Агуу баритон хоолойт дуучин эр үхлийг нэг жилээр хойшлуулж чаджээ

Дэлхийн дуурийн урлагт хүнд гарз тохиолоо. Энэ сарын 22-ны шөнийн 03:33 цагт дуурийн алдарт дуучин Дмитрий Хворостовский таалал төгсчээ. Тэрээр эцсийн эцэст “тархины хорт хавдар” хэмээх гамшгийг ялж чадсангүй.

Дуурийн алдарт дуучны амьдралын сүүлчийн мөчид дэргэд нь байсан ойр дотныхон, найз нөхөд нь “Андрей Малахов. Шууд эфир” хөтөлбөрийн студид түүний тухай нулимс дуслуулан дурсаж байна.

 

 

Талийгаач Дмитрий Хворостовскийн дотны анд Игорь Крутойн өгүүлснээр, аймшигт хорт хавдрын онош тавигдсан тэр мөчөөс хойш түүнд амьдрах 18 сарын хугацаа үлдсэнийг мэдэгдсэн хэдий ч Сибирь нутгаас гаралтай алдарт дуучин эр өөрийн хүчтэй эр зориг, сэтгэл санааны бат бөх байдлын ачаар амьдралаас ахин нэг жилийг булаан авч чадсан аж.

 

 

Дуучны ээж Людмила Петровна гайхалтай түүхийг хүүрнэжээ: Дмитрий эхээс мэндлэхдээ маш жижиг, 2300 грамм жинтэй төрсөн гэнэ. Хэрэв хүү амьдарч чадвал ээж нь бараг л “баатар эх” болно хэмээн эмч нар ярьж байж.

Тоглолтын танхимд анх сууж байхдаа түүнийг өөрийнхөө бяцхан хүү гэдэгт итгэхгүй байсан тухайгаа ээж нь дурсчээ. “Тэр тайзан дээр гарч ирэхэд түүнээс ямар нэгэн гэрэл цацрах мэт, үнэхээр ер бусын санагдсан” гэж Дмитрий Хворостовскийн ээж өгүүлсэн байна.

 

 

Эцэг эх нь түүнийг амьсгал хураахаас хэдэн цагийн өмнө Лондонд нисч очсон учраас хүүтэйгээ салах ёс гүйцэтгэж амжжээ.

 Найз нөхдийнх нь дурсан өгүүлж буйгаар, Дмитрий амьдралынхаа сүүлчийн хоромд маш эрэлхэгээр, тэсвэр тэвчээртэй байж чадсан байна. Мөн өөрийн оношийг мэдсэний дараа тэрээр өвчтэй хүүхдүүдэд зориулан хүмүүнлэгийн концертуудыг тоглодог байсан тухай Павел Астахов дурсан өгүүлсэн аж.

 

 

2017 оны зургадугаар сард өөрийн төрөлх Красноярск хотод очиж тоглолт хийхэд түүний сүүлчийн тоглолт гэдгийг ойлгосон үзэгчид уйлан харамсаж байсан билээ. 

Оросын агуу дуучин Дмитрий Хворостовскийн гэгээн дурсгалд

 

Д.Мигаа


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

Гость. [ 59.153.113.127 ]      |     11-р сарын 23 -нд, 23:52 минутанд

к сожальею.

сонсогч [ 202.21.106.167 ]      |     11-р сарын 23 -нд, 13:55 минутанд

Ум ма ни бад мэ хум.

Мааяа [ 202.179.27.153 ]      |     11-р сарын 23 -нд, 07:53 минутанд

Үнэн юм уу. Тийм бол үнэхээр харамсаж байна. Хайран хайран, сайхан дуучин минь харван одлоо. Ум мани бад ми хум.

Japanaas [ 106.184.21.56 ]      |     11-р сарын 23 -нд, 07:33 минутанд

Mash ikh haramsaj baina egelgui duuchin bailaa ankh duug ni 2003 ond sonssoos hoish unench shuten bishregch ni bailaa. Yagaad ch yum genet duugii ni sonsmoor sanagdaad you tube orood ene medeeg uzeed unen shokond orloo.

Зочин [ 202.179.25.185 ]      |     11-р сарын 23 -нд, 07:29 минутанд

Ялалтын баяраар Улаан талбайд болсон концерт дээр энэ агуу дуучинг дуулахыг нь сонсож анх мэдэж, сонсдог болж билээ.Уран яруу хоолой нь мөнхөд дурсагдах болтугай ..

God [ 66.181.189.161 ]      |     11-р сарын 23 -нд, 06:57 минутанд

Tsel zaluu 55-han nas, haramsaltai. Rest in Paradise.

bi [ 202.179.27.15 ]      |     11-р сарын 23 -нд, 06:04 минутанд

ym maani bad mi xym

bi [ 202.179.27.15 ]      |     11-р сарын 23 -нд, 06:03 минутанд

tengeriin duuchin

zochin [ 203.91.115.44 ]      |     11-р сарын 23 -нд, 05:38 минутанд

Kharamsaltai.

zochin [ 203.91.115.44 ]      |     11-р сарын 23 -нд, 05:38 минутанд

Kharamsaltai.

enkhmunk [ 202.179.24.62 ]      |     11-р сарын 23 -нд, 04:33 минутанд

Hairan hun! Mash ih haramsaltai!