Австралийн ”Холтосны агуу зураачид” Дарханд очжээ

Австрали, Монгол Улс хоорондын  дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнөө жил  тохиож буй. Энэ ойн хүрээнд “Австралийн холтосны агуу зураачид” зургийн үзэсгэлэн энэ сарын 20-нд Дархан-Уул аймгийн музейд нээгджээ.
Тус үзэсгэлэнг Австралийн Элчин сайдын яам, Австралийн Үндэсний музей, Дархан-Уул аймгийн музей хамтран зохион байгуулж байгаа аж.

 Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэдийн хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг ХХ зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Модны холтос дээр шороо зосын холь зууран зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл гэж хэлж болох үндэстэй гэнэ.
Энэхүү үзэсгэлэн өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотод гарч байсан бөгөөд тус аймагт сарын турш үргэлжлэх юм. Харин 2018 оны эхээр Орхон аймагт тус үзэсгэлэнг гаргахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Түүнчлэн дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдийн дунд Австрали, Монголын харилцаа, хоёр орны түүх, зан заншил, соёлын талаар илүү ойлголт мэдлэгтэй болгох зорилгоор эсээ бичлэг, баримлын шавраар бүтээл хийх уралдааныг зарлажээ.
Л.Зул
www.zindaa.mn
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )