Хулангийн захианд илчлэгдсэн хүчний байгууллагын бодит үнэн

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

"...17 тойдоо үерхсэн залуу минь мэргэжлээ сонгож Хууль сахиулахын их сургуульд орсон юм... Цаг нар байхгүй, өглөө эрт ороод хичээл нь тарнаа л гэж байхгүй, болзоо молзоог мартсан сүүлдээ... За тэгээд өнгөрдөг хавар төгслөө хань минь, наана нь өвөл нь хүүтэй ч боллоо... Дэслэгч цолоо гардлаа, тэр нэг бороотой жихүүн өдөр томилгоо нь гарсан юм... Угаас нялх хүүхэдтэй агаар чухал,хөдөө томилох нь тодорхой байсан учир, хаана гэдэг нь л чухал байв, ар өврийн хаалгагүй, аав ээж нь албан хаагч биш бол тэгээл хотод, ойрхон төв аймагт хуваарилагдах шааанс опсооо.... Томилолт уншсан.... Базарваань эх орны баруун талд... Томилгоо авсан өдрөөс хойш гурав хоногийн дараа ажлаа хүлээж ав л гэж байна... Манай хүн ёстой зөв харж инээж буруу харж уйлж байгаад л тэнэг том чемодан чирээл түрүүлээд явсан... Би 10-аад хоногийн дараа дөрвөн сартай нярай хүүгээ төмпөн сав, хөргөгч тогоотойгоо чирээд, хүүгээ усанд ордог ваннд нь ор засаж хэвтүүлээд таван цулаа холилдтол урт замдаа гарсоон.....
Төөрч будилж урьд нь баруун аймгаар явж үзээгүй аав минь говийн зам муутайг гайхаж арай хийж ирэв, хүлээж авсан байр байшинг нь хаанахын ямар инженер барив гэлтэй, вакум цонхоо хэмжээг нь буруу аваад ирсэн хойно нь буруу харуулаад хийчихсэн, цонх хажуу тийшээ биш өөдөөс унаж онгойно, тааз нь өм цөм, ханын цаас маас яриад ч хэрэггүй, хаалга нь гаднаасаа ч дотроосоо ч түгжээ байхгүй, бас ундны усаа бараг км шахуу явж авна тээр тэнд... Эхэндээ хэцүү л байлаа хүү минь нярай шөнө болохоор уйлаад л, өмнө нь хөл тавих нь битгий хэл сонсож ч байгаагүй сум, илт гайхсан сонжсон харцаар харсан хөдөөнийхөн... Хэнийг ч танихгүй, нөхөр шинэ ажлаа аваад гэртээ ч тогтохгүй, говь газар болохоор тарвага ихтэй, тэрний гайгаар байнга хориотой ангийн эргүүлд харайна, зодоон нүдээн архидалт тасрахгүй, ажлын унаа нь түрж асаадаг хужаа мотоцикль, асах гэж наян юм болно, би заримдаа түрж өгнө, гэрэлгүй, шөнө гар чийдэнгээ бариад давхина шдээ, заримдаа бүр таг асахгүй, дуудлаганд явах гэхээр захиргаанаас нь бензин тосны мөнгө өгөхгүй, хувиасаа төлөөд л явна, боож үхмээр байсан ч эмийн сайндаа л тэсдийн байна лээ... Тэгээд говийн ус таардаггүй, мах нь хамаагүй хурц, гэдэс хямраад, нөхөр байхгүй сүлжээгүй газар дуудлаганд явцан, жорлон нь бас л зайтай, хүүхэд орилох, гэдэс базлах... Хүүгээ хэвтүүлээд урд нь баахан юм овоолж орхиод тэнэг хол нойл руугаа гүйнэ бие засаж дуусан дуустал хүүхэд тээр тэнд байшиндаа орилоостой, гадаа харанхуй... Тиймэрхүү хүнд үе олон л байлаа, дээр нь дэлгүүрт нь аль хямд аль муу, аль удаан хадгалдаг хатуу боорцогнууд өрөөстэй, зарим нь 2015 оных... Зарим бүтээгдэхүүн нь өөрийгөө бараг юу билээ гэдгээ мартцан. Хүнсний ногоог бодоод ч хэрэггүй, үнээний сүү олдохгүй, зун байж, хөдөө байж тараг амссангүй дууссан.

