Өвөрхангай аймаг архидалтгүй...

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилт энэ онд дуусах юм. Харин хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил нь гэр бүл, нийгмийг архидалтаас ангижруулахад үр дүнгээ өгсөн хэмээн дүгнэж, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үргэлжүүлэхээр тусгажээ.

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд “Наркологи мансуурлын эсрэг төв”-ийг 12 ортойгоор байгуулж, архинд донтох өвчтэй иргэдийг архины сайн дурын эмчилгээнд хамруулах ажил өрнөж байгаа гэнэ. Тус тасгийг байгуулснаар 2015 онд архины шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэгтэй 103 иргэн, 2016 онд 67 иргэнийг эмчилсэн ба тус онд 121 иргэн сайн дураараа хандаж, амбулторийн тусламж үйлчилгээ авчээ.

 Наркологийн тасагт хандсан иргэдэд хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээг хавсран хийлгүүлж, харьяа сум, өрхийн эмчийн хяналтанд шилжүүлж эхлээд байна. Мөн аймгийн ИТХТ-ийн 2016 оны 39 дүгээр тогтоолоор төрийн байгууллагуудын албан тушаалтнуудаас бүрдсэн “Мэргэжлийн баг”, “Аддиктологийн баг”-ийг байгуулсан бөгөөд аймгийн хэмжээнд архины хамааралтай иргэдийн нэгдсэн бүртгэлийг шинэчилж, тэднийг архинд дондох өвчтэй эсэх талаар мэргэжлийн эмчийн дүгнэлт гаргуулах, иргэн өөрөө хүсвэл АА-гийн бүлэгт элсүүлэх,  архины сайн дурын эмчилгээнд хамруулах, дахин хэрэглэсэн тохиолдолд архины албадан эмчилгээнд хамруулах зэрэг шат дараалсан арга хэмжээ авч байна гэж тус аймгаас мэдээллээ.

Л.Зул

www,zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top