Английн иргэнийг хөнөөсөн монгол залууд 16 жилийн ял оноолоо

2017 оны 11 сарын 22

Английн уулчин, парапланы нисгэгч 53 настай Стив Нэш Хангайн нурууны ноён оргилоос нисэх зорилготой манай улсад ирээд харамсалтайгаар бусдад хорлогдсон юм. Түүний цогцсыг 2016 оны наймдугаар 31-нд түүний цогцос Архангай аймгийн Хангай сумын Тэрх  багийн нутгаас олсон байдаг.

Гэмт хэргийг тус аймгийн иргэн Б.Гантулга гэгч үйлдэн, талийгаачийн эд зүйлийг хулгайлж нуусан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.

Тэгвэл уг этгээдэд холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх энэ сарын 17-ны өдөр хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар "Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан" гэж үзээд хаалттай хорих ангид 16 жил хорих ял оногдуулжээ.

Image result for Английн иргэнийг хөнөөжээ

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochun(27.123.212.132) 2017 оны 11 сарын 22

niigem ch aimar bolj bnshuu

0  |  0
Зочин(182.160.32.240) 2017 оны 11 сарын 22

Арайч дээ 16 хан жил үхсэн хүнии хохь болж байгаан байна л даа

0  |  0
Top