М.Хулан: 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Алдармаа 24,5 сая төгрөг завшсан

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль бус үйлдлийн талаар эцэг эхчүүд болон хохирсон багш нар хэвлэлийн хурал хийлээ.

Багш н.Энхжаргал “Би 24 жил ажилласан багш, Боловсролын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдэгтэй. Өдийг хүртэл ажлаа хийгээд болж байсан боловч намайг ор үндэслэлгүйгээр, хууль бусаар ажлаас халсан. Би олон багш нарын төлөөлөл болж Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Алдармаагийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийхээр ирсэн. Алдармаа эрхлэгч нь багш нарын цалин дээр илүү хоногийн мөнгө тооцож өөрөө хувьдаа завшдаг. Одоогоор 24,5 сая төгрөг завшсан гэдэг нь хуулиар тогтоогдсон.  Бид нарын АТГ-т өгсөн өргөдлийн дагуу авлигатай тэмцэх газар хэргийг шалгасан. Улмаар Авлигатай тэмцэх газраас Алдармааг гурван сараар хувьдах арга хэмжээ авсан. 24,5 сая төгрөг идсэн хүнийг гуравхан сараар хувьдаад өнгөрөх нь шударга  хэрэг үү. Нийслэлийн боловсролын газраас ямар нэгэн хариу өгөөгүй байгаа. Энэхүү эмэгтэй нь жил бүр эцэг эхчүүдээс мөнгө хураадаг. Анги засварын мөнгө гэж 15 мянган төгрөгөөс эхлээд л хураана. Гэвч засварын ажил хийгддэггүй. Мөнгөө юунд ашигласан нь ч тодорхойгүй байдаг.  Үүнд хяналт тавих ёстой эцэг эхчүүдийн зөвлөлийг татан буулгасан. Эцэг эхчүүдийн тавьсан саналыг хүлээж авдаггүй. Мөн өөрийн танил хүмүүсээ сургуульд багшаар авдаг. Өөрийнх нь хүү сургуульд манаач хийж байгаа. Үүнд маш их гомдолтой байна” гэлээ.

Багш М.Хулан “Би 129 дүгээр цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилладаг байлаа. Нэг жилийн хугацаанд ажиллаж болно гэсэн. Гэтэл намайг гэнэт ажлаас халах шийдвэрийг гаргасан. Надад хэлэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 32.1-т заасны дагуу чамайг халж байна. Чи наад хуулиа өөрөө судлаад үзээрэй” гэсэн юм.  Ямар үндэслэлээр халж байгаагаа ч мэдэхгүй байсан.  Алдармаа эрхлэгчийг эсэргүүцэж булхайг нь дэлгэсэн багш нарыг нэг нэгээр нь халж эхэлж байгаа” гэв.

Эцэг эхийн төлөөлөл “Эрхлэгч Алдармаа нь эцэг эхчүүдээс хандив нэрээр мөнгө авч хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг. Нэг хүүхдийг сая төгрөгөөр оруулдаг. 500 мянган төгрөг өгвөл уурладаг. Бусад эцэг эхчүүд ямар нэгэн эсэргүүцвэл илэрхийлбэл хүүхдээ цэцэрлэгээс хөөгдөнө гэсэн айдастай байдаг. Маш их мөнгө хураадаг боловч засварын ажил хийдэггүй. Анги бүр ямар нэгэн засварын асуудалтай. Сантехник болоод дусаал гойждог гэх мэт. Гурван жилийн хугацаанд хийсэн ямар ч зүйл байхгүй. Гадаах элсэн талбайгаа ч солиогүй. Цэцэрлэгт нь ороход хоосон анги. Ганц хоёр тоглоомтой. Хоёр настай хүүхэд тоглох боломжгүй. Хивс нь тоос шороондоо дарагдчихсан. Аяга таваг байхгүй. Нөгөө ангиудаасаа аяга таваг гуйдаг. Манай хүүхдийн ангийнхны ихэнх нь ханиад, томуугаар өвчилсөн. Алдармаа гэх эрхлэгч 800, 900 аад хүүхдийн эцэг эхээс мөнгө хурааж байгаа хэрнээ засвар хийгээгүй. Багш нар нь хүүхдэдээ дуу, зураг заах нь битгий хэл стресстэй байдаг. Хэзээ Алдармаа нь орж ирээд халчих бол гэсэн байдалтай байсаар өдийг хүрлээ.

Эцэг эхийн төлөөлөл “Миний хоёр дахь хүү 129-р цэцэрлэгт суралцаж байна. Сая сугалаанд оролцоод тэнцэж чадсан. Эцэг эхчүүдээс жил бүр мөнгө хураадаг. Гэвч засвар хийсэн зүйл байдаггүй. Тайлангаа бидэнд танилцуулсан нэр зүүдэг. Эцэг эхчүүд илүү асуулт тавьбал хариулдаггүй, тоохгүй гараад явчихдаг. Багш нарыгаа байнга ажлаас нь хална, хувьдана гэж сүрдүүлдэг. Суралцаж буй хүүхдийнхээ тоог байнга хэтрүүлдэг. 129-р цэцэрлэгийн эрхлэгч эмэгтэйг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцож өгнө үү гэж хүсч байна” гэв.

Одоогийн байдлаар хоёр багш ажлаасаа халагдсан бөгөөд бусад багш нарыг өөрөө халагдах хүсэлтээ өг гэсэн дарамтыг үзүүлж байгаа аж. Ө.Алдармаа эрхлэгчийг эсэргүүцэн 500 гаруй эцэг эх гарын үсэг зуржээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгоо(66.181.181.223) 2020 оны 07 сарын 31

Авлига авсан ял сонссон хүнийг ажлаас нь халахын тулд 500 гарын үсэг цуглужлсан хэрэг үү. Тэр алдармаа гэджг чинь яадаг банзал нь болоод иншээд байдаг юм бэ. Тэрмууг зайлуулах тийм хэуүү юм баыхдаа

0  |  0
Zochin(202.9.43.179) 2017 оны 11 сарын 22

Tsetserleg harav namar zasvarin ajil angi tohixjuulah geed mungu huraadag hediich hiisen zuilgui l bdag odoo ene togtolzoog uurchluh tsag bolson bur huraadag mungu ni 10.0 bsanaa 40.0 bson bn lee uuniig bolovsroliin yam uurchluh heregtei namar hicheel ehleheer baahan hicheeliin hereglel savan vok noilin tsaas belduuleed l bdag bagsh narin geriin ahuin heregleeg hangaj bn huuhed sur zuilgui bn da ene aimaar gaj togtoljoog ergej harah tsag bolson bn da

0  |  0
handdulam(27.123.214.87) 2017 оны 11 сарын 22

Chingeltei duurgiin 108 bas tohijilt muutai gadaa talbai gj deer uyiin 1 2 tomor togloom dotorh zasal gj bhgui orhod tsetserleg gehed hetsuu...

0  |  0
Top