Ард түмэн МАН-ыг, МАН У.Хүрэлсүхийг сонгохын учир

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

Монголчууд хос морьтой ард түмэн. Тэднийгээ сэлгэж унасаар хөгжлийн чамгүй урт замыг туулан гаталлаа. Ажвал, замдаа алжааж саатахаас илүү хоёр морины явдал таарахгүйгээс болж хурд саарах, буцах ухрах тохиолдол гарав. Хоёр морины нэг нь хол замд улдахгүй маягийн, 70 жил тасралтгүй давхисан туршлагатай. Нөгөө нь харин ойр ойрхон тар хийчихдэг, хол зайд цуцдаг, ам булаадаг, хадуурч давхидаг бололтой юм. Тэр хоёр унаа бол манай хоёр гол нам болох АН болон МАН юм.

Тэд адилхан л гавъяатай. Нэг нь Монголд хувьсгал хийж, тусгаар тогтнолоо хамгаалж авч үлдсэн бол нөгөө нь эрх чөлөөг тунхаглаж ардчиллын эрин үеийг эхлүүлсэн. Харин алдаа онооны хувьд дэнс арай өөр гарч мэднэ.

Монголчууд өнөөдөр “Аль нь дээр вэ” гэхээсээ илүү “Тэр нь арай дөнгүүр юм байна” гэж шууд дүгнэхээр хэмжээнд хүрчээ. Учир нь өнгөрсөн 27 жилийн хугацаанд хоёр нам ээлжлэн засаг удирдаж, хэн нь хэр зэрэг засаглаж чадах вэ гэдэгт ард түмэн баримжаатай хариулт өгч чадахаар боллоо. Ардчилсан нам төрийн эрхэнд гарсан он жилүүддээ засаглаж чаддаггүй гэсэн хачин үнэн бараг л теором шиг батлагдсан юм.

Өнгөрсөн хугацаанд улс орныг хөгжил дэвшлийн замаар аль нам нь авч явж чадах вэ гэсэн том асуултад хариу өгөх гэж улс орноороо зутарлаа, зүдэрлээ. Одоо магадгүй хариултаа олчихсон ч байж мэдэх дүр зураг, нөхцөл байдал үүсээд байна.

Ингээд 2016 оны сонгуулиар монголчууд эрх барьж байсан АН-ыг биш, хөл толгойгоо ч цэгцэлж амжаагүй гуравдагч хүчнийг ч биш, туршлагатай, тулхтай гэгдэх МАН-ыг үнэмлэхүй олонхи болгон сонгосон билээ.

Ингээд МАН-ын засаг гараанаас хөдлөөд нэгэн оныг үдэж, хоёр дахь оноо дуусгаж байна. Өмнөх Засгийн газрын огцорсон шалтгаан нь цөөхөн хэрнээ том хор уршигтай зүйлүүд байсан. Юун түрүүнд, намын дарга нь Ерөнхий сайд байх учиртай атал тэр зарчмыг зөрчсөн нь эцэстээ хүчгүй, бяргүй Засгийн газрыг бүрэлдүүлж, юу ч хийж бүтээж төвдөхгүй байсаар унасан гэхэд болно. Тэгвэл энэ алдаагаа МАН дахин давтах ёсгүй.

Яг өнөөдөр тус намынхан намын дараагийн даргаа сонгох гэж байна. Тэдний дунд Ерөнхий сайдаар ажиллаж буй У.Хүрэлсүхийн нэр бий. Тиймээс түүнд Засгийн газраа итгэж хүлээлгэсэн бол тулж түшиг тулгуурыг нь хамт өгөх үүрэг МАН-д оногдоод байна.

Хэрвээ У.Хүрэлсүх намын даргаар сонгогдоогүй тохиолдолд засаг хүссэн ч, хүсээгүй ч дахин солигдох болно. У.Хүрэлсүхд гутамшигтайгаар ялагдаж, унасан 60 тэрбумынхан эргэн сэхэл авч, Засгийн газрыг 90 хувийг дахин бүрдүүлэх нь гарцаагүй. Ингэснээр МАН-ын ялалт болон ялагдлын дараа өрнөсөн тэмцэл, шинэчлэл, өөрчлөлт ямар ч үр дүнгүй хэрэг болон шувтарч, түүгээр ч зогсохгүй 2016 онд навс ялагдсан АН-ын гашуун харамслыг 2020 онд МАН хүртэх магадлал маш их нэмэгдэж таарна. Яагаад гэвэл, Засгийн газраа дахин солих, эс бөгөөс намын даргаа авч чадаагүй сул, хүчгүй, бяр үгүй Ерөнхий сайдтайгаар цааш замнах нь гарцаагүй ялагдлын угтвар нөхцөл болох юм.

Тиймээс л намын даргаа сонгож буй тэдний сонголтыг зөвхөн хэн нэгнийг сонгох эсэх тухай асуудал биш, 2020 оны сонгуульд ялах уу, ялагдах уу гэдгээ сонгох чухал сонголт гэж олон нийт анхааралтай ажиглаж байна.

 Одоо олон түмний зүгээс хүсч буй зүйл бол хол замд түшигтэй, явдал нь дадсан, хэт давхиулах юм уу, сэгсрэгдэхийн зовлонгүй, хамгийн гол нь хазаартай, хамжааргатай унаатай цааш явахыг бодож байна.

