгээд их тусалдаг юм.

-Төлбөрийг төлөөд цаана нь  50 гаруй мянган төгрөг үлдэх юм байна. Өөртөө шинэ  хувцас авбал?

-Ойр зуурын хэрэглээгээ хангаад дуусах байх даа. Ах нь хувцас хунарт тийм их санаа зовдоггүй. Өмссөн хувцас хиргүй цэвэрхэн л байвал болох нь тэр. Хуучин, нойтон нь хамаагүй л гэж боддог.

-Өнөөдрийн нийгэм биднийг эдийн соёлд хэт туйлшруулжээ. Таны хажуугаар гоё ганган хувцасласан,  үнэртэй ус ханхлуулсан хүмүүс зөрөх нь олонтай л байх. Тэр хүмүүсийг хараад та юу гэж боддог вэ?

-Яахав дээ, нийгэм нь тийм болчихсон учраас тэднийг буруутгаад байх ч арга алга. Гэхдээ зарим хүмүүс арай л дэндүү туйлширдаг юм болов уу л гэж боддог доо. Түүнээс биш тэр хүмүүсийг ийм тийм байна гээд л  буруутгаад, энд зовох ямар ч шалтгаан байхгүй.


 

-Зах дээр өвлийн хүйтэнд ажиллана гэдэг хүнд шүү.

Тэгэлгүй яахав. Тэргээ ганцаараа дийлэхгүй. Хажуудаа туслах авч түрэлцэнэ. Өөрийнхөө орлогоос илүүчлээд өдөртөө 5-10 мянган төгрөгийг тэдэндээ өгнө. Тэгэхгүй бол тэргээ ганцаараа хөдөлгөж чадахгүй шүү дээ.  500 кг-аас  эхлээд зарим үед 1 тонн ачаа зөөнө.

Таны харж байгаагаар ард түмний амьдрал ямар байна вэ?

Амьдрал хэцүү байна. Яаж ч хөдөлмөрлөөд ард түмний амьдрал дээшлэхгүй байна. Юмны үнэ өдөр өдрөөр нэмэгдсээр, олдог хэдэн цаасаа амьдралдаа арай гэж л хүргэж байна даа. Заримдаа бүр хүрэхгүй  байх үе цөөнгүй бий.  Хүүхдүүдийн хичээлд мөнгө хэрэгтэй болно. Тэглээ гээд аав нь ядуу, аав нь мөнгөгүй гээд өгөхгүй байлтай нь  биш. Түмний хүүхдүүдийн жишгээр охидоо дутаалгахгүй л юмсан гэж хичээдэг.

Хүмүүс ажил олдохгүй байна, цалин багатай гээд голж шилэх нь олонтай.  Тэр хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Ер нь болохгүй, бүтэхгүй байна гээд гэдсээ илээд гэртээ хэвтээд байвал хэн ч чамайг тэжээхгүй шүү дээ. Ер нь би ч гэсэн дардан сайхан яваад байсан зүйл байхгүй. Аав ээжийн буянд  30 хүртлээ  амьдралын  ямар ч зорилгогүй ч байлаа. Тэр үеийн засгийн бодлого хэн илүү ажил хийж байна, тэр хүн сайн сайхан явах бүрэн боломжтой байсан. Одоо ч мөн адил. Цэргээс 1996 онд халагдаж ирээд  сургуульд галч  хийлээ. Ингээд амьдрал дээшлэх ч үгүй, доошлох ч үгүй, нэгэн хэвийн. Тэгээд гурав дөрвөн жил хадмынхаа хаяанд амьдарсан. Хадам ээжийн буянд сайхан л байсан. Тухайн үед хотод амьдарч байсан нэг найз маань "Чи наанаа ингэж байхаар хотод ирж ажил хийгээч" гэж зөвлөөд мужааны курст суулгасан. Ингээд төгссөнийхөө дараа Улиастайд мужааны ажил хийдэг байсан.  Сарын 45000 төгрөгийн хөлстэй ажил хийгээд, хажууд нь 5000 төгрөгийн хөлсний байранд  1998 он хүртэл амьдарсан.  5000 төгрөгийн хөлсний байранд хэцүүхэн л байсан. Нүүрс түлээ ч байхгүй, өвөл нь эхнэр маань пийшингээ тойроод л өнжиж байгаа юм чинь. Орой нь би Амгалангийн тэнд нүүрс буулгадаг ажил хийгээд, 85 тонн нүүрс ганцаараа буулгаж үзсэн.  Гэвч тэрнийхээ цалинг ч олж авч чадаагүй, хулхидуулсан.

