Монголын эрэгтэй баг Польшийг зорилоо

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болно.

Анхны дэлхийн аваргад манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай эмэгтэй баг энэ сарын 19-нд Польшийг зорьсон талаар өмнө нь мэдээлсэн. /ЭНД дарж танилцана уу/

Тэгвэл залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар), 61 кг-д Батчулууны Баасанням (Женко), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Лутбаярын Батбаяр (Женко), 74 кг-д Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс), 86 кг-д Ганбаатарын Ганхуяг (Алдар), 97 кг-д Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг), 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (Арслан) нар Польшийн дэвжээнд зодоглох юм. Эрэгтэйчүүдийн 57, 70, 74, 125 кг 25-нд, 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан 26-ны өдөр болно.

Image may contain: 14 people, people standing

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )