Б.Алтантулга: Ирэх оноос 648 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 23

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас хүүхдийн мөнгөний олголтын талаар ярилцлаа.

- Хүүхдийн мөнгөний олголт хэвийн үргэлжилж байна уу?

- Сар болгон хүүхдийн мөнгө болох хорин мянган төгрөгийг арилжааны банкуудаар иргэдийн данс руу шилжүүлж байгаа. 2017 оны 10