-Хүний амьдралд шантрах, цуцах үе их цөөнгүй бий. Тэр бүхэнд та дахин босох эрч хүчийг хаанаас авдаг вэ?

-Гэр бүлээсээ л эрч хүчийг авдаг. Нийгэм амиа хорлох явдал их гарч байна. Үүнийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Энэ сайхан монгол оронд төрчхөөд амиа хорлоно гэдэг үндсэндээ байж болохгүй л асуудал. Энэ сайхан амьдралаас уйдна гэж юу байх вэ.  Африк, Иран, Ирак гээд дайн байлдаан, үхэл зовлонгийн дунд амьдарч байсан бол яах юм бэ. Би харийн орныг шүтдэггүй, өөрийнхөө Монгол орноо шүтэж, магтах дуртай.



 

-Та телевизийн од болсон байна. Хүмүүс таныг хараад л шууд таньж байна уу?  

Монголын ард түмэн маш их дэмжсэн. Гадуур явж байхад  баяр хүргэж байна. Ланд 200 машины цонхоор  “Ахаа таныг дэмжиж байсан” шүү гээд их сайхан урмын үг хэлж байсан. Саяхан нэг залуугаас  мебелийн үйлдвэрт ажилд авмаар байна гэж санал тавьсан.

-Та юу гэж хэлэв?

-Энэ сурсан амьдралаараа л явна даа. Хүнд гай болоод яахав гэж бодох юм байна шүү дээ. Дээр нь цагт баригдаж ажиллах хэцүү байх. Өөрийн дураараа, ажилдаа дасчихсан.

-Ярилцсанд баярлалаа.  

Ш.Адъяамаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 100 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.121.203) 2017 оны 11 сарын 24

Дэлгэр гэдэг өрсөлдөгчдөө баярлалаа гэж зөндөө л хэлсэн байх өөр яалгах гээд байгаа юм бэ.

0  |  0
ЗӨВ ХҮН байна(66.181.184.155) 2017 оны 11 сарын 23

ЗӨВ ХҮН гэж энэ хүнийг хэлэх байх даа

0  |  0
Bi(27.123.212.133) 2017 оны 11 сарын 22

Shn uarltslaga bn

0  |  0
r(128.97.244.199) 2017 оны 11 сарын 22

Shine ajild ajillaad l uzeh heregtei shd. bolohgui bol butsaad l teregee turne biz. aldah yum bh bish, shan humuus zunduu shuudee ahaa.

0  |  0
Насаа(66.181.161.116) 2017 оны 11 сарын 22

Сайхан ярилцлага болсон байна.

0  |  0
Сайхан сэтгэл шуу(103.26.193.162) 2017 оны 11 сарын 21

Гундуугуй монгол ЭР дээ баяртай байсан шуу! Ялалт Батхуу авсан гэхээр оороо ялсан юм шиг л байсан даа

0  |  0
Зочин(103.26.193.162) 2017 оны 11 сарын 21

Батхуу ах яг оорийнхоороо сайхан сэтгэлтэй монгол эр хун санагдсан дэмжиж байсан шуу ! Ялсан гэхээрэн боон баяр болсон зурагтаа хараад таньд болон гэр булд чин эруул энх байвал ошоо их сайхан бухнийг узэн эруул байгаарай дэмжиж байсан зах орхоор таарахгуй юм ОД Болсон шуу! Гое !!!!

0  |  0
Б.Цог-Очир(139.5.216.159) 2017 оны 11 сарын 21

Батхүүдээ баяр хүргэе танай гэр бүлд аз жаргал хүсэн ерөөе

0  |  0
uzegch(27.123.214.85) 2017 оны 11 сарын 21

uzsen harsan buh hun sain buh hun muu ene huni huvid tsagaan tsailgan hunleg hudulmurch ger buliinhee tuluu setgelin hucheer amidralin tuluu temtsej chadaj bgaa ni ard tumni hairig huleesen hun nuguu ursuldugch nuhur 500 tug uguh gj ih heregtei hereggui olon yum yarisand shal durgui hursenshuu hun dapaalaad bga ch yum shig neg doromjlood bgaa ch yumshig gar tataj2 500 tug ugsund shal durgui hursenshuu busdaar bol dajgui bsan gj

