Ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

Замын цагдаагийн газрын албаны эх сурвалжаас мэдээлж буйгаар өчигдрийн байдлаар  зам тээврийн осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэн гэнэ.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулжээ

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 бүртгэгджээ.

Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон. Тодруулбал,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутагт Hyundai Porter маркийн Б жолоочтой автомашинтай Sunik GS-125 Л жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мөргөлдөж мотоциклийн зорчигч С-ийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top