Дэн буудлуудад шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Лантуун дохио” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.  Уулзалтаар буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхэлж буй үйлчилгээний газруудад хамтран шалгалт хийх асуудлыг хөндөн ярилцсан байна. Ойрын хугацаанд энэхүү шалгалтыг явуулахаар тохиролцжээ. Хотын зах болон гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг буудлуудад архи согтууруулах ундаа хэтрүүлсэн иргэд үйлчлүүлэх, гэмт хэрэг гарах явдал элбэг тохиолддог. Тухайлбал 13 настай охин буудлын өрөөнд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Иймд буудлын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой гэж “Лантуун дохио” ТББ-ынхан үзэж байна.  

Мөн Ид шидийн орон төвийг ажиллуулах эрх зүйн үндэсийг бий болгох чиглэлд  Хүний эрхийн үндэсний комисс дэмжиж ажиллах юм байна. Монгол Улсын Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржид “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллах санал тавьжээ. “Лантуун дохио” ТТБ-аас Хүний эрхийн комисст хүүхэд хамгаалал, хүчирхийлэлтэй холбоотой бодит мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэж мэдээллээр хангах юм байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.179.26.231) 2017 оны 11 сарын 23

Төрийн бус байгууллагаар шалгуулж байгаа нь буруу тэнэг бнааа. Төр гэж бнаа Нийслэл дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад хяналт шинжилгээ хийдэг мэргэжилтэнүүд бгаа Ер цөөхөн хүн амтай манай улсад буудалын хэрэг бнаа уу даа үндсээр нь арилгавал таарна барилгыг ашиглан сургууль цэцэрлэг болгох нь зүйтэй

0  |  0
dampuuu(185.39.141.15) 2017 оны 11 сарын 22

hergiin araas hashgichidagaa bolioo . dvrem juramtai bmod l . buudluud baigaa bizdee . dvrmeee l murdlduu

0  |  0
иргэн(202.9.43.44) 2017 оны 11 сарын 22

Зочид буудлуудыг сайн засвар хийгээд бүгдийг нь хүүхдийн цэцэрлэг болгох хэрэгтэй байна. Улс юм бол энэ зэргийн шийдвэр гаргачих чадал, мэдэл байх байлгүйдээ. З өвхөн олон улсын хэмжээний стандарт шаардлагад нийцсэн буудлуудыг үлдээ.

0  |  0
иргэн(202.179.26.221) 2017 оны 11 сарын 22

Мэргэжилийн хяналтын байцаагч нараар шалгалтаа хийлгэвэл юу ч болохгүй.Тэд нар өөрсдөө энэ сүлжээнийх байг гэхэд ямар нэг талаар холбоотой хүмүүс шүү

0  |  0
zochin(124.158.113.3) 2017 оны 11 сарын 22

keleed yukew shalgana gej zarlad baihda yahaw de

0  |  0
хаха(66.181.184.224) 2017 оны 11 сарын 22

архиа зархаа больчих дэн буудал.бар ресторан.караокенуудаа хаачих тэгээд нэг үзэцгээе дээ

0  |  0
зочин(202.9.43.176) 2017 оны 11 сарын 22

Тэнэг юмаа зарлаад яадгийн зочид буудлаа хариуцдаг мэргэжилтэнгүүд нь байнга л шалгаж байх ёстой биз дээ наадуул чинь одоо сургаар нь бүх юмаа цэгцлээд эхэлнэ биз дээ

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 11 сарын 22

Гэнэтиин шалгалтыг ойр ойр хиих нь зөв .дэн буудлуул муу муухайны ганц уурхай мэргэжлиин хяналтынхан цагдаа саын шалгаж бах хэрэгтэй . Торгуулииг өндөр тавьж баймаар байна шүү. Ниигмиин халдварт өвчнииг эд нар тарааж байна хүчин хүнии наймаарецидив гэмт хэрэгтнүүд иим газар орогнодог биздээ .

0  |  0
Б(202.179.26.27) 2017 оны 11 сарын 22

Зарлаж байгаад шалгахаар буруу үйл ажиллагаагаа нуучихдаг юм байгаа биз дээ. Ингэж нүглийн нүдийг гурилаар хуураад яадаг бна.

0  |  0
Top