0  |  0
zochin(202.179.25.220) 2017 оны 11 сарын 21

huniig magtahdaa gol ni bish ene hun sain hun muruuruu amitan bj bolno Gehdee udii nasni hun yagaad shound yalsan hirnee ursuldugch emegteiteegee hunleg bj chadsangui ve Bolovsrol uhaan dutmag bj bolno Gehdee hund bayarlasanaa ilerhiilj chadahgui denduu gulgur bsan ni taalagdaagui Hudlaa huhursun noomoi tsarai gargasan bolohoor humuus mundag gej bodood bgaa yum bnaldaa

0  |  0
Ogi(59.153.114.64) 2017 оны 11 сарын 21

Jinhene er hun.Eruul enhiig hysey.

0  |  0
zochin(202.179.25.220) 2017 оны 11 сарын 21

Ene huniig ard tumen demjij bsan ch tugsguliin shoun deer Delgert ontsgui handaj bsan Kagomoor dailah gesend ugui usaa uuna gej bsan ter baidal ni taalagdaagui Delger bol mundag baisaan Yalagdsan ch hunleg baidal ni gaihaltai bsan shuu

0  |  0
Z(66.181.160.44) 2017 оны 11 сарын 21

Uurtuu baigaaraa bayan hun ger buld hamgiin sain saihaniig husie

0  |  0
Мэндээ(66.181.160.49) 2017 оны 11 сарын 21

Энэ хүний яриа, сэтгэл нь их зөв юм гэж бодож байна.Ер нь жаргал гэж юу юм бэ. өөрөө, өөртөө сэтгэл ханамжтай байвал тэр жаргал байх гэж бодож байна.Батхүүд болон түүний гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье

0  |  0
ddd(202.9.40.209) 2017 оны 11 сарын 21

21000 shuw-nii umnuh dugaaruudad tsadaj hanahaa medehgui urlgiinhan l golduu orj baisniig halit haraad sonirhol turduggui baisan, harin ene udaagiin shouw-nd mash sonirholtoi humuus oroltsoj baigaag haraad ehneed ni duustal uzsen, haritsangui amidral, ajil turultei humuus oroltsloo, ali aliig ni demjij baiv, jaran chavgants uraldahad neg ni turuuldeg jamtai tul Bathuu ene udaad turuulsend bayar hurgie, hun amidralaas ichdeggui umaa, chadah chadahaaraa l, hund gai bolohgui amidarch yavaa egel zaluu uneheer ajilsag, hudulmurch, ilen dalangui hun um, bayr hurgej, amjilt husie

0  |  0
ankhaa(202.21.125.9) 2017 оны 11 сарын 21

ene shoyg ankh udaaga l ingij shimtej uzlee estoi mundag humuus oroltstson bi uzsen harsan nadad busdiin ugend avtaj tadniig uuluh muulah bodol ch alga uneheer saihan humuus minii mongold goy humuus baina baina tereg turdeg dotor ch zahiral erhlegch dotor ch tedend azjargal eruul enhiig husiy eyreg inergy eyreg bodol ergetsuulel ...... bathuu ah eldevlej chadahgui ee baigaa ni ter bolovsrkltoi ni bolobsorlooroo, bolovsorolgui ni hun uhaanaaraa ylgarsan ch tedend hun chanar tubshin nuruu haragdjiisan my mongoliin ard tumen bugd ene humuus shig gegeen bodoltoi tsagaan murtei baih boltugai

0  |  0
T(112.72.11.115) 2017 оны 11 сарын 21

1000 tugnii dans edrn hed yum boldoo ah ch mashaantai bolchil saihan bhdaa odoo hunii mus muudaj bga tsagt ulger jishee saihan hun yumdaa

0  |  0
jigaa(203.91.115.38) 2017 оны 11 сарын 21

Uhaantai gunduugui saihan mongol er hun amjilt az jargal eruul enhiig husie

0  |  0
Ariunaa(66.181.160.79) 2017 оны 11 сарын 21

hvn muudahgvi tor zasga zvhehgvi ooroo l dewjin deeshleh uhamsartai ajilsag hvn bn

0  |  0
Ок(103.57.95.85) 2017 оны 11 сарын 21

Эр хүн.

