Хичээлдээ явахаар арваннэгдүгээр сарын 2-ны өдөр гэрээсээ гарсан Д.Сэржмядаг охин олдолгүй 21 хоножээ. Замын-Үүд сумын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Сэржмядагийг хайх эрлийн ажлыг цагдаагийнхан шуурхай эхлүүлсэн ч ямар нэгэн сураг гараагүй байна. Зам-Үүдийн цагдаагийн хэлтэсийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч Н.Жаргалсайханаас тодруулахад “Эрлийн ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд цагдаагийн байгууллага бүх л сувгаар эрэн хайж байгаа ч ямар нэгэн сураг гараагүй байгаа” гэдэг хариултыг өглөө.
Хил гаалиар гарсан байж болзошгүй тул БНХАУ-ын Эрээн хотод эрлийн ажлыг үргэлжлүүлсэн ч үр дүнд хүрээгүй байна. Цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэн нь охиныг эрчимтэй хайсан ч мухардалд ороод байна.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 11 )
өнөөгийн байдлаар эцэг эхчүүд хүүхэд багачууд маань хичээлээсээ эсэн мэнд ирэх боловуу гэсэн айдас хүйдэстэй байхаар байх уу . Монгол улс ямар Сири Ливан Ирак Афган биш дээ ямарч дайн үймээнгүй байхад шүү
Монголын төр гэнэт нойрноосоо сэрсэн мэт . Монголын төр Хууль сахиулагчид хүүхэдийн тухай дөнгөж сонсож байгаа мэтээр айшилж байх Нөгөө хашгирсан хойн ниргэв гэгч юм болж байх жишээний Гэм этгээдүүд үеийн үед Хууль сахиулагчидаас хоёр алхам урьд нь гишгэдгийг ямагт санаж яв
энэ төрийнхөн хэрэг алга. хүүхэд алга болчихоод байхад юу ч хийж чадахгүй
энэ бол цагдаагийнханы хариуцлагагүйнх, маш хурдтай ажиллаж чадахгүй байна. эсвэл цагдаагийнхан өөрсдөө хүний наймаанд хамаатай байх
Ene jil bur arai heterhii ih huuhed alga bolj baina shdee. Hunii naimaa bas erhten shiljuulen suulgagchid!!! Mungunii tuluu yu ch hiihees butsahgui bolson mongolchuud maani hujaa nart hulslugdun huls munguur huuhed hulgailsan ch bolzoshgui
яанаа.яачихав ааа
Iwiidee mun c olon hun shnalj zovj bndaa huuphun duu mne huodhan oldoosoi buphn mne iim joohn amitnd yund hatu handnam be. Iwiidee hupdhn oldoosoi blee
nuguu uzmerch tulugch nar yasan be? bas mergen turgen lam, buu nar ain iim yumiig medehgui uhej hevteed chimeegui bga ni tednii jinhene nuur tsarai bys uu,humuusee ene huuran mehlegch nar deer buu och ,uuriinhuu zun sovingoor yav,shinjleh uhaand itge
ene ohinii talaar medej bga humuus baibal heleh ystoi gazarn heleh heregtei shu ....nugel bolohguiee harinch mash tom buyan bolno shdee
neg gazar hul horiotoi bna daauhsen hunees surag gardag gedegamid bolohoor nuugaad baigaa yum bnaoldoosoi doo hurdhan shigzalbirch l bgaa shuu
Эвий дээ нялх амьтан яана даа. Хаана байгаа бол