Д.Тэрбишдагва:Онгоц хоёр залууртай шиг У.Хүрэлсүхэд хоёр залуурыг нь өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодруулга авлаа.

- Санал хураалт хэр шударга болж байна гэж та харж байна вэ?

-Санал хураалт маш өндөр хяналттайгаар шударга, зөрчил гарахааргүй явагдаж байна.  21 аймгаас болон нийслэлийн дүүргээс  нийт 31  хүн тооллогын комисст ажиллаж байна. Энэ нэг талын сайн хэрэг. Нөгөө талдаа бид уг нь бие биедээ итгэж баймаар байгаа юм. Шударга болох байх гэж бодож байна.Эргэлзэх юм алга.

-Хоёр хүн өрсөлдөж байна. Шинээр сонгогдох намын дарга нь намынхаа  эв нэгдлийг хангаж чадна гэж та харж байна уу? 1300 орчим төлөөлөгчдийн гол хүсэж байгаа зүйл нь эв нэгдэл буюу хоёр бүлэг эвлэрээсэй гэсэн хүлээлт байна?

-1309 төлөөлөгч ирсэн. Өчигдрийн байдлаар тооны будлиан гарсан. МАН-ын даргад дөрвөн хүн нэр дэвшснээс хоёр нь нэрээ татлаа. Тэд МАН-ын эв нэгдлийн асуудал бол улс орны эв нэгдлийн асуудал гэдгийг ярьж байна. Хэн нь ч сонгогдсон байсан намын эв нэгдлийг хангаж ажиллах байх. Нийгэмд ч ийм хүлээлт байна.

-Намын дүрэмд "Ерөнхий сайд нь намын дарга байна" гээд заачихсан байдаг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Намын дарга нь Ерөнхий сайд байх уу, Ерөнхий сайд нь намын дарга байх уу гэдэг хоёр өөр асуудал л даа. Миний хувьд намын дарга Ерөнхий сайд хоёр нэг байх ёстой гэдэг байр суурь илэрхийлдэг. Гэхдээ Д.Хаянхярваа нэр дэвшигчийн хэлснээр бол "Нэг байхаар сонгуулийн үед унадаг шүү. Тийм учраас намынхаа ажилдаа дангаараа оролцож,  Ерөнхий сайд ийм хүнд үед улс орныхоо ажилд л анхаарах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин нэр дэвшигч Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улс орныг онгоц гэж үзвэл хоёр залууртай байх ёстой. Надад хоёр залуурын аль алийг нь  өгөөч" гэж хэлж байна.

-Таны хувьд хэнийг нь дэмжиж байна вэ?

-Би хэлмээргүй байна.

 

Ш.Адъяамаа


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

зочо [ 66.181.161.2 ]      |     11-р сарын 21 -нд, 14:43 минутанд

Муухай долигнуур хэнд өгсөнөа хэлэхгүй аймхай

у [ 150.129.142.121 ]      |     11-р сарын 21 -нд, 12:16 минутанд

Улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвадаг ийм өвгөчүүд одоо болимоор юм аа хөөрхий

зочин [ 202.9.42.252 ]      |     11-р сарын 21 -нд, 10:52 минутанд

урах байхаа өөдгүй л эр шиг байсан

chochin [ 88.78.169.12 ]      |     11-р сарын 21 -нд, 10:28 минутанд

iiml BUURENHII MALDAA LUUVIRCHIDIIN BULEGIIN HUN SHUUDE ENE LUUVIRCHIN