М.Билэгт: 65-уулаа загнууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

УИХ-ын гишүүн М.Билэгтээс МАН-ын Их хурлын талаар тодрууллаа.

-Их хурлын уур амьсгал хэр байна вэ?

- Их хурлын 1300 төлөөлөгч бид өнөдөөр намын даргаараа хэнийг нь сонгохоос бидний цаашдын хувь заяа шалтгаална гэж бодож байна. Хоёр нэр дэвшигч хоёулаа л намын эв эеийн  нэгдлийг эрхэмлэж байгаагаа хэллээ. Орон нутгаас ирсэн төлөөлөгчид дотроо хуваагдал, хагаралтай байлаа гэж 65-ууланг нь загналаа.

-Та хэнийг нь дэмжиж байгаа вэ?

-Би тэр, энэ хүнийг гэж хэлмээргүй байна.  Аль аль нь л манай намын толгой  лидерүүдийн төлөөлөл шүү дээ.

-Орон нутгийн гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна гэдэг шүүмжлэл гарлаа?

-Нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авахгүй гэдэг л горимын санал гарсан. Яагаад гэвэл  хоёр нэр дэвшигчийг бүгд мэднэ гэдэг дээр санал нэгдсэн. Нөгөө талаар өчигдөржингөө бид санал бодлоо илэрхийллээ.

-Нэр дэвшигчид мөнгө тарааж байна гэх яриа байна л даа. Энэ үнэн үү? 

-Тийм асуудал байхгүй ээ. Мөнгө тараах шаардлага ч  байхгүй.

-Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол дэвшил. МАН бүх шатандаа  хуваарилалт хийхэд эмэгтэйчүүдийн квот хамгийн багадаа 30 хувь гэдэг асуудал ярьсан. Цаашид эмэгтэй гишүүд маань идэвхитэй байвал 50, 60 хувь 100 хувь ч болж болно гэж бодож байна.

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.41.12) 2017 оны 11 сарын 21

za garaad irle shu, zeriitel nirhiigeel yavchlaa, asa avarga, baabar naraas ish tatav.

0  |  0
Болд(43.228.131.110) 2017 оны 11 сарын 21

Тэнэг МАЛ.

0  |  0
Bi(66.181.187.28) 2017 оны 11 сарын 21

Yu yarij b gaagaa ch medehgui erguu avgai b a

0  |  0
Tur(66.181.187.28) 2017 оны 11 сарын 21

Hul muutai EMEE chini gertee l hevtej bahgui....

0  |  0
vv(27.123.212.128) 2017 оны 11 сарын 21

teneg.100 bolchvol emegteichuudiin nam boloh yum uu kkk kkk

0  |  0
Top