МАН-аас Г.Майцэцэгт МАН-аас Г.Майцэцэгт хариу өгчээ риу өгчээ

2017 оны 11 сарын 21

Иргэн Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөх өргөдлөө өгсөн ч түүнийг намын их хуралд оролцох мандат өгөөгүйн улмаас нэвтэрч чадахгүй байна хэмээн өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгснийг та бүхэн санаж буй биз ээ. 

Тэгвэл иргэн Г.Майцэцэгт Монгол Ардын Намаас дараах албан ёсны хариуг өгчээ.

Уг албан бичигт “Танаас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн Монгол Ардын Намын даргад өрсөлдөх тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. Монгол Ардын Намын дүрмийн 4.1.2 дахь хэсэгт намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Та Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээрт харьяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Монгол Ардын Намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэжээ.

Иргэн Г.Майцэцэг нь Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын 121 дүгээр үүрт огт харьяалагддаггүй болохыг үүрийн дарга Д.Цэрэндэжидийн албан бичгээр баталгаажуулсан байна.


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөрөөдөгч(103.212.118.109) 2017 оны 11 сарын 21

Ха ха энэ хүүхэн МАН-ын дарга болвол би НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга болъё тэгэх үү ккк

0  |  0
зочин(66.181.165.36) 2017 оны 11 сарын 21

ямар их мөрөөдөл бэ бүтэн өгүүлбэр эвлүүлж хэлж чадахгүй байж сэрүүн зүүдэл

0  |  0
Зочин(43.228.128.195) 2017 оны 11 сарын 21

Татавараа төлдөггүй тэгээд бусдыг уриалан дуудагч энэ үс нь урт ухаан хомс эм АН аа андуураад байгаа юм бишүү

0  |  0
түй май(43.228.128.195) 2017 оны 11 сарын 21

ТҮЙ МАЙ гэж хариу өгсөн уу

0  |  0
nasaa(66.181.186.247) 2017 оны 11 сарын 21

ene nileed medrel muutai emegei yum uudaa namiig togloom gej oilgoogyi baigaadaa

0  |  0
Top