Амьдарч буй нийгэм маань амиа хорлолтоор дүүрч орхижээ. Дөнгөж өчигдөрхөн л гэхэд таван давхраас нэгэн охин үсэрч амиа хорлосон хэрэг гарлаа. Алтан амиа өөрийнхөө гараар егүүтгэдэг ёрын үзэгдэл яагаад ингэтлээ олшрох болов. Өндөр байрнаас үсэрч амиа хорлолоо л гэх, гэрээслэл бичээд гэрээсээ явжээ л гэх... Амьдрахын тулд, амьд явахын тулд тэмцэхийн оронд ийм тэнэг сонголт хийгээд хорвоогоос орхисон хүний тоо найман жилийн дотор 1500 гаруйд хүрчээ. Тэдний ихэнх нь залуус гэнэ. Үнэхээр харамсалтай.
Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд хүрчээ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хийсэн гурван жилийн өмнөх судалгаагаар, 10 мянган хүн ам тутамд 25 хүртэлх амиа хорлох бүртгэл байвал энэ нь өндөр байна гэж үздэг. Гэтэл манайд 25-34 хүртэлх тохиолдлууд байна. Энэ тоо бол манай улсын нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд хүрснийг нотолж байгаа юм.
Амиа хорлолт үүнээс болдог
Амиа хорлох шалтгааныг сэтгэлзүйчид олон янзаар тайлбарладаг. Жишээлбэл, сэтгэл санааны тогтворгүй байдал, гэр бүлийн хүмүүжил, шашны гаж урсгал, өсвөр насныхан нэг нэгнээ сонирхох хандлага, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл, өрийн дарамт, өвчний шаналал, сургууль хичээл, ажлын байран дээрх гадуурхлаас болж амиа хорлодог гэж үзэж буй.
Түүнчлэн анхны хайрын бүтэлгүйтэл, ажилгүйдэл хоёр амиа хорлох гол шалтгаан болж байна. Тухайлбал, 16-22 насныхан сэтгэл санаа их тогтворгүй их хэцүү байдаг гэнэ. Энэ насныхны таван залуу тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай байна. Сэтгэл гутрал өөртөө итгэх итгэл, ядуу сэтгэлгээ, баян амьдралаас залхаж амиа хорлох шийдвэр гаргадаг ч сэтгэлзүйчид үзэж байна.
Гэхдээ хүн амиа хорлоё гээд нэг өдөр бодоод тэр дороо шийдвэрээ гаргачихдаггүй гэнэ. Олон хоног бодож явсны эцэст хорвоог орхихоор шийдэж ийм шийдвэр гаргадаг байна.
Мөн өсвөр нас бол бие хүний төлөвшлийн үе. Ер нь амьдрал, аз жаргалын шалгуур энгийнээс бодит бус ойлголтыг бий болгосноос болж сэтгэл гутралд орох нь бий. “Би яагаад байранд амьдрахгүй байна”, “Би яагаад чадахгүй байна”, “Би яагаад хангалуун амьдрахгүй байна” гэх зэргээс сэтгэл гутралд орж амиа хорлох ч шийдвэр гаргадаг. Хүүхдүүд сэтгэл санааны гутралаас болж амиа хорлодог бол томчууд мөнгөнөөс болж амиа хорлодог гэнэ.
Амиа хорлох хүүхдийн тоо өссөөр...
Тиймээ, он гарсаар 15 хүүхэд амиа хорложээ. Гэхдээ энэ тоо бол зөвхөн цагдаад бүртгэгдсэн нь. Үүний цаана хэчнээн ийм төрлийн хэрэг гарсныг хэлж мэдэхгүй нь. Үнэхээр харамсалтай. Өсвөр нас гэдэг их эмзэг үе байдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаа нь хаашаа ч хувирч эргэж магадгүй тийм эгзэгтэй үе. Тиймээс эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдүүдээ анхааралдаа авах хэрэгтэй, цаг гаргах, нээлттэй чөлөөтэй ярилцаж чаддаг байх ёстойг сэтгэлзүйчид хэлсээр байна. Нөгөөтэйгүүр хүүхдэд сэтгэлийн боловсрол олгогдохгүй байгаа нь хүүхэд амиа хорлох үндсэн суурь болж байгаа гэнэ. Гэр бүлийн орчинд сайн сонсогч, даган дуурайдаг, хүндэлдэг хүн байхгүй бол хүүхэд тань найзаасаа эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан дүрээр өөрийгөө баримжаалах, дагах дуурайх тал байдаг. Магадгүй хамгийн их ярилцдаг, өөрийг нь сонсдог, өөрт нь нөлөөлөл үзүүлдэг хэн нэгнийг найзаараа сонгож, буруу зүйлд уруу татагдах, уруу татах үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ өдрийн хөтөлбөрийг шалгаж бай, сул цагийг нь анзаарах, хүүхдийнхээ сонирхолыг хөгжүүлэх зэрэг зүйл дээ анхаарах хэрэгтэй.
