Ш.Гүрбазар: Би дууны үгээрээ дамжуулж эх орныхоо төлөө тэмцэл хийж байгаа

-"Зохиогчийг нь урьж байна" цувралд уригдсан өнөөдрийн зочин бол Монголын ард түмний хайртай уран бүтээлч сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар юм. Тэрбээр сарын өмнө олон нийтэд уран бүтээлийн тоглолтоо хүргэж манай редацид зочилсон билээ. Энэ удаад түүний дууны шүлгүүд хэрхэн төрсөн түүхээс онцлон ярилцлаа.

-Анхны дууны уран бүтээлээс тань ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

-Дууны яруу найрагт 1975 оны үед би орж ирсэн юм байна. Миний хамгийн анхны дуу бол радиогийн тоймч Ганбаатар бид хоёрын “Зүүдэлсэнд минь уучлаарай” гэж дуу бий.

Уучлаарай хайрт минь уучлаарай

Урд шөнө зүүдэлсэнийг минь уучлаарай... гэсэн шүлэгтэй.

Сүүлд Бадар-Ууган маань сэргээж радиогийн фондод оруулсан. Хоёр дахь дуу нь бол мөн хүн болгон сайн мэдэхгүй байх, “Хүүхэд шувуухай хоёр” гэж дуу бий. Гавьяат, том Жаргалсайхан аялгуу зохиож, “Соёл Эрдэнэ” хамтлаг дуулсан.

Сэм сэм үсэрч

Сэргэлэн шувуухай наадна

Ход ход инээж

Хонгор хүү баясна... гээд тухайн 1970, 1980-аад оны хүүхдүүд гимнастик, хүүхдийн бүхийл баяр ёслолын үеэр их дуулдаг байлаа. Түүний дараа нас ойрхон, сэтгэл санаа ч ойрхон хөгжмийн зохиолч Ёндонгийн Сүхбаатартайгаа хамтарч олон дуу бүтээсэн. Сонсогчдын сайн мэдэх дуу бол “Санаанд илхэн хань”, дуучин Бямбажавын дуулсан “Хайрын совин” дуунууд байна. Мөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Чинзоригтой хоёр ч дуу тухайн үед зохиож байлаа. Нэг нь “Тэнгэрийн түшиг” кинон дээр Үнэнхүүгийн дуулсан нэг дуу бий. Би түүнийг нэг сэргээж сонсох юмсан. Чинзориг л юм чинь сайхан аялгуу зохиосон байж таараа гэж боддог.  Оюутан байх 1970-аад оноос хойш өдгөөг хүртэл дууны урлагт хүч сорьж, энэ сайхан урлагийн үр шимээс хүртэж явна даа.

-Хөгжмийн зохиолч Х.Сэргэлэнгийн хөгжим “Ардын дууны Хандармаа” гэж нэгэн сайхан дуу байна?

-Ардын дуу бүжгийн чуулгын дуучин Баасанхүү дуулсан дуу л даа.

...Хандармаа, Хандармаа

Талынхаа найрнаас сонссон

Таньдаг хүн шиг Хандармаа... гээд үү?

-УГЖ дуучин Сарантуяагийн дуулсан “Салхины хээ” дуу их өвөрмөц санагддаг. Дууныхаа санааг хэрхэн олж байв?