Больё өөрөө талх барья, талх баригч ажиллуулах тог нь дийлэхгүй, тэр бүү хэл байшингийн тог байнга масстай, илүү юм залгавал буудаастай, өөрсдөө хувийн мөнгөөрөө хотоос утас захиж буудахаас айхаа больсон... Бас дандаа тог нь тасрана, харанхуйд хүүхэдтэйгээ 2 лаа, айна тэр бүртээ ээж аавыгаа яах гэж гомдоож байв, дүү нараа хэрэггүй зоддог байждээ гээл уйлаал суугаастай хэхэ... За тэгээд өдөр хоног өнгөрсөөн, намар болсон өнөө муу байшиндаа осгох нь, байшинг засах солих талаар надаас нөхрөөс бусад нь боддог ч үгүй байв, өвлөөс сургуулийн дотуур байранд оруулна, хэзээ гэдэг нь тодорхойгүй байв, хүү минь ханиад хүрээд байсан болохоор хэсэг хотод очиж байхаар явлаа, пээ гэр минь орон минь ээж аав минь, ямар сайхан байсан гээ.... Буцмааргүй байсан ч хүйтэн байшиндаа халуун хоолгүй, зав зайгүй гүйж яваа нөхрөө бодоод эмэгтэй хүн чинь хар амиа хоохойлж чаддаггүй юм билээ, 10 сарын сүүлээр ирлээ хотоос, замд машин цасанд сууж хүүхэд уйлж барин арай гэж иртэл ахиад л хүйтэн байшин... Сургуулийн захирал дуртай дургүй юм хураасан өрөө суллаж өгсөн нь зүгээр л коридор шиг нарийн, эд зүйлс багтахгүй дээр нь хана тааз өмөрч унасан хачин аймар өрөө байв, хүүхэд мөлхөх ч зайгүй тул уйлж унжин байж айлын эмээ өвөөгөөс хөөрхөн жижигхэн гэр олж, хүүгээ айлд харуулж үлдээгээд 10 сарын сүүл болчихсон ганц нэг цас хаялж байхад халтайтал ноцолдож байгаад гэрээ босгож авав... Нөхөр бид хоёр угаас унаган хотынх болохоор гэр барих, хаяа манах гал түлэх ёстой хэцүү, сонирхолтой ч юм шиг байсан, арай гэж нүүж орж гал түлж дулаацаж, нэг харсан хүү минь халууцаад хөөрхөн улаа бутарчихсан сууж байсан, уйлмаар ч юм шиг болж билээ,одоо бол жижиг гэр халуу дүүгээл, хайраа поорчигоо нээх үү гэчихсэн тэр нь тоононы рам шд...хүмүүс тэгдэг л юм "чи юугаа хийж хүүхдээ өөрийгөө зовоогоод байгаа юм, хариач" гэж... Үнэндээ аав ээжийн гэрт эрхэлж тааваараа байх хүссэнээ идэх, дураараа амьдрах боломж хангалттай нээлттэй л дээ, ээж аав хүнд хэцүүд нь болоод хүү бид хоёрыг явуулахгүй гээд л, нэгэнт ийм хүнийг сонгосон болохоор халуун хоол цайг нь дөхүүлье, анхны хүүхэд болохоор аавд нь хамаг хөөрхөнийг нь хамт харуулъя, гэсэндээ л ингэж яваа юм л даа.... Энэ постоороо юу хэлэх гээд байна вэ? Гэвэл цагдаа нараа хайрлаж байгаарай, ард нь эхнэр хүүхэд нь хайртай бүхэн нь ямарч юмыг даваад нөхрөө, аавыгаа эрт ирэхийг, аливаа баяр ёслолыг хамт суугаад өнгөрөөхийг мөрөөддөг юм шүү... Ажлыг нь хүндлээд ядаж хүндрэл учруулахгүй байдаг байгаарай, холбогдох газар нь хөдөө томилсон албан хаагчдаа ядаж амьдрах орон байранд нь анхаардаг байгаасай гэж л ойлгуулах гэсэн юм...Цагаа зориулж уншсанд баярлалаа .." гэжээ. 

Говь-Алтай аймгийн Цогт суманд томилогдсон цагдаагийн гэргий Б.Хулангийн бичсэн энэхүү захиа манай улсын, тэр дундаа холын аймгуудын хилийн цэргийнхний бодит дүр зургийг ил гаргажээ. Хилийн цэргийн ангиуд болоод хотоос алслагдмал аймаг, сумдын цагдаагийн алба хаагчдаа төр засаг, холбогдох албан тушаалтнууд нь харж хандах цаг нь болсныг энэхүү захиа илчлэх биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: ZIndaa.mn

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулаа(66.181.189.249) 2017 оны 11 сарын 23

Эвлүүлээд бичсэн стил нь хөөрхөн юм аа. Хотын охинд бол энэ там мэт л байгаа шүү дээ. Угаасаа манай хөдөөний жижиг суурингийнхан одоогийн байгаагаасаа өөрийг үзээгүй болохоор үүнээс дээр амьдрах юмсан гэдэг эрмэлзэл багатай залхуу хүмүүс байдаг. Юу нь болохгүй байгаа юм бол л гэж бодох байх. Энэ доор юм бичиж байгаа хүмүүс бүгд их зовлонтой амьдралтай бололтой. Чи комментууд ун

0  |  0
Зочин(66.181.184.233) 2017 оны 11 сарын 22

Цэргийн хэн гайгүй байхаа хилийн заставууд байгуулагдаад удсан суурин болсон бдаг. Харин цагдаа бол өөр дээр бичсэн үнэний ортой харин ч ажлын нь талаар бичээгүй бна ажил нь цэгцэрдэггүй 1 тийм хачин ч гэх юмуу

0  |  0
mgl(66.181.161.26) 2017 оны 11 сарын 22

kk . Sonirholtoi bichsen bna shuu .. Yum bichih aviyas bgaa yum bish uu.

