Нөхрөөсөө төрийн эрхийг булааж авсан эмэгтэй

Зимбабвегийн сөрөг хүчний намын дарга Морган Цвангирай хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч, Роберт Мугабе эрх мэдлээ эхнэртээ алдсан гэж ярьжээ. Түүний өгүүлснээр бол, эдүгээ төрийн эрх мэдлийг Роберт Мугабе биш, 41 насаар дүү, 50 настай Грейс Мугабе атгаж суугаа гэнэ.   

Тэрээр “Ерөнхийлөгчийн эхнэр дуртайяа төрийн эрхийг авсан. Засгийн газар үндэсний асуудалд ер ач холбогдол өгөхгүй байна. Учир нь хүн бүхэн хөгширч, чадалгүй болсон төрийн тэргүүнийг хэн солих тал дээр санаа зовж байна” хэмээн мэдэгджээ.

Сүүлийн хэдэн сард Зимбабве улсын улс төрийн тавцанд Грейс Мугабегийн байр суурь улам батжих болсон. 1996 онд Р.Мугабетай гэрлэсэн энэ эмэгтэй 2014 оны арванхоёрдугаар сараас “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо” эрх баригч намын тэргүүлэх албан тушаалд сонгогдсон аж.  

Грейс Мугабе өнгөрсөн жил нөхөртөө тэргэнцэр авах болсноо олон нийтэд зарлаж байсан бөгөөд ярих чадал л байвал улсаа үргэлжлүүлэн удирдахад нь туслана хэмээн амалж байсан юм.

Роберт Мугабе энэ оны эхээр онгоцны буудал дээр дэмжигчдийнхээ өмнө үг хэлж байгаад индэрээс унасан байна. Тухайн үед энэ явдлыг урьдчилан тооцоолж, хамгаалж чадаагүй гэсэн шалтгаанаар 30 бие хамгаалагч нь ажлаасаа халагдаж байжээ. Түүнээс хойш Ерөнхийлөгчийн бие муудсан гэсэн мэдээлэл байнга гарч байгаа аж.  

 Р.Мугабе нь хамгийн сүүлд 2013 онд болсон сонгуульд ялалт байгуулж, улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдсон бөгөөд эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо” нам 2018 онд болох сонгуульд мөн нэрийг нь дэвшүүлжээ. Үүнээс гадна Зимбабве улсын ерөнхийлөгч 54 улсыг багтаадаг Африкийн холбооны тэргүүн ажээ.  

 

С.Төгөлдөр

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

sex [ 66.181.190.222 ]      |     11-р сарын 21 -нд, 13:54 минутанд

EMEGTEI HUND NEG ERHTEN DUTUU BAIDAG N SURGAMJ BOLGOJ ZAYASAN N ER HUNII HEREGLEE