-Балхжавтай анх “Салхины хээ” дууг хамтарч бүтээж байсан л даа. Аливаа уран бүтээл бол зүгээр нэг сэтгэл хөдлөлөөр бүтдэг эд биш. Боддог, санадаг зүйлүүд бий. Одоо ярихад болж байна. Энэ дуу зохиогдоод арав гаруй жил болж байна штээ. Тухайн үед би, Монголын рок поп дуун дунд туульсын хэлбэртэй дуу яагаад байж болохгүй гэж бодсон. “Соёл эрдэнэ” хамтлаг дээр үед нэг удаа ардын дуу дуулж тоглолт зохион байгуулж байлаа шүү дээ. Тэндээс санаа авч бодсон хэрэг. Монголын л хөгжим, урлаг шүү дээ. Заавал нар сар, хайр дуулж байх ёстой юм уу. Тэгээд рок попод туульсын хэлбэр, хэллэг оруулж үзье гэж бодсон. Анх сонссоход хүлээж авахад хэцүү хүнд сонсогдно байх. Гэхдээ Сарааг дуулахад маш сайхан хүлээж авсан. Түүний дараа Ариунаа “Санааны чимээ”-г дуулж эхэлсэн. Энэ хоёр дуугаар Монголын рок поп урлагт туульсийн хэлбэр, хэллэгийг оруулахыг зорьсон. Одоо ч Сарантуяаг “Салхины хээ”-г дуулахад хит хэвээрээ байна.

-Монголын хамгийн олон хөгжмийн зохиолчидтой хамтарч уран бүтээл тууривсан хүний нэг болов уу гэж боддог юм. Мөн тэр болгон нь олон түмэнд хүрсэн уран бүтээлч гэвэл та?

-Монголын энэ цагийн сайхан хөгжмийн зохиолчидтой бүгдтэй нь л уран бүтээл хийж байна. Төрийн хошой шагналт Жанцанноров гуайтай гурав дөрвөн дуу хийсэн. Өөр ч олон бүтээл дээр ажиллаж байна. “Бооцоо” жүжгийн дууг хүмүүс мэднэ. Дуучин Алтанцэцэгийн дуулсан “Будан суухаас нь өмнө”, Японы дуучны дуулсан “Монгол хүн та” зэрэг дуунууд байна. Сэр-Од бид хоёрын олон дуу бий. Хоёулаа таарахаараа бие биенээ магтдаг дуу бол “Монголын үнэртэй салхи” байна. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбаттай хэдэн сайхан дуу хийлээ.  “Аавыгаа би санахаар”, “Шуранхай”, “Ижий энэтэй эгч”... зэрэг дуунууд байна.

-Та жүжгийн зохиолоо туурвиж байна уу?

-Бичиж байнаа. Хүүхэлдэйн театртай нэг жүжиг дээр хамтарч ажиллаж байгаа. Жаахан хойшилчихоод байна. Намдаг багшийн маань мэндэлсэний 100 жилийн ой болж байгаа. “Оролмаа” жүжгийг нь өнөөгийн хөрсөн дээр буулгаж тавимаар байна гэхээр нь хамтарч ажиллаж байгаа. Багшийнхаа бүтээлд гар хүрэх эрх байгаа л болов уу гэж санадаг. Өөр биччихсэн жүжиг ганц нэг бий.

-“Харанга” хамтлагийн хөгжимчин Чулуунбаттай хамтарсан бүтээл олон уу?

-Чука бид хоёр хэд хэдэн сайхан дуутай. Камертоны “Аавдаа” дуу байна. “Надаар тоглосон хайр” жүжгийн дуу бид хоёрынх юм шүү дээ.