Хамгийн гол нь гэрийн боловсрол хүмүүжлийг гэрэлт ирээдүйн сайн сайхныг хүүхдийнхээ сэтгэхүйд сайн суулгаж өгөх амьдралыг таниулахад аав ээжийн үүрэг хариуцлага маш чухал шүү гэдгийг онцлон захимаар байна.
Дөрвөн сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгджээ. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа.
Судалгаанаас үзэхэд 4 сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, 7 сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ. Баримт болгож зөвхөн энэ онд гарсан амиа хорлолттой холбоотой мэдээллийг хүргэж байна.
Өсвөр насны хоёр охин өндрөөс үсэрч амиа хорлов
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Тuul one” хотхоны 14 давхраас ЕБС-ийн 12 дугаар ангийн хоёр охин үсэрч амиа хорлов. Тэд үсэрсэн байрныхаа ханан дээр “Нөхөрлөл мандугай” гэж бичсэн нь анхаарал татав. Амиа хорлосон охидын хувьд хичээл сурлага сайтай, ар гэрийн хүмүүжил сайн урлаг спортод байнга амжилт гаргадаг байсан мундаг хүүхдүүд байж.
Ээж аавдаа гомдсон хүү амиа хорлов
Төрсөн аав ээждээ гологдсон балчир хүү гомдсондоо амиа хорлов. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эл хэрэг гарчээ. Хүүгийн аав Солонгост хараар ажилладаг байсан бөгөөд ээж нь нөхрийнхөө араас ажил хийж явах гэхэд нь хүү нь их саад болсон бололтой. Хүүгээсээ болж утсаар муудалцаж байгаа ээжийгээ харсан хүн сэтгэлийн гүн хямралд орж, ээждээ гэрээслэл бичиж үлдээжээ. Тэрээр “Ээжээ би тандаа хайртай шүү. Надаас болж та хоёр дандаа муудалцаж байх юм. Намайг уучлаарай” гэж бичээд ваннын өрөөндөө усанд живж амиа алдсан байхыг ээж нь мэдсэн байдаг.
ЕБС-ийн хоёр охин бүтэхгүй дурлалаас болж амиа хорлов
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, бидний мэдэх “Хархорин” захын ойролцоох орон сууцанд 14-15 насны хоёр охин ороолтоороо хүзүүгээ боон, боомилж нас барсан байна. Охид амиа хорлосон байрны 12 давхар нь дулааны шугам хоолой төмөрнөөс ороолтоороо өөрсдийгөө боомилсон байжээ. Уг хэргийг анх найз охинтойгоо уулзахаар болзсон газраа ирсэн байсан хүү анх харжээ. Учир нь хүү найз охинтойгоо уг байрны 12 давхарт болздог байжээ. Улмаар хүү охидуудыг боомилж нас барсан байхыг анх харж СӨХ-ны ажилтнуудад хэлсэн байна. Охид гэрээслэл үлдээн амиа хорлосон аж. Тэд хайр нь бүтээгүйн улмаас ийм үйлдэл хийжээ. Учир нь охид амиа хорлосон байрны хананд “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” хэмээсэн бичсэн байжээ.
