Цагдаа, прокурор хамтран хар тамхичдыг үйлдэл дээр нь барьжээ

2017 оны 11 сарын 22

 

Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн Цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтарсан шалгалт явуулжээ. Шалгалтаар БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлэн баривчиллаа.

23-25 насны Э, Г, М нарыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс саатуулсан бөгөөд бие болон гар тээшинд нь үзлэг хийхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрчээ. Мөн дээрх этгээдүүд нь баривчлагдах үедээ мансууруулах бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас 2017 оны эхний 11 сарын байдлаар энэ төрлийн нийт 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.72.240.5) 2017 оны 11 сарын 22

ухуулга сурталчилгаа явуулахгүй бол манахйан тамхины хорын талаар ойлгоцгүй байна энэ бол аймшигтай тахал

0  |  0
Зочин(59.153.112.113) 2017 оны 11 сарын 21

Цаазаар ав

0  |  0
Top