АЗХ-ны ерөнхийлөгчийн дотоод сонгуулийн санал тоолно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

 АЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажил дуусч, өнөөдөр Увс аймгаас хүрэлцэн ирж байгаа ажээ. Нэр дэвшигч С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ  нар өнөөдөр 14:00 цагт Буянт-Ухаад газардах юм байна. Мөн 16:00 цагаас Сөүл ресторанд сонгуулийн санал тоолох үйл явц эхлэх юм. Нийт 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны гишүүдийн өгсөн саналын хайрцгийг нээх, тоолох үйл явц хэвлэл мэдээлэл болон олон нийтэд нээлттэй болох юм. Өнөөдөр оройдоо саналын дүнг нэгтгэж АЗХ-ны ерөнхийлөгч тодорно

Тэд нийт 9000 гаруй километр явж 7000 гаруй анхан шатны гишүүдтэйгээ уулзалдаж тэдний саналыг сонсжээ.

 Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top