0  |  0
з(49.0.218.213) 2017 оны 11 сарын 21

2 хүүхэд нь амжилтанд хүрэх байхаа

0  |  0
Az jargal(103.229.120.224) 2017 оны 11 сарын 21

uhaantai saihan mongol er hun taniar baharhaj bna tanai ger bild eruul enh sain saihan buhniig husey

0  |  0
zochin(66.181.169.106) 2017 оны 11 сарын 21

hiij bgaa ajilaasaa ichen gedeg bj bolohgvi zvil ajilaa hiij chadaad zow amidarch chadaj bhad l boloo sh dee

0  |  0
orhon (103.26.195.166) 2017 оны 11 сарын 21

Bathvv ahdaa bolon ehner ohiduuddan ervvl enh az jargal hair enreliig hvcene

0  |  0
Enhjargal(103.212.119.50) 2017 оны 11 сарын 21

Yag l bgagara unencheer hariulla uneheer shantrashgue mundag sn hun hunee amidrald ni az jargal husie ger buld

0  |  0
Zochin(150.129.140.216) 2017 оны 11 сарын 21

Ene batkhuu ahiig muulj bgaa setgelgui gej helj bga hun huniig metku bj hun bitki muul ene hun delger egchdee holbogdod handiv ali ehziin ogtson chi oroo ogoogui bgada te hunii yamrig metku bj hunig bitki helj bai

0  |  0
Баярбат(66.181.172.21) 2017 оны 11 сарын 21

Ажилд нь амжилт,амьдралд нь аз жаргал сайн сайханыг хүсье.Зүтгээд байж дээ тийм ээ.Ийм их хайр халамжийн хүчинд охин нь сайн эмч болно гэдэгт эргэлзэхгүй байна.Сайн эмч болоод аав ээжийнхээ ачыг хариулаарай

0  |  0
Дэмжигч(66.181.160.121) 2017 оны 11 сарын 21

Танд гэж зөвлөхөд аятайхан ажлын санал ирвэл татгалзалгүй шууд ороорой. Хэдий сураад дадсан ажил ч гэсэн хүйтэнд удаа гадаа ажиллана гэдэг эрүүл мэндэд яав ч сайн биш. Одоо мэдэгдэхгүй байгаа ч гэсэн хэдэн жилийн архаг хууч өвчтэй болохыг үгүйсгэхгүй

0  |  0
Good(27.123.214.125) 2017 оны 11 сарын 21

Zahiin neg teregchin hunees chi uur yu huseh gee ve olson munguuruu arhidaad buuljisun deeree tasraad yavaagui l b.a yas yuman deeree chamaas ch iluu hiij buteej amidarch ohinoo anagaahad surgaj b.a chi bol chadahguildee diplomnii gol, tuvshin tuvshindee setge ain

0  |  0
ЗОЧИН(139.5.218.203) 2017 оны 11 сарын 21

ЭНД НЭГ ХАЯГНААС БАТХҮҮГ МУУЛААД БАЙХ ЮМ. ЭНЭ ХҮНИЙГ МУУЛАХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ЭНЭ ХҮН ОЛДОГ ОРЛОГОО ДАРЖ ХЭЛЖ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ ХҮН ЦЭВЭР ӨӨРИЙНХӨӨ 100% ХӨДӨЛМӨРӨӨР ОРЛОГО ОЛЖ БАЙГАА. МӨН ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭНЭ ХҮН БУСАД ХҮМҮҮС ШИГ БУСДААС ЮМ НЭХСЭНГҮЙ МӨН БУСДАД АТААРХСАНГҮЙ ӨӨРИЙН БАЙГАА АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН МӨН ХИЙЖ БАЙГАА АЖИЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГАА НЬ МАШ ЧУХАЛ. ИЙМ ЧАНАР Л МОНГОЛЧУУДАД ДУТААД БҮГД ӨӨР ХҮНИЙ ТОГОО РУУ ӨНГИЙЖ ХАРДАГ АТААРХДАГ ӨӨРСДӨӨ ХӨДӨЛМӨРЛӨДӨГГҮЙД Л МОНГОЛЫН ОДООГИЙН БАЙГАА БАЙДЛЫН УЧИР ШАЛТГААН ОРШИЖ БАЙГАА.

0  |  0
Балба яга(66.181.161.26) 2017 оны 11 сарын 21

Гайхалтай хөдөлмөрч хүн энгийн даруухан амьдралыг харах өнцөг нь өөрюу хийхгүй байж л голж шилээд байдаг хүмүүс зөндөө шүү.

0  |  0
Zochin(202.179.31.31) 2017 оны 11 сарын 21

Mundag aaw az jargal eruul enhiig husey.