Яв даа хайрт минь яв даа

Чи бид хоёр азтай байх ёстой ч юмуу

Чимээгүйн дунд ганцаар уйлаад яахав

Чи бид хоёрын хэн нь ч буруугүй шүү дээ... гээд

Дуучин Болдтой хамтарч “Нүүдэл” гэж дуу хийлээ. “Монгол түмэн минь” гэдэг дуу хийнэ гэж яриад л байгаа. Туульсын ч юм, этник дуунуудийг хийе л дээ. Болдын тэр яриад байгаа Монгол поп гэдэг зөв юм шүү дээ. Яагаад байж болохгүй гэж. Саяхан тэр Чүнчигноров гэж залуу Битлзийн дууг дууллаа шүү дээ. Үнэхээр сайхан дуу. Тэр хүүг Долгион магтаад байсан даа. Uniwers best soungs-т ороод байсан. Түүнийг би орчуулж дуулуулъя гэж бодоод байгаа. Одоо тэр Орос, гадаадын дуунуудын үгнүүдийг харъя. Драмтай, аж байдалтай, хүчтэй дуунууд их хэрэгтэй байна. Сүүл толгой холбох байлгүй яахав. 21 дүгээр зуун бол задгай бүх юм нээлттэй үе шүү дээ. Дууны шүлэг ч ширүүхэн байх хэрэгтэй. Дуугаар өнөөгийн байдлыг илэхийлэх, хүмүүсийн сэтгэл санааг задалж өгөх, тодорхой пентатоник аялгуунд барьчихаад байхгүйгээр задлаад... Гадны дуунууд ч тийм байна шүү дээ. Тодорхой хэмжээгээр дууны яруу найраг сонирхдог учраас хэлтэй устай хүмүүстэй уулздаг юм л даа. Тэр дуучид чинь зүгээр нэг уул ус нутаг дуулаад байгаа юм биш. Хүнд тулгарсан, хүний амьдралд тулгарсан, хувь заяаныхаа өмнөөс дуулж байна. Гарчигуудыг нь харахад ойлгомжтой байхгүй юу. Оросын алдарт дуучин Алла Пугачёва хэлсэн штээ. Миний дуунууд бол театр юмаа гэж. Театр байх талаас нь би цаашаа дуу хийнэ. Энэ тал руу нь би хөтөлдөг юм уу гэж бодоод байгаа юм. Манай залуучууд ч гэсэн орчуулаад дуулах хэрэгтэй штээ. Алдарт Титаник киноны дууг орчуулаад дуулбал ямар гоё бол. Өөр хэл дээр дуулж болохгүй гэсэн юм алга байдаг штээ. Дууны яруу найрагчийн хариуцлага бол их. Би бол дууг хүнд хүргэх гэж хийдэг.

-Одоо харин Хурд хамтлагийн дуулсан “Монголоороо гоёдог” дууг сонсогчиддоо хүргэе. Энэ дууны шүлгийг анх “Болор цом”- уншиж байсан байхаа?

-Хурдын Отгонбаяр бид хоёр олон гоё дуу хийсэн. Энэ шүлгийг “Болор цом”-д уншчихаад, жилийн дараа Отгонбаярт сонсгосон юм. Отгоо гурав хоногийн дотор аялгуу хийсэн байх. “Хурд” бол гоё дуулдаг юм  шдээ, үүнийг. Хавар болгоны хонхны баяраар Дэрмээгийн дуулдаг нэг дуу байдаг даа.

...Бэхэнд цэнхэртсэн хуруу минь

Үсэглэлийнхээ дэвтэртэй хоцорлоо

Тохой нь сэмэрсэн дүрэмт хувцас минь

Тооныхоо дэвтэртэй үлдлээ дээ... гээд. Жүжгийн захиалгаар хийсэн дуу. Их хэцүү хийсэн дуу. Энийг хийх гээд хуучны сургуулийн дуунуудыг нэгд нэггүй үзлээ. Бидний хэлдгээр нүх алга. Сүрэнжав гуайн “Уяхан цэнхэр хавар”-аас эхлээд Загдын Түмэнжаргалын  алдартай дуунууд, Галмандахын дуунууд гээд үнэхээр шинэ юм бичих ямар ч зай алга. Гэхдээ л зай олоод хийчихсэн дээ. Арваад жил дуулагдчихлаа. Хавар болохоор дуулагдаж эхэлнэ. Би энэ дуундаа дуртай л даа.

-Зарим дуу шууд төрдөг гэдэг. Зарим нь их бодож байж төрдөг гэдэг. Таны дуунууд харин яаж төрдөг бол?

