Л.Оюун-Эрдэнэ: Би Хүрэлсүх Ерөнхий сайдыг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

МАН-ын Их хурал санал хураалтаар үргэлжилж байна.Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр "Та бүхэн санаж байгаа бол би анхдугаар чуулган дээр М.Энхболд даргын эсрэг санал өгч байсан. Парламентын сонгодог зарчмаар бол ялсан намын дарга нь хариуцлагаа үүрч намын дарга болох ёстой. Энэ удаад бид хэн гэхээсээ илүүтэй засаг, нам хоёр хамт явах нь зөв. Өнгөрснөөсөө харахад ч тэр бид энэ жишгийг цаашид хуульчилж өгмөөр байгаа юм. Манай нам бол өөрөө дүрмийн заалттай. "Намын дарга, Ерөнхий сайд нь нэг хүн байна" гэж дүрэмдээ заасан байдаг. Дүрмийнхээ заалтыг бид зөрчиж ямар ч сайн үр дүнд хүрээгүй. Тиймээс засаглалаа тогтвортой байлгах тал дээр анхаарах нь нэн чухал. Миний хувьд Ерөнхий сайд нь намын даргаа хийх нь зөв юм гэдэг зарчмаар би саналаа өгсөн. Ардчилсан тогтолцоонд бид нэг зүйлийг хүндэтгэх учиртай. Энэ бол олонх нь цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж олонхийн саналаа хүлээн зөвшөөрөх ёстой. Хэн нь ч ялсан бай хүлээн зөвшөөрч нэгдэх нь ардчилсан нийгмийн чухал үнэт зүйл" гэлээ.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.236) 2017 оны 11 сарын 21

chi chadnaa hurelsuh eee. amjilt

0  |  0
zochin(103.212.116.236) 2017 оны 11 сарын 21

demjij bn hurelsuhiig . chadvartai bolovsroltoi zaluu

0  |  0
zochin(88.78.169.12) 2017 оны 11 сарын 21

doorhi.hulgaichid hariulhani.m.enhboldiin doldoi nar odoo sunesen. oyunerdene.hurelsuhiigee demjeed ene luuvirchidiig zailuulaarai

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 11 сарын 21

энэ шүлхий их цэцэхнээ херо топорын гар хөл урвагч нохой

0  |  0
Top