0  |  0
Z(66.181.160.13) 2017 оны 11 сарын 22

Turiin tsagdaag yal edluulj bgaa um shig l nutag zaagaad yawuulj bn daa

0  |  0
иргэн (202.70.34.115) 2017 оны 11 сарын 22

ухаантай бүсгүй, хүний сайн хань юм чи жоохон тэсчих эзэн хичээвэл заяа хичээнэ гэж удахгүй нөхөр чинь ЦЕГ-ын дарга болоод чи булганд өнхөрч тосонд гулгих болно хэхэ ах нь гэсэн цагдаагийн байгууллагад ажиллаж байлаа. муудсан юм байхгүй сайхан алба.

0  |  0
бат(150.129.140.134) 2017 оны 11 сарын 22

Энэнээс илүү юм их бий. Гэвч цэрэг цагдаагийнхан би игэж зовлоо гэж гуншигнадаггүй шиг л санагдах юм. Эмэгтэй хүн ахуйн шинжтэй хүндрэлээ бичиж, Буруутгамааргүй байна. ажил нь гэж бүр там шүү дээ. архинд согтуурхсан хөлчүү нэгэн арслан шиг авирлана . Суманд ганцаараа. нөгөөдөх дийлдэхгүй, хүч хрэглэвэл буруудана, доромжлуулаад байх бас хэцүү, гавлах хэрэгтэй болдог, аягүй бол гав байхгүй, Хорих өрөө байхгүй, Өрөөндөө эсвэл бүр гэртээ байлгах хэрэг гарна, хүн амины хэрэгтэн ч мөн адил. аймшигтай, Гэхдээ нэг ч хэсгийн төлөөлөгч албанаасаа шантарч байна гэж гоншигноогүй

0  |  0
Эхнэр(202.180.220.172) 2017 оны 11 сарын 22

Хилийн цэргийн 2 ч өөр ангийн заставуудад миний хань ажиллаж байсан. Аль ч заставт очсон ижил юм билээ. Сумын төв бараадсан юм гэхээрээ энэ цагдаагийн орон байр нь буруу харуулж хийсэн ч гэсэн бүр вакум цонхтой байжээ. Заставт бол модон цонхны рам нь л байвал их юм шүү дээ. Шал энэ тэр бол хэлэх юм байхгүй. Будаггүй байж болох ч тэгшхэн шал хийж болноо доо. Цэрэг цагдаагийнхныг тангараг өргөдөг гээд хэтэрхий гарзанд нь гаргачихсан байдаг шүү. Манай энэ том дарга нар тэр байраар нэг удаа ороод үзвэл уйлаад өмдөндөө шээгээд гарах байх даа.

0  |  0
7777777(202.55.191.205) 2017 оны 11 сарын 22

болзоо молзоог ..... ИЙМ ҮГ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛОИХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ ХЭЛ ЭВДЭРЭХ ,МУУДАХ ҮР ДАГВАРТАЙ ЮМ ДАА ...

0  |  0
sanaa(122.201.23.83) 2017 оны 11 сарын 22

Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчинд нэг удаагийн тэтгэмж болон нийгмийн байдлыг нь харж үзэхгүй бол хөдөөнөөс хот руу зүглэгсдийн цуваа тасрахгүй шүү дээ

0  |  0
Tuya(71.225.249.196) 2017 оны 11 сарын 22

Ashig harge tsagdaa boldog gege bodoo u ymar hvnd nuhtsuld yage ajilladagiig ni at geriinhen ni medne harin ch hamag zaluu nasaa turiinhuu tuluu uguud Estes ni ehner hvvhdvvd ni hayad yvsan uvchin emgegt barigdsan harge vzeh tur zasaggvi l uvguchvvl vlldeg ni vnen shvv

0  |  0
зочин(103.229.120.191) 2017 оны 11 сарын 22

Нэгэнт сургуулийг нь төгссөн юм чинь тушаал аваад л явсан хэрэг.Гэхдээ манайхан арайл дэндүү.Хэндч ийм зүйл нэг биш тохиолдоно.Боловсон хүчнээ хайрлаж ажиллуулах хэрэгтэй л дээ.Эн эмэгтэй бол үнэхээр сэтгэл сайтай хүүхэд юм баргийн хүн буцаад л гэрлүүгээ.Нөгөө Батширээтийн хэсгийн төлөөлөгчийн л амьдрал яг үнэн шүүдээ

0  |  0
jagaa(66.181.160.75) 2017 оны 11 сарын 22

setgel saitai saihan ohin ba

0  |  0
зочин(124.158.112.3) 2017 оны 11 сарын 22

4н жил үнэгүй сургуульд нь сурч , өмсөх нувцасаа хангуулаад явж байгаа хүнд энэ юу ч биш байхаа. Ашигтайг нь мэдээд л энэ мэргэжлийг сонгоо биз дээ

0  |  0
Top