У.Хүрэлсүхээс өөр хүчтэй УДИРДАГЧ алга

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

Монголд яг үнэндээ өнөөдөр улс төрийн тогтвортой байдал юу юунаас илүү чухал байна. Энэ цаг үед хүчтэй, шийдвэр гаргаж чаддаг хүн л цааш нь хөтөлж авч явна. Харин өмнөх аядуу зөөлөн удирдлагын хойд дүрийг МАН-ынхан их хурлаараа тодруулвал өөрсдийгөө төдийгүй улс орныг дахиад тогтворгүй байдал руу түлхсэн хэрэг болно.

Улс төрийн намын энэ тэргүүний зорилго бол сонгуульд ялах байдаг. Дараа нь улс орноо хөгжүүлэх. Манайхан энэ хоёрын байрыг сольж ярьдаг нь зүгээр л попорч байгаа хэрэг л дээ. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудалтай ялсан нь намын удирдлага сайндаа ч биш дөрвөн жил АН аас болж үйлээ үзсэн ард түмэн залхсандаа гаргасан шийдвэр гэхэд хилсдэхгүй болов уу.

МАН 2020 онд ялна гэж бодож байгаа бол У.Хүрэлсүхийг сонгож таарна. Яагаад гэвэл нийгмийн уур амьсгалаа мэдрээгүй шийдвэр эргээд улс төрийн намыг булшилдаг. Яг жирийн иргэдийн хувьд бол У.Хүрэлсүхийн Засгийн газарт ам сайтай байна. Яагаад?. Зоримог, шийдвэр гаргаж чаддаг. Асуудлаас тойрч зугталгүй барьж аван цөөхөн хоногийн дотор шийдвэрүүдийг ар араас нь гаргаж байна.  Одоо түүнд үүрэг хариуцлагыг нь бүрэн үүрүүлэх хэрэгтэй. Түүнээс өөр намаа, засгаа зангидаад авч явах хүчирхэг хүн одоогоор МАН дотор алга байна.  Яг одоо хуралдаж байгаа МАН-ын их хурлаас ч Засгийн газраа дэмжиж ажиллах ёстой гэсэн уур амьсгал давамгайлж байна. 2020 онд ялна л гэж бодож байгаа юм бол Ерөнхий сайд намын даргыг хүчирхэг нэг гарт зангидах ёстой гэж Их хурлын төлөөлөгчид үгээ хэлж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.113.38) 2017 оны 11 сарын 22

Ккк... МАН-ын ХАЯН-ЯРВАА, ОЮУНХОРОЛ, Ж.МӨНХБАТ МЭТИЙН ШУНАЛТ ХУУЧИНСАГ ҮЗЭЛТНҮҮД УДАХГҮЙ САЛАН ТУСГААРЛАНА. ЕР НЬ ”МАН ОЛОН САЛНА” ТУЙЛЫН ЭНЭ БОЛОЙ....

0  |  0
Зочин(202.9.41.10) 2017 оны 11 сарын 21

Хүчтэй гэж яаж ойлгоод байна аа. Айгаад үгэнд орох юм уу.

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2017 оны 11 сарын 21

Хаянхярвааг муулахгүй. гэхдээ л 2020 онд МАН-ыг ялагдуулая гэсэн хүн л Хаянхярвааг гаргахыг рекламдах байх. Асуудал Хаянхярваадаа бишээ. Зүгээр л өнөөгийн бодит байдал юу хэлээд байна гэхээр Хүрэлсүхээс өөр хүнд итгэх аргагүй боллоо гэдэг уур амьсгал хэт газар авчихжээ. Одоо туршаад үзэхээс өөр аргагүй байна

0  |  0
үнэн(124.158.124.142) 2017 оны 11 сарын 21

ХАЯНХЯРВАА УРВАХГҮЙ, ШАРВАХГҮЙ, ТҮГЖИЛДЭХГҮЙ, ТӨРИЙН АЖЛЫН ХАЙРЦАГТАЙ, АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, НАМЫН ДАРГЫГ ХИЙЖ ЧАДНА. БҮЛЭГ ХУВААХ АСУУДЛЫГ ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨЖ, ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХҮРЭЛСҮХ НЭГ САР Ч ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ЧИЧИРЧ

0  |  0
заар(202.9.42.252) 2017 оны 11 сарын 21

өөрийгөө их магтуулах ч сайн хүний зан бишдээ. намын төлөөлөгчид ямар саналтайг харах л үлдлээ.албан тушаалд их донтох нь эрүүл ухаан мөн үү. өвчин байхаа ,тэх тусмаа сэтгэцийн

0  |  0
kkk(203.91.112.146) 2017 оны 11 сарын 21

bolovsrol yu ch ugui dunkhuu bukh erunkhiilugchtei Sogtuu sonsogch erunkhii saidtai uls uudlukhuu MAN unekheer biolovson khuchingui bol erkh barigch baigaad yakh vee sogtuu sonsogchoo namiin darga bolgood uls turuus zail;akhgui bol jenkogiin khorond khuvaagdaj duusanadaa kkk

0  |  0
Top