The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиогоод яг хоёр жил, нэг өдөр өнгөрч байна.
Түүний үхлийн шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байгаа юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр “дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүссэн нь цус харваж, шууд үхэлд хүргэсэн” гэж тогтоосон бөгөөд цагдаагийн байгууллагаас уг дүгнэлтийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Харин энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгааг албаныхан мэдээлсэн. Ингээд эрхэм сэтгүүлчийн гэгээн дурсгалд зориулж, түүний тухай зулын үгийг нийтэлж байна.
Лунтангийн Болормаа нь шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байсан юм. Л.Болормаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.
Л.Болормаа нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгссөн, Германы Олон улсын сэтгүүл зүйн (IIJ) хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Washington Post болон Grand Forks Herald сонины редакциудад туршлага судалсан юм.
Л.Болормаа нь 1998 онд “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 2001-2008 онд “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашихдаа өдөр тутмын сонины сонгодог загварыг Монголд төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад билиг ухаан, хүч бололцоогоо дайчлан ажилласан билээ.
Л.Болормаа нь эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан юм. The Mongolian Mining Journal сэтгүүл нь мэдээллийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилладаг бөгөөд аль нэг байгууллага, хувь хүнээс хараат бус бие даасан мэргэжлийн редакц юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулж байв. Тэрээр сэтгүүл зүйг мэргэшүүлэн төлөвшүүлэхэд The Mongolian Mining Journal хэмээх бүхэл бүтэн загвар, институтыг бий болгосон гавьяатай.
Л.Болормаа нь залуу сэтгүүлчдийг сургах, дадлагажуулах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулсан юм. Мөн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Хөгжил” телевизийн студийг 2011 онд байгуулж, Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр “Хөгжил” хөтөлбөр тогтмол цацагдаж, олны танил нэвтрүүлэг болсон билээ.
Л.Болормаа нь 2007 онд шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд”, 2014 онд шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн “Завгүй” номоо хэвлүүлсэн юм. Эдгээр ном сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд сэтгүүл зүйн ур чадварын томоохон гарын авлага болдог бөгөөд олон залууст сэтгүүлчээр ажиллах хүсэл эрмэлзэлийг бэлэглэж ирсэн билээ.
Л.Болормаа нь The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа The Mongolian Mining Journal” сэтгүүл болон baabar.mn дэх өөрийн хуудсаар дамжуулан жинтэй, даацтай нийтлэлүүдээрээ уншигчдыг дагуулж, нийтлэлийнх нь мөрөөр нийгэмд хурц мэтгэлцээн, үйл явдал өрнөдөг байсан юм. Тэр хараат бус сэтгүүл зүйн үлгэр дууриалал байсан.
Он цагийн уртад улам бүр үнэ цэнэтэй болдог баримт, үйл явдал, өөрчлөлт бүрийн өнгө төрхийг бичиглэн үлдээсэн нийтлэл, сурвалжлагууд нь Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд цаашид ч улам үнэ цэнэтэй орших болно.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 19 )
энэ аллага цагдаа тагнуулын гүйцэтгэх ажилтны хийсэн ажил. ийм бараг илэрдэггүй. илрүүлсэн хүн бас бурханы орон руу явдаг.хэн нэгэн бизнесмэн ч юмуу зүгээр нэг дарга гүйцэтгэх ажилтантай холбогдох боломжгүй.маш өндөр албан тушаалтан зуучлагчаар дамжин холбогдоно.асар их мөнгө амлана.урьдчилгаанд 40 хувийг нь аваад ажлаа гүйцэтгээд 60 хувиа вахаар очиход нь бурхнаас ав гээд тийш нь явюуулна. энэ бол олон улсад тогтчихсон арга
Хайран хүн. Бид аливаа аймшигт хэргийг тухайн үед нэг шуугиад л мартдаг нь хэвийн үзэгдэл болж байна даа. Тэр ирвэс хамгаалдаг залуу ч гэсэн.
уг цагдаа тагнуултай хамтраад ажилчуул дороо байлгүй дэ
АЛУУРЧИД БУЛХАЙГАА ДАРХЫН ТУЛД ИЙМ ЮМ ХИЙГЭЭД ОДОО ИНЭЭГЭЭД ЯВЖ БНА ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ БУРХАН ТЭР АЛУУРЧНЫГ ӨРШӨӨХГҮЙ МАРТААГҮЙ БАЙГАА.
ene mundag emegtei amid baisan bol aluurchin battulga eronhiilogch bolohgui baisan ni unen yum daa
Battulga S.Erdene nartai l holbootoi baih ni dee
ЭРДЭНЭ ВАН тай л холбоотой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр дээр газар авч Шонхор фракцын барилгаа барьсан талаар сурвалжлаад хэд хоноод алуулсан. Захиалагч нь тодорхой л доо.
Төмөр замын хэргийг үнэн бодитоор нь үнэнээр нь дэлгэж тавьсанаас болсон байх
ene ulsiin orontsogiin erh medeltnuud l engiin ajil hudulmur hiij yavaa humuusiig aldag shd.tuunees bish engiin jiriin ajilchid hudulmurchid bie bienee alaad baidaggui yum. uursddud ni halgaatai ug heleh uildel hiih bolgond ugui hiij shoroond bulj shorond hiideg ni ene tsagiin erh medeltnuudiin gants hiideg ajil bolj huvirsan shd.deer ued bol darga tsereggui huuli shorongoos aidag ue bailaa odoo engiin ard irgeded l shoron shoroo hoyor uilchildeg bolson
уул уурхайтай л холбоотой
Tumeur zamiin asuudlaas bolson uu
АН-ы дарга с.Эрдэнийн хүүхдийн ордонг дээрэмдсэн хэргийн булхайг илчлээд удалгүй алуулсан . Бас үүнийг нь үргэлжлүүлсэн ийглийн сэтгүүлч Болортуяа руу дугааргүй утаснаас залгаж хөөрхөн охинтой юм аа чи гэж айлган сүрдүүлээд хөөрхий сэтгүүлч амаа тагласан.
Erdeniin bulhaig lbicheed ...
ХАМГИЙН СҮҮЛД АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ГИЙН ТУХАЙ Л ИХ БИЧЭЭД БАЙСАН .ЭРДЭНЭ ВАНГИЙН ӨРГӨӨНӨӨС ГЭЭД Л.
МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМААС ХУЛГАЙ ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮДИЙН ТАЛААР ҮНЭН МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН ЭНЭ СЭТГҮҮЛЧИЙН АМИЙГ ХОРЛОСОН ХҮМҮҮСИЙГ ОЛЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ .
Ил болчихсон ш дээ. ЗГ-ын ХМА-ны дарга асан Батбаатар сайн мэднэ. Тэр л дараад бгаа
ХУРЦ ХҮН ЯВУУЛЖ ОРОНД НЬ ХОРЛОСОН БАЙХОО.