Хор асгаж байгаагаа хотын удирдлагууд мэддэг болов уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

 

Та үүнийг сонссон уу. Замын цасыг хайлуулдаг гэх "давс" чинь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, автомашинтай хүмүүсийн хувьд хүсээд байх зүйл биш гэнэ ээ. Энэ талаар "Давс бодис цацлаа дууслаа л гэх юм. Энэ нь үр дүн маш муутай. Тухайн үеийг аргацаах л хэрэглээ юм. Нарийн яривал хортой. Авто машины эд ангиуд цас хайлуулах бодисоос болж хурдан зэвэрдэг идэгддэг. Маш их хөрөнгөөр авдаг бодис давсаа болих хэрэгтэй. Харин түүний оронд тэр мөнгөөрөө техник авчихаач. Олон жил хэрэглэнэ.Үнэхээр төгс бүтээмж сайтай техник машин механизм зөндөө байна. ЖИШЭЭ НЬ:Хотын улирдлагууд аа, газар тариалан эрхлэгч хувийн компаниудыг хар л даа. Шилдэг машин механизмтай. Их цас ордог улс оронд тэр цасны машин зөндөө байдаг" хэмээн мотор хүлгийн мастер хэмээгддэг М.Майнбаяр өөрийн нүүр номондоо нийтэлжээ.

Тэгвэл цас хайлуулах бодисын найрлагад юу байдаг, тэр нь авто зам болоод машины эд ангид ямар нөлөөтэй хийгээд хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй болохыг сонирхлоо. Цасыг давс шиг хурдан хайлуулчихгүй хэрнээ бас мөстөөд хөлдөхгүй байлгаад байдаг тэр бодис ямар найрлагатайг та ч бас сонирхох болов уу. ТҮК-ийн ажилчдын ярьснаар бол энэхүү бодисыг зориулалтын төхөөрөмжөөр нь бус, хүрзээр цацах үед хоолой, ам нь хатаж, сэрвэгнэн, хамар нь битүүрч, ихээхэн ханиалгадаг гэнэ.

Манай улс 2008 оноос хойш цас хайлуулах бодис ашиглаж эхэлжээ

Манай улс 2008 оноос хойш цас хайлуулах бодисыг Оросоос оруулж ирэн, туршиж эхэлсэн байна. Учир нь  хойд хөршийн цаг уурын нөхцөл байдал манайхтай ойролцоо учраас тэнд хэрэглэдэг бодисыг оруулж ирсэн гэнэ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Өдгөө манайд хэрэглэж байгаа цас хайлуулах бодисын 70 хүртэлх хувь нь кальцын хлорид, үлдсэн нь натрийн хлорид. Хамгийн гол нь цасыг давс шиг шууд хайлуулдаггүй, өөрөө ууршаад алга болчихдоггүй, эсвэл хөлдөж мөстдөггүй.” юм байх.

Тэгэхээрцас хайлуулах бодисыг бүрдүүлэгч натрийн хлорид, кальцын хлорид хоёр хоёулаа танил сонсогдож байгаа биз. Нэг нь хоолны давс, нөгөө нь бидний сайн мэдэх “амь тэмцүүлдэг” халуун тариа. Тэгвэл энэ хоёр химийн урвалд орохоороо хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд, авто замын насжилтад, машины эд ангид хэрхэн нөлөөлдөг юм бол.

Цас хайлуулах бодис хүний нүд, амьсгалын замыг цочроох аюултай

Цас хайлуулах бодисын дийлэнхийг  кальцын хлорид бүрдүүлдэг. Химийн хорт болон аюултай бодисын хор, аюулын лавлагаа мэдээллийн хуудас гэж олон улсад мөрдлөг болгодог баримт бичгээс харахад кальцын хлорид нь цочроомтгой бодисын ангилалд ордог гэнэ. 

Агаарт их хэмжээгээр тархвал хүний нүд болон амьсгалын замын эрхтэнүүдийг цочроох аюултай юм байна. Мөн кальцын хлорид, натрийн хлорид, кальцын карбонат зэрэг давсархаг химийн элементүүдээс бүрддэг цас хайлуулах бодисыг ямар ч үед мод, зүлэг, ногоон байгууламж руу ойртуулж болохгүй гэсэн заалт энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын мэдүүлэгт байдаг аж.

Сүүлийн есөн жилийн туршид зам талбайн цасны хальтиргаа, гулгаатай тэмцэх гол зэвсэг болгон ашиглаж байгаа "Цас хайлуулах" бодис гээч чинь тийм ч шалгарсан арга биш байх нь ээ. Хүний эрүүл мэндэд сөрөг, автомашины эдэлгээнд муугаар нөлөөлдөг энэхүү бодисоос татгалзаж, орчин үеийн дэвшилтэд техник технологийг ашиглах тал дээр албаныхан анхаарлаа хандуулах цаг нь иржээ. Хөнөөлт хэрэглээгээ халж, хүн ардынхаа төлөө ажиллана гэдэгт найдъя.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.176) 2017 оны 11 сарын 22

Хотын удирдлагууд гээд байхын тэр улс эх орны минь алт эрдэнэсийг ухаж идээд баяжаад байгаа Мак компани Цэлмүүн гэх хүүхнээс эхлээд оффшор данстангууд Мянганбаяр өшөө хэн ч билээ тэр муусайн алтанд хахаж цадаагүй хүмүүсээр тэр техникээ авахуул

0  |  0
M(27.123.214.88) 2017 оны 11 сарын 22

Bodis tsatsah hortoi gej meded bsiima,yadaj bhad zavaarsan har um tsul shavhai taridag,tsagaan tsas martagdsan shd

0  |  0
хэрх(43.242.241.210) 2017 оны 11 сарын 22

Угаасаа л Оросод ч тэр давс цацаж л байдаг ш дээ. Мэдээж давс бол идэмхий чанартай болохоор машины доод эд анги, кузовны хормой зэрэгт сөрөг нөлөөтэй л дөө. Үүнийг дөнгөж одоо мэдчихээд нэг их нээлт хийсэн хүн шиг ХОР энэ тэр болгож бичээд юугаа хийнэ. Ийм дэмий балай юм бичиж байхаар хөдөө явж очоод тэнд соёлын үрийг насаараа тарьсан, эрүүл мэндийн манаанд насаараа зогссон, амар тайван байдлын төлөө насаараа зүтгэсэн багш, эмч, цагдаа зэрэг НЭР НЬ ТОДРООГҮЙ ГАВЪЯАТУУДЫН тухай олигтойхон нийтлэл бичиж нийтлүүлэх хэрэгтэй. Дандаа оюуны өлсгөлөнтэй байх юмаа, энэ сэтгүүлч нэртэй нөхдүүд...

0  |  0
СС(122.201.21.88) 2017 оны 11 сарын 22

Бүгдээрээ л давс цацдаг шүү дээ. Их мэдэгч болох гээд ядах юм аа ! Зарим нь.

0  |  0
Мангарууд дууриах (150.129.142.131) 2017 оны 11 сарын 22

Канад, Аляск, Финлянд, Швед Исланд гээд цас мөстэй олон улс орнууд байна заавал заваан Оросыг яах гэж дууриадаг юм бэ тэдгээр улс орнуудын зам засвар үйлчилгээний технологиуд дэлхийд тэргүүлж байгаа ш дээ

0  |  0
Top