СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

Сүрьеэ өвчин нь дэлхий олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны энэ сарын 23-24-ний өдрүүдэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэгийг Blue Sky төвд зохион байгуулагдах  гэж байна. 
Өнөөдөр энэ асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ж.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Глобаль сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг,  МСЭМХ-ны тэргүүн Ц.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр, стратеги, ДЭМБ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн зэрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар сүрьеэгийн өвчлөл, нас баралтыг бууруулахад манай улс ихээхэн амжилтанд хүрч тандалт, оношлогоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр дэвшилд хүрснийг энд хэлэх нь зүйтэй юм.
Манай улсад дэлхийн жишигт хүрсэн лабораторийн сүлжээ, үндэсний лавлах лаборатори, сорьц тээвэрлэх тогтолцоо бүрэн нэвтэрсэн, хурдавчилсан оношилгооны аргуудыг практикт хэрэглэж байгаа . Шууд хяналттай богино хугацааны эмчилгээг эрүүл мэндийн бүх шатанд баг, сум, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан нэвтрүүлсэн. Өнөөдөр эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчлэх чадавхитай болсон байна.

Мөн сүрьеэгийн эм, урвалж оношлуур, халдвар хяналтын хэрэгсэл зэргийг Глобаль сан, Засгийн газраас тасралтгүй ханган нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Үүнд:

  • Монгол улсын сүрьеэгийн өвчлөлийн түвшин 100000 хүн амд 428 байгаа нь дэлхий дахинд сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд орж байна.
  • Монгол улс НДББ-ийн 37 орны өвчлөл өндөр 7 орны нэг. Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 
  • Сүрьеэгийн өвчлөлийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 14.0 байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдол 58.6%, аймаг орон нутагт 39.7%, Хорих байгууллагад 1.7% бүртгэгдэж байна.
  • Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст жигд тархалттай байгаа бөгөөд 15-24, 25-34 мөн  65-с дээш насныханы дунд сүрьеэгийн өвчлөл илүү өндөр байна.
  • Нийт бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь дунджаар 10% байна.
  • Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 260 (239-274) хүн нас барсан байна. Сүрьеэгийн нас баралт 10000 хүн амд сүүлийн 5 жилийн дунджаар 0.88 байна.
  • 2012-2016 онд нийт 10359 хүн сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын  группт орсон ба жил бүр нэмэгдсээр байна.
  • Уушгины халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт сүүлийн 5 жилийн дунджаар аймаг орон нутагт 89.2%, УБ хотод 81.2%, улсын дундаж 84.6% байна.   
  • Олон зууны туршид нийгмийн халдварт өвчин хэмээн нэрлэгдэж ирсэн сүрьеэ өвчин нь бүх салбарт хамаатай бүх нийтийн асуудал учир нотолгоонд тулгуурласан салбар хоорондын алсыг харсан тууштай хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэж байна." хэмээлээ.
  • "Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их"

Энэ удаагийн үндэсний сургалт хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ЭМЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ, олон улсын байгууллагууд (ДЭМБ, Глобаль сан, Жайка, ДЗОУБ ) зэрэг төрийн болон төрийн бус байгууллага зэрэг25 байгууллагын 170 гаруй оролцогчийг хамруулж байгаараа ихээхэн онцологтой  аж

Үндэсний сургалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар үндэсний хэмжээнд хийгдсэн 2 томоохон судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулах, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг танилцуулах, орон нутагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар ЭМС-ын А/306 тоот тушаалын хэрэгжилтийн талаар мэргэжил арга зүйгээр хангах юм байна.

Сүрьеэгийн эмийг ууж эхэлснээс хойш 14 хоногоос 3 сарын дотор халдвар дамжуулах нь эрс буурдаг байна. Манай улсын хувьд 2002 оноос хойш Глобаль сангийн дэмжлэгийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 39 сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.

Глобаль сангийн дэмжлэг дуусах хугацаа дөхөж байгаа бөгөөд одоо энэ үүргийг төр бүрэн хариуцах цаг үетэй нүүр тулаад байна. Иймд шийдвэр гаргагчдын оролцоо чухлаар тавигдаж буй бөгөөд орон нутгийн засаг захиргаа энэ асуудалд хөрөнгө гаргах нь чухал байгаа юм.

Энэ сарын 23-24-нд болох сургалт, хэлэлцүүлгээр сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай зардлыг шийдвэрлэх, орон нутагт тохирсон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ахиц гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

 


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

123 [ 122.201.23.226 ]      |     11-р сарын 21 -нд, 07:47 минутанд

[removed] alert(”хахаха”); [removed]