-Хүн өөрийнхөө бүтээж байгааг бодохгүй хийнэ гэж байдаггүй байх. Би бол бодож байж бичдэг юмаа. Хүний сэтгэлд амархан аялагддаг, нээрээ тийм дээ гэж бодогддог дууны шүлэг байдаг даа. Тийм л шүлгийг олж бичихийг хичээдэг. Хүний сэтгэлд ойр байх уран бүтээл л чухал. Ачийгаа, санах, өвөөгөө санах, аавыгаа санах бол хүний л сэтгэлийн хэрэг.

Уйлахгүй шүү би аавыгаа санахаар... гэхээр нээрээ л эр хүн байна би уйлахгүй шүү л гэж бодно оо доо. Хуучин цагт нам ард түмний тухай дуу хийчихээр алдаршчих юм шиг боддог л доо. Би сүүлийн үед маш олон эх орны дуу хийсэн. Эх орны тухай дуулагдаж байгаа дууны нэлээд олон дуу нь минийх дээ. Миний зорилго бол би үүгээрээ бараг тэмцэж байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгчид эх орны тухай арван дуу ноттой нь барьж чадна. Би иргэн хүний хувьд ингэж тэмцэж байна. Энэ газар шороо чинь ийм л байна. Дуунд л үлдчих юм биш биз гээд. Одоо мөн хүмүүс илүү дуулаад эхэллээ. Илүү айгаад байгаа байхгүй юу. Хуучин цагт бол эх орны тухай дуу бичиж байгаа хүмүүс их жаргалтай бичиж байж. Сайхан магтаад л... Эх орны тухай дуу бичих болгонд зүрх шимширч самсаа шархирч байна. Тэгэхээр энэ маань тэмцэл ч болно, нийгмийн хариуцлага ч болно, миний бүтээл ч болно.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

irgen [ 202.21.98.138 ]      |     11-р сарын 24 -нд, 01:41 минутанд

teneg chilchsen har ovgon....muu mongonii bool.....delgersaihan gej adgiin shaariig dornogobid magtaj duulj shuleglej zusardaj pyaldagdaj yavdag nutag orondoo gaitai hun dee..........uhsen baasniih ni eh oronch...............delgersaihaniihaa surtachilgaan deer orsoldogch altangerel guai bolon hamriin hiidiin lam nariig delgersaihand haraal hiij bna gej hutsaj bsandaa....iimhen l setgehuitei yadarsan amitan.....ter altangerel guai hamriin hiid 2chin dornogobiinhniig olon arvan jil tejeegeed irsen yum tsaashid ch tejeeseer baih bolno. muu hyatduudiin gar hol bologch nar min

Дорноговийн Иргень [ 202.179.31.70 ]      |     11-р сарын 23 -нд, 14:41 минутанд

Хэхэ болио Гурбазар гуай Дэлгэрсайхантай нийлж Дорноговийг там болгож байгаа чинь эх оронч узэл хэхэ битгий хошин юм яриад бай.

Tseegii [ 176.117.252.3 ]      |     11-р сарын 23 -нд, 08:43 минутанд

Nutgiin maani saihan nairagchiin duunii shulguud turiin soyorhol hurteh hemjeend huraen gej boddog

Дорноговийн иргэн [ 27.123.212.135 ]      |     11-р сарын 23 -нд, 02:09 минутанд

Хэхэ болио Гурбазар гуай Дэлгэрсайхантай нийлж Дорноговийг там болгож байгаа чинь эх оронч узэл хэхэ битгий хошин юм яриад бай.

Soongo [ 122.201.24.192 ]      |     11-р сарын 22 -нд, 22:21 минутанд

Хэтэрхий улс төржих гэж ёстой энийг хэлнэ дээ, дууныхаа үгээр эх орныхоо төлөө тэмцэл хийж байгаа ч гэх шиг, болье л доо тэгэх үү, зүгээр л дуугай бай, зүгээр л шүлгээ бич, өөрт нь тэмцлийн дуслын төдий зүйл харагддаггүй, заавал тэмцэх хэрэггүй, зүгээр зорьсон зорьсон зүйлээ л чин сэтгэлээсээ хий тэгээд л боллоо