Хамгийн их хадгаламжтай, хамгийн бага зээлтэй сумтай танилцаарай

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

Орон нутгийн банк (ОНБ)-уудын гол үзүүлэлт болох зээл, хадгаламжийн үзүүлэлтийг нийт аймаг, 335 сумдаар 2015, 2016 оны байдлаар Монголбанк танилцуулжээ. Энэ дундаас хамгийн их бас бага хадгаламжтай, хамгийн их ба бага зээлтэй аймаг сумдын мэдээллийг хүргэж байна. 

 

ХАДГАЛАМЖ: Хамгийн их хадгаламжтай сум Орхон аймгийн Баян-Өндөр

Орон нутаг дахь нийт хадгаламжийн үлдэгдэл өссөн ч хугацаатай хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь буурсан байна. Тодруулбал, 2016 оны эцсийн байдлаар орон нутгийн иргэдийн хадгаламжийн 76.8 хувь нь хугацаатай байгаа бөгөөд хугацаатай хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь өмнөх оноос 2.1 нэгж хувиар буурчээ.Энэ дундаас хамгийн их хадгаламжтай аймгаар Орхон аймаг тодорч байна. Тус аймгийн хувьд 180,6 тэрбум төгрөгийн хадгаламжтай ба удаах байранд 144 тэрбум төгрөгийн хадгаламжтай Дархан-Уул аймаг оржээ.Харин хамгийн их хадгаламжтай сумаар 179 тэрбум төгрөгийн хадгаламжтай Орхон аймгийн Баян-Өндөр сум тодорсон байна. Харин хамгийн бага хадгаламжтай сумаар Дорнод аймгийн Баянтүмэн сум нэрлэгдсэн бөгөөд нийт хадгаламжийн хэмжээ 107,3 сая төгрөг гэнэ.

ЗЭЭЛ: Хамгийн бага зээлтэй сум Төв аймгийн Баяндэлгэр

Хамгийн их зээлтэй аймгаар 221 тэрбум төгрөгийн зээлтэй Орхон аймаг нэрлэгдсэн бол, удаах байранд 220 тэрбум төгрөгийн зээлтэй Дархан-Уул аймаг тодорчээ. Харин хамгийн их зээлтэй сумаар мөн Орхон аймгийн Баян-Өндөр сум тодорсон бөгөөд 217 тэрбум төгрөгийн зээлтэй гэж гарчээ. Харин хамгийн бага зээлтэй сумаар 643,2 сая төгрөгийн зээлтэй Төв аймгийн Баяндэлгэр сум нэрлэгджээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top