1996-2000, 2012-2016 онд нийт найман жил улс орноо удирдахдаа таван удаа засгаа огцруулсан АН-ын сургамж бол МАН-ынханд хангалттай туршлага болох биз ээ. 60 тэрбум, концесс, МАНАН бүлэглэлтэй хийсэн У.Хүрэлсүхийн тэмцэл ямар нэгэн байдлаар дутуудчих вий гэж олон хүн санаа чилж суугаа. “Дутуу алсан чоно” эргэж ноцдог жамтай. Тиймээс МАН-ын даргаар У.Хүрэлсүх биш, 60 тэрбумын бүлэглэлийн гар хөл тодорсон тохиолдолд тэд Ерөнхий сайдын суудлаа найр тавин үлдээх нь юу л бол доо.

Монголчууд уг нь улс төрийн тогтвортой байдлыг, өнгөрсөн дөрвөн жилд төрийн эрх барьсан АН шиг битгий байгаач ээ л гэдгийг МАН-аас хүсч байгаа. Сонгогчдын итгэлийг дангаараа хүлээж, төр засгаа дангаараа бүрдүүлээд, улс орныхоо асуудалд эзэн болж, хариуцлагаа үүр гэсэн томилгоог ард түмэн тэдэнд өгсөн. Энэ үүрэг хариуцлагыг зөвхөн нэг хүн биш, гагцхүү тогтвортой, бат суурьтай тогтолцоо л үүрч, дааж авч гардаг жамтай юм.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.152) 2017 оны 11 сарын 21

800 тэрбумын, .? тэрбумын хотын мафигаас салгаж чадах ганц хүнийг Хүрэлсүх л гэж харж байна даа,

0  |  0
Zochin(66.181.181.226) 2017 оны 11 сарын 21

Khurelsuhiig demjij baina.

0  |  0
Иргэн(103.212.118.109) 2017 оны 11 сарын 21

Хүрэлсүхэд эрхийг нь олгосон шиг олгоод ачааг нь бас үүрүүлсэн шиг үүрүүлэх хэрэгтэй. Эцсийн эцэст сайн ч бай муу ч бай ялыг нь энэ хүн л үүрэх болно. МАНАН-гаас салах боломж бий болчихоод байхад энэ боломжийг алдах хэрэггүй дээ.

0  |  0
ard(122.201.20.157) 2017 оны 11 сарын 21

МАН бол түүхэн нам...100 жилийн ойгоо амжилтаар угтах эсэхээ Намын их хурлаараа шийдэх гэж байна. Намын Дарга хэн болохоос шалтгаалж 2020 оны ялалт ялагдал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл энэ хурлаас 100 жилийн ойгоо инээж угтах уу? Уйлж угтах уу? Гэдэг нь шийдэгдэнэ. Сонголт 1309 хүний гарт байна... Зөвхөн Ман ч биш Монголын ялалт ялагдал энэ МАН-ИХ ХУРЛЫН ГИШҮҮДийн гарт байна... Цорын Ганц сонголт нь У.Хүрэлсүх.

0  |  0
Хартай хүн(203.91.115.43) 2017 оны 11 сарын 21

Цэнзүүргүй яяриагаар Хурц чинь Хүрэлсүх намайг яв гэсэн гээд хэлчихлээ. Тэгхээр яасан байх нь уу? Хүрэлсүх Хурц хоёрын дундм байна

0  |  0
Зориг(203.91.115.43) 2017 оны 11 сарын 21

Үнэхээр амжилтгүй байна. Яагаад энэ хүнийг ингэж их зүтгүүлээд байгаа юм болоо бас намаа хуваах салгах санаатай юм уу?

0  |  0
эрка(202.179.24.138) 2017 оны 11 сарын 21

Удирдагчыг дагж амьдрах амархан харин удирдагч болох хэцүү.Өөрийн гэсэн жанжин шугамтай байх хэрэгтэй.Хүрэлсүх д энэ зүйл хэр байгаагаас бүх зүйл шалтгаална.Хэн ч гарсан энэ намыг нэгтгэж чадах уу.

0  |  0
иргэн(182.160.35.191) 2017 оны 11 сарын 21

Хурэлсух гарахгуй бол бас л М Энхболдын фракц ажлыг нь хийлгэхгуй60 тербумийн тойргоосоо гарахгуй шуудээ Хурэлсух гараад шуураад байлгуй эвээ олоод ажиллаасай

0  |  0
Soongo(66.181.181.145) 2017 оны 11 сарын 21

Хүрэлсүх гэж энэ залууд намын даргаа өгөөд ч байдал сайжрахгүй нь тодорхой байна шүү дээ, анх гарч ирэхдээ зоригтой ярьж байснаасаа олон зүйлээр ухралт хийсэн, чадахгүй энэ залуу ёс суртахууныхаа хувьд, чадварынхаа хувьд ч, улс төрчийнхөө хувьд ч чадахгүй, МАН-ыг бодож энэ үгийг хэлээгүй, улс орны ажлыг бодож хэлж байна, тэгсэнд орвол буцаагаад тэр 60 тэрбумын дуракуудад нь өгөөд тэгээд нэг мөсөн 2020 онд нь бүр мөсөн үгүй хийсэн нь амар ч юм шиг байна даа, ядаргаа

0  |  0
Top