0  |  0
иргэн(202.179.24.226) 2017 оны 11 сарын 21

амжилт амжилт амжилт ийм сайхан сэтгэлтэй хүн жарганаа

0  |  0
ЗОЧИН(139.5.217.245) 2017 оны 11 сарын 21

МУНДАГ АЖИЛСАГ ААВ

0  |  0
Зочин(66.181.186.245) 2017 оны 11 сарын 21

Батхүү бол өрх гэрээ авч яваа эрүүл саруул нэгэн л иргэн.Хүн бүр л ингэж зүтгэж байж амьдрах ёстой биз дэ.Манайхан ч өнгөц хараад худал үгээр тал засах сошил өвчтэй хүмүүс их шүү дэ начир дээрээ ямар ч юмнууд явдаг юм хм.Батхүү гуай шиг хүмүүс хувиа л бодож явна уу гэхээс нэг удаа хүнд сэтгэл гаргахгүй нь үнэн, хүний ажил бүтвэл өөрийнх ч бүтнэ ,Дэлгэрээс ямар хүндэл сэтгэл гаргалаа талархаж ч мэдэхгүй хүн байхдаа яах вэдэ, зүгээр л хүүхдийн төлөө шүү гээд 500.0 бай өгсөн бол хүмүүс давалгаалаад л хүүхдийнх нь төлбөрийн үлдэгдэлийг хийе гэнэ дэ даанч тийм рүнийг гэх сэтгэл ухаан гаргасангүй ч

0  |  0
Зочин(112.72.11.115) 2017 оны 11 сарын 21

Гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

0  |  0
Зах дээр ажиллагч(66.181.178.180) 2017 оны 11 сарын 21

Зах дээр задгай амьдарсан хүн, ямар нэг хэв журманд баригдаж чадахаа больчихдог юм билээ...Цаг барихгүй, дуртай цагтаа орж гараад сурчихсан болохоор эрх чөлөөгүй мэт санагдаж цухалддаг...Эрүүл мэндээ бодвол дулаан газар дэг журманд суралцах хэрэгтэй дээ..

0  |  0
Oooo(66.181.189.63) 2017 оны 11 сарын 21

Burhanlag hun

0  |  0
Oyumaa(66.181.189.63) 2017 оны 11 сарын 21

Anagaah ohinii tulburiig butsaltgvi bolgoj ugvul tanaihiig shutei nudee olson uguumur ajil bolno

0  |  0
энгийн(202.70.40.219) 2017 оны 11 сарын 21

энгийн байгаагаараа, шулуун шударга гэдэг чинь л энэ шүү дээ. Дээр нь шуналгүй, зөв бодолтой хүн юм. Миний баялгийг хэдхэн гэр бүл идээд байна гэж солиорсонгүй. Идэх юм зөндөө байгаа гарцаа л олох хэрэгтэй. Хүний байгуулсан бүтээсэн босгосон руу шунахаа л байчих

0  |  0
zochin(66.181.160.64) 2017 оны 11 сарын 21

saikhan hun bnlee ohinii tulbur arail undur yumaa muu aav ni olon jil ingej yavbal hetsuul yum bn turuus iimerhuu humuust zoriulaad tetgeleg ntr bdagguin bhdaa ohin ni aavaa hairlaarai hovor hun sain aav

0  |  0
Жаргал(66.181.182.66) 2017 оны 11 сарын 21

Зөв хүн, азжаргал хүсье!

0  |  0
bb(202.9.41.134) 2017 оны 11 сарын 21

Sain aav bolon ger bvld ni az jargal hvsie

0  |  0
ЗОЧИН(183.81.169.60) 2017 оны 11 сарын 21

үнэхээр гайхалтай эр хүн, эцэг хүн ийм л байдаг даа. Монголд ийм эгэл жирийн аавууд, ийм амьдралтай айл ихэнх нь байгаа. зүгээр л энгийн захын жишээ шүү. төр засаг маань яаж амь зуулгаж байгаа билээ дээ. ТАНД АЖИЛ АМЬДРАЛЫН САЙН САЙХНЫГ ХҮСЭЕ

0  |  0
Irgen(103.212.116.66) 2017 оны 11 сарын 21

Jinhene mongol er hun.etseg hun gej ene huniig l heleh baih.Amjilt husey

0  |  0
х(112.72.12.69) 2017 оны 11 сарын 21

Ийм ч юм үзээгүй тийм ч юм үзээгүй гээд л өрөвдүүлээл явахым даа ах минь. яг үнэн дээ их өндөр орлого олдог юм бна лээшдээ ах . худлаа ярихаа л боличих

