Хөвсгөлөөс Хятад руу нүүрс зөөж байна

Админ | Zindaa.mn
2017 оны 11 сарын 21

Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн  Могойн гол  ХК-ийн нүүрсний уурхай үйл ажиллагаагаа өргөжүүлсэнээр Хятад улсын зах зээлд нүүрсээ гаргаж эхэлсэн байна. 1971 оноос Завхан болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг нүүрсээр хангах  зорилгоор ажиллаж эхэлсэн тус уурхайн нөөцийг 12 сая тонн гэж үздэг бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр сая орчмыг ашиглаад байгаа аж.

Тус уурхайн нүүрс нь илчлэг сайтай хаягдал бага гардаг бөгөөд уурхайн гүнээс төмөр хайлуулах чадвартай нягтаршилтай нүүрсийг ялган экспортолж байгаа гэнэ. Илчлэг сайтай нүүрсийг өмнөх жилүүдэд уурын зууханд ашигласнаар тогоо цоорох зэрэг эрсдэл гарч байсан аж.
2017 онд Могойн голын уурхай 500 мянган шоо метр хөрс хуулах зорилт дэвшүүлснээс 480 мянган шоо метрийг хуулж, 100 мянган тонн нүүрс олборложээ.
  Уурхайн нүүрсийг Завхан, Хөвсгөл аймгийн хэрэглэгчдэд тонныг нь 33000 төгрөгөөр борлуулж байгаа бол Хятадын зах зээлд эхний ээлжинд 39000 төгрөгөөр нийлүүлж байгаа гэнэ. Харин цаашид үнийг нэмэх бодлого барьж байгаа гэдгийг уурхайн удирдлагаас мэдээлжээ. Нүүрсийг Могойн голоос Эрдэнэт хүртэл автомашинаар, Эрдэнэтээс вагонаар зөөвөрлөдөгт иргэд дурамжхан байдаг сөрөг тал ажигллагддаг байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.181) 2017 оны 11 сарын 21

Пөөх унааны зардалдаа шатаад юун ашиг олох вэ? Харин нутгийн иргэддээ борлуулсан нь өлзийтэй. Хотод портор нүүрс 220,000 м₮ Эх орны баялгийг дэндүү хямдаар зарж бна.

0  |  0
Top