С.Амарсайхан “Алтан сарнай”-н эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүр “Алтан сарнай”-н эздийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай.

16 дахь удаагийн “Алтан сарнай”-н эздийн нэгээр НИТХ-ын төлөөлөгч “Оюуны Ундраа” группын Ерөнхий захирал С.Амарсайхан тодорлоо.

Тэрбээр шагнал гардах үеэрээ “Уул уурхайн салбарыг хөгжүүлж, өндөр түвшинд хүргэхийн төлөө ажиллаж байгааг маань үнэлж уг шагналыг олгосон гэж ойлгож байна” гэсэн юм.

Тэрбээр 1992-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд 2004 оноос хойш “Оюуны Ундраа” группийн Ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэж байгаа юм. 1700 гаруй ажилтантай тус групп уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийж байгаа билээ.

 2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.72.240.5) 2017 оны 11 сарын 23

дарга нараас өөр хүн олдохгүй банйа уу тэгээд л дургүй хүргэнээ

0  |  0
Top