МАН-ын генсек хэн болох вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 22

  МАН-ын Бага хурал өнөөдөр оройдоо хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Намын дарга У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг ЕНБД-аар үлдээх сонирхол байгаа аж. Д.Амарбаясгалангаас гадна өрсөлдөх хоёр ч нэр тодроод байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай өрсөлдөхөөр болжээ. Тэрээр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр өгсөн юм. Хүсэлтэдээ “МАН-ын XXVIII их хурлын төлөөлөгч Батсүхийн Баярмагнай миний бие МАН-ын Үндсэн дүрмийн 4-р зүйлийн 4.1.2 дахь заалтын дагуу Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших хүсэлтээ байгаагаа уламжилж байна. Монгол Ардын намын Үндсэн дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.2.3 дахь заалтын дагуу Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж өгнө үү” гэжээ. Б.Баярмагнай нь 2004-2011     Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2011 – 2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2012 – 2016 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан.  

Мөн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий. Ж.Цолмон 2007 – 2012 онуудад Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Түүнийг МАН-ын дарга асан С.Баярын хүн гэж тодотгодог. Б.Баярмагнайг М.Энхболд дэмжиж байгаа бол Ж.Цолмонг С.Баяр “сойж” буй бололтой. МАН-ын Бага хурлын 369 төлөөлөгчийн саналаар намын ЕНБД тодрох юм. Өнөөдөр оройдоо шинээр байгуулагдсан Бага хурал анхны хурлаа хийж, ЕНБД-ын асуудлыг хэлэлцэх товтой байна.

 Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэ хэ хэ(103.26.195.115) 2017 оны 11 сарын 23

Цолмонд МАН-ын ген-сек бус ген-секс албан тушаал өгөөд С.Баярт руу илгээ. Ёстой зугаатай МАН биш МАЛ юмаа, хэ хэ хэ.

0  |  0
U(108.92.148.34) 2017 оны 11 сарын 23

Amarbayasgalan n deershuu. HURELSUHEE

0  |  0
Zochin(108.92.148.34) 2017 оны 11 сарын 23

Bayar agaa Tsolmon aniag namiinhaa yerunhii gensex bolgoj baigaamuu.Lambaa guaigaas zuvshuurul avsiimuu taminee...

0  |  0
Зочин(122.201.22.221) 2017 оны 11 сарын 22

С.Баяр Цолмон хоёр ор хөнжлийнхөө асуудлыг намаасаа дээгүүр тавьдаг.

0  |  0
boocoo(92.72.92.105) 2017 оны 11 сарын 22

amarbaysgalan alich ued zuv bodlgotoi sangddag uchir boocoogoo tavilaa

0  |  0
kkkķk (185.39.141.15) 2017 оны 11 сарын 22

tonuulchdiin buuv huhuj vvr tsailgadag sex simvol . emee haanaas garaad irev ?

0  |  0
Болормаа(202.21.106.158) 2017 оны 11 сарын 22

Төрийн мэргэшсэн албан хаагч Ж.Цолмон намын ген секийг өлхөн хийнэ дээ. үүнийг хийж чадна аа. Үнэхээр том амжилт харагдаж байна даа.

0  |  0
Даш(66.181.181.226) 2017 оны 11 сарын 22

Цолмон чадахгүй

0  |  0
ggghoho(150.129.141.150) 2017 оны 11 сарын 22

bayartai yvdag nyal nyal hiisen zavaan avgai shte50 hurcheed angaltsaad l bdgiin bnle

0  |  0
бамбай(66.181.183.87) 2017 оны 11 сарын 22

Амарбаясаглангаар санаагаа далдаж байгаа юм уу? Манлайлагч залуу Баярмагнай бол Хүрэлсүхийн л хүн ш дээ

0  |  0
худлаа(66.181.183.87) 2017 оны 11 сарын 22

Баярмагнай чинь яахаараа М.Энхболдийн хүн болдог байна аа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан л Хүрэлсүхийг дэмжсэн манлайлйагч залуус одоо 500 гараад байгаа гээд хэдэн залууг дагуулчихаад хөөрцөглөд явсан ш дээ Бүр Эрдэнэбатын засгийг унагаж Хүрэлсүхийг гаргана.Одоо бидний үе ирсан бидэнтэй нэгд гээд зүгээр ажлаа хийж байгаа залуусыг ятгаад гүйж авсан ш дээ. Хүрэлсүхээ башир аргаа Нямка ахынхаа барилаар хийж байна уу

0  |  0
Мангаа(122.201.31.84) 2017 оны 11 сарын 22

Албан тушаал болгонд санаархсан энэ авгай юу вэ? Эсгий хийх газар хүүхэд, нохой хэрэггүй гэдэг юмсан.

0  |  0
cc(27.123.212.128) 2017 оны 11 сарын 22

tsolmon bolio

0  |  0
Амараа дээр (202.70.34.70) 2017 оны 11 сарын 22

Одооны ЕНБД-ыг дэмжинэ.

0  |  0
Top