Монгол Ардын намын хамгийн залуу Генсек

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

Улстөрд карьер өсгөх хоёр зам бий. Нэг нь цүнх барьж явсаар дээрээс “крандуулах”, нөгөө нь чадвараараа үнэлэгдэх. Д.Амарбаясгалан 19 настайдаа МАН-ын хаалгаар нь орж ирснээсээ хойш дандаа карьер өгсч явжээ.

Ингэж албан тушаалын эрэмбэ өсгөхөд нь түүний МУИС-ийн улс төрч мэргэжлээр төгссөн, АНУ-аас олж авсан боловсролоос гадна хувь хүний зан чанар, хэлсэндээ хүрдэг байх чадвар хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг.

Тиймдээ ч тэрбээр МАН-ын хамгийн залуу генсек болоод байна. Түүнийг өнгөрөгч оны 12 дугаар сарын 13-нд болсон МАН-ын VII бага хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон билээ. Үүгээр ч зогсохгүй, тус нам бага хурлын 33 гишүүнийг шинэчлэн сонгож, намын бодлого, ирээдүйгээ залуусдаа даатгасан юм.

 2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ман(124.158.124.142) 2017 оны 11 сарын 21

энэ тэнэг одоо ажлаа өг. ерөнрийлөгчийн сонгуулийн үед АН-д ажиллачиахаад одоо юу горьдоод ажлаа өгөхгүй байна. намыг тараасан жинэхэн эзэн энэ тэнэг

0  |  0
зочин(202.131.229.34) 2017 оны 11 сарын 21

Намын хамгийн гол бодлого бол эрх мэдэл албан тушаал. Эхлээд алалцаж байгаад дарга нараа сонгочихье. Эх орон, өр, ядуурал, хулгай, авилгал дараа нь болно доо ...эр хүн шиг байцгаа л даа. Сонгосон намдаа зодуулж, дээрэмдүүлж, хулхидуулаад болоод л байдаг ш дээ. Энэ удаа манай нам ажил хийж амжсангүй дараа АН-ыг гаргаарай. Тэрний дараа 4 жил биднийг сонгоорой бид туршлагатай, хамгийн хөгшин нам итгэ, итгэ, итгэ.........өөр зам байхгүй........улс орныг нам....даргийн гар хөлүүд удирдана одоогоор дэлхий дээр өөр арга олоогүй л байна. МАН-д итгэ хүлээ...

0  |  0
Top