Идэх хоол байхгүй гэсэн шалтгаанаар хоёр хүү амиа хорлов
Сонгинохайрхан дүүрэгт бага насны хоёр хүүхэд байшин дээрээс үсэрч амиа хорлов. Тэд үй зайгүй найзууд өдөржин гадаа тоглодог өлөн зэлмүүн, сайртсан хацартай халтайсан хувцастай хонхолзсон ходоодтой балчирууд байсан гэдэг. Өдөрт идэх зүйлгүй, уух усгүй, идэх амттангүй хоёр жаахан банди нэг л өдөр үхэх тухай ярилцсан бололтой. “Хоёулаад хоол олдохгүй юм, их өлсөөд байна. Хоёулаа үхэх үү” гэж ярьж байсныг гэрчүүд цагдаад мэдээлжээ. Хоёр жаахан хүү нэг л өдөр амиа хорлох шийдвэр гаргаж байшин дээрээс үсрэхдээ хүзүүнээсээ даавуугаар боож үсэрсэн байсныг хажуу айлынх нь хүмүүс харж цагдаад мэдэгдэж байжээ.
Хойд эцгийнхээ дарамтаас болж, хорвоог орхих шийдвэр гаргасан хүү
Хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг авсныхаа төлөө биедээ гэмтэл автлаа зодуулсан 10 настай хүү айдас дарамтыг давж чадалгүй өөрийгөө боомилж амиа хорлов..
Есөн давхраас хоёр охин амиа алдав
Зүрх зүсмээр дүрс бичлэг сошиал орчинд тархаж байсныг уншигч та санаж буй бизээ Есөн давхар барилгын дээвэр дээрээс үсэрч амиа егүүтгэж байгаа хоёр охины бичлэг үнэхээр нүд хальтрам. Тэд юуны учраас ингэж амиа егүүтгэх дээрээ тулсан нь тодорхойгүй. Хамгийн аймшигтай нь гэгээн цагаан өдрөөр олны нүдэн дээр ийм байдлаар амиа хорлосон нь ой гутмаар...
Энэ мэт сэтгэл сэртхийлгэм олон жишээг дурдаж болно. Дээр дурдсан амиа хорлолтууд дандаа хүүхдүүдэд тохиолдсон золгүй хэргүүд байсан юм. Томчуудын хувьд ч гэсэн ялгаагүй мөнгө санхүү, сэтгэлзүйн тогтворгүй байдлаасаа болж, амиа хорлосон гэх хэргүүд ар, араасаа гарах болов.
Баримт түшье. Өнгөрөгч оны байдлаар нийт 37 хүн амиа егүүтгэжээ. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн мэдээлснээр эхний 6 сарын байдлаар 88 хүн санаатайгаар эм, химийн бодис ууж амиа егүүтгэх оролдлого хийжээ.
Амиа хорлолтоос үр хүүхэд хийгээд өөрсдийгөө хамгаалцгаая!
Хүүхэд залуучуудын хамгийн ойрын туслагч нь эцэг эх, найз нөхөд, багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар билээ. Хэцүү асуудал тулгарсан үедээ сэтгэлээ нээж бусадтай хуваалцах, итгэсэн хүнтэйгээ асуудлыг хамтран шийдвэрлэх нь үр дүнтэй арга юм. Иймд өсвөр үе, залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүд эргэн тойрондоо анхаарал хандуулцгаая.
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн салбарын бус боловсрол, бизнес, хөдөлмөр, хууль зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, зохицуулалт, олон талт арга хэмжээ шаардлагатай асуудал болж байгааг холбогдох байгууллагаас онцолж байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
AMIDRALIIN TURSHLAGGUIGEES AMIA HORLOH HAMGIIN EMGENRLTEI
gadniihan yaduu irgedee yadaj honox bairtai idex hooltoi blgax yum . mongold iim gazar heregtei bna .
yaduusiig hoollodog oron gergyicnuudiig honox bairtai bolgomoor bna .. iim bair uls bolgond l bdag .. harin manaid ygyi .. olsoj hoolgyideed yhel songoson 2 hyy hoid etsgiin karmanaas mongo hulgailaad amia horloson hyy yasan orowdmoor be .. hyn ii erx gedg yadal olsohgyi honoglox gazartai bh heregtei shyy dee.. olon terbum togrognoosoo ocnyyhen todiig l zaraxad bair bguulcnij bolno doo ..kanadad hotiinhoo towd negen saihan ulaan baishin .. hymyys oocnerlood l orood bh yum .. yum medexgyi bi araas ni oocnerlood ordogiin yed ta ynemlexee yzyyl gelee. tegsen ter ni oron gergyicnuudiin honoglox ga