0  |  0
zochin(119.40.98.162) 2017 оны 11 сарын 21

zov hun yum daa

0  |  0
зочин(66.181.165.36) 2017 оны 11 сарын 21

ёстой соёлыг гайхаж шоконд орж өөрийнхөөрөө байлаа монголчууд бид бүхэн Батхүүг ялаасай гэж маш их хүсэж Дэлгэр ч мөн Батхүүг хайрлаж дэмжиж сайхан нэвтрүүлэг болж энгийн нэг сайхан айлд баяр бахдалыг авчирсан нэвтрүүлэг байлаа одонцорууд орвол тэдэнд энэ мөнгө нэг цүнхний ч мөнгө болохгүй бн байхаа хатуухан хэлэхэд

0  |  0
зочин(202.9.41.170) 2017 оны 11 сарын 21

жинхэнэ хань эцэг ийм л байна даа.Одоогийн ховордсон эр хүн юмаа .

0  |  0
зочин(202.21.98.34) 2017 оны 11 сарын 21

ёстой өөрийнхөөрөө амьдарч яваа жинхэнэ эр хүн

0  |  0
mandah(66.181.187.184) 2017 оны 11 сарын 21

ene hvnees tseber mongol er hvnii setgelgee haragdaj baina

0  |  0
амжилт (202.21.100.210) 2017 оны 11 сарын 21

Энэ мундаг ах үнэндээ эр хүн шүү

0  |  0
uzegch(43.228.128.195) 2017 оны 11 сарын 21

амжилт хүсье Эх орноороо бахархаж байдагт чинь баярлалаа Одоо ийм монгол ховор шүү дээ бүгд л Солонгос гэж байхад

0  |  0
а(122.201.22.63) 2017 оны 11 сарын 21

Зөв хандлагатай хүн байнаа. Хэн нэгэн баян байгаад бухимдаж буруутгахгүй, өөрөө зүтгэж хичээж, амьдралыг зөв эерэг нүдээр харж амьдардаг хүн байна. сайн байна. Цаашдын ажил, амьдралд нь сайн байхан бүхнийг хүсэн ерөөе.

0  |  0
зочин(103.229.177.6) 2017 оны 11 сарын 21

Зөв хандлагатай залуу байна.

0  |  0
Одко(27.123.214.90) 2017 оны 11 сарын 21

Цаашдын амьдралд амжилт хүсье. Үнэхээр эгэл даруухан ах байна.

0  |  0
зочин(202.179.31.30) 2017 оны 11 сарын 21

Өдөржин хийдэг ажил нь ийм хүнд.харин авдаг цалин арайл бага уу.Гэхдээ л жинхэнэ аав хүн ийм д байдаг даа.Үнэхээр бахархаж байна.

0  |  0
Y(122.201.24.68) 2017 оны 11 сарын 21

Zov aav hun. Ohin n sain suraarai

0  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 11 сарын 21

Энгийн байгаагаараа ажилч хөдөлмөрч байдлаараа ОЛОН хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн БАТХҮҮ болон гэр бүл нь аз жаргал амжилт хүсье

0  |  0
ххх(180.149.93.14) 2017 оны 11 сарын 21

мужик

0  |  0
ххх(180.149.93.14) 2017 оны 11 сарын 21

мужик

0  |  0
ххх(180.149.93.14) 2017 оны 11 сарын 21

мужик

0  |  0
дэмжиж байна(202.55.184.18) 2017 оны 11 сарын 21

эр хүн шүү. бусдыг шүүмжилж урваганасангүй, өөрийгөө гайгүй харагдуулах гэж нэрэлхсэнгүй. сайнтай муутай ч нийгмээ хараасангүй, бусдаас тусламж гуйсангүй, өөрийхөөрөө л байлаа.

0  |  0
irgen(202.179.25.57) 2017 оны 11 сарын 21

humuuni amidral uur uuriinhuuruu bayn yamaa

0  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 11 сарын 21

Батхүү дээ амжилт хүсье. Ажилч хичээнгүй амьдарч буй хүн бүх САЙХАН.

0  |  0
2(122.201.23.226) 2017 оны 11 сарын 21

Наадам болохоор тохироо хийх гэж хуруу гараа гозолзуулна, эсвэл өвгөн болсон бөхийг сүрдүүлэн зодох гэж айлгана.

0  |  0
Top