Октябрийн хувьсгалыг мөөгөнд мансуурагчид хийсэн

Оросын ард түмэн саяхан болтол Пролетарийн агуу их удирдагч В.И.Лениний занданшуулсан шарил бунхандаа амар амгалан норсож байгаа хэмээн хууртаж явжээ. Оросын Тавдугаар суваг телевиз өнгөрсөн долоо хоногт энэ талаар эрэн сурвалжилсан нэвтрүүлэг хийсэн байна.

Ленинградын телевизээр 1991 оны тавдугаар сарын 17-нд дамжуулагдсан Сергей Курёхины нэвтрүүлэгт Владимир Иличийн цогцсыг аль эрт оршуулсан гээд, өдийг хүртэл амьд жүжигчин тоглуулсаар ирсэн гэж баталсан нь тухайн үедээ ихэд шуугиан тарьж байсан юм. Нэвтрүүлэг гарсны дараа Засгийн газар Лениний занданшуулсан шарилыг сэргээн засварлах шаардлагатай болсон хэмээгээд хэдэн жилээр хааж орхисон билээ.  

Сэтгүүлч С.Шолохов 19 жилийн өмнө Сергей Курехинтай уулзаж ярилцжээ. Энэхүү ярилцлагыг Тавдугаар суваг телевизийн нэвтрүүлгээр нийтэд дэлгэсэн юм. Ярианы утгыг товчлон хүргэе.


          “Октябрийн хувьсгалын нууц”

С.Курехин “Мөөг бол цацраг идэвхит чанартай маш сонин ургамал шүү дээ. Яг ургамал гэж итгэлтэй хэлэхээргүй. Цоохор мөөгийг тогтмол хэрэглээд байвал  үүндээ дасал болохын хажуугаар хүний ген аажмаар мөөгнийхтэй ижил болж өөрчлөгддөг. Октябрийн хувьсгалыг хийсэн В.Лениний бүлгэмийнхэн яг ингэж олон жилийн турш цоохор мөөг хэрэглэж байсан нь батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, ген нь мөөгтэй ижил болж өөрчлөгдсөн хүмүүс хийжээ гэсэн үг. Тэгэхээр би Владимир Ильичийг мөөг байсан гэж хэлэх гээд байна. Түүнийг занданшуулах аргагүй” хэмээн ярьжээ. Тэрбээр “Мөөгний гений тухай онол”-оо Мексик улсад явж байхдаа олж нээсэн аж. Тэнд галлицино гентэй индианчууд ихээр тааралдаж байсан нь түүнд энэ санааг төрүүлсэн хэрэг л дээ. Нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчид И.Лениний цогцос хаана байж болох талаар таамаглал дэвшүүлж, өөр, өөрсдийн сувгаар олж авсан мэдээллээ хуваалцжээ.

“Бони Нем” рок хамтлагийн гишүүн Кирилл Немоляев “Байдал нэгэнт ил болчихоод байхад В.И.Лениний цогцос хаана байгааг нуугаад байгаа нь сонин байна. В.И.Лениний цогцос байхгүй гэдэг нь 1991 оноос ч өмнө мэдэгдсэн шүү дээ. Ямар ч байсан 1927 онд түүний авсанд анхны орлон тоглогч болох Василий Никандров байсан. Тэрбээр 1968 онд санаандгүй унтах хүртлээ хэнд ч мэдэгдэхгүй байж чадсан боловч тэр нэгэн удаа тэсэлгүй хурхирснаар илчлэгдсэн юм. Тухайн үед КГБ-ийнхэн бунханд байсан хүмүүстэй нэгбүрчлэн уулзсанаар мэдээллийг гадагшаа тарахаас сэргийлж чадсан гэдэг. Харин С.Курехин үүнийг хөндөж гаргаснаар “В.И.Лениний бунхан” гэдэг үлгэрт цэг тавьсан түүхтэй. Нэг ёсондоо С.Курехин бол “үнэн”-ийг аврагч юм” гэснээр нэвтрүүлэг өндөрлөжээ.

 

С.Төгөлдөр

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )