“Ахан дүүс” хамтлагийнхан шагнуулжээ

Урлаг соёлын оддыг дууриаж дуулж, бүжиглэж, жүжиглэж байгаагаараа олонд танигдсан “Авъяаслаг Монголчууд-2016” шоуны шилдэг оролцогчийн нэг бол Т.Ганбүргэд хэмээх залуу билээ. Авьяаслаг залуу уран бүтээлч маань хошин урлагийн “Пароди” хамтлагийн гишүүн бөгөөд ах, дүү нартайгаа “Ахан дүүс” хамтлагийг байгуулсан. Т.Ганбүргэдийн таван дүү нь “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатны шалгаруулалтад “К.Тоотын таван хүү” хэмээн оролцож байсныг үзэгч та санаж буй бизээ. Тэгвэл 

“Ахан дүүс” хамтлагийнханд Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас нийгэмд зөв хандлага төрүүлж бусдыг сайн сайханд уриалсныг нь үнэлж, “Эерэг өөрчлөлт” хэмээх шагналыг гардуулжээ

Эцэг, эхээс наймуулаа тэдний зургаа нь өдгөө хамтран уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэж байна.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

OYUNJARGAL [ 124.158.112.4 ]      |     11-р сарын 22 -нд, 08:37 минутанд

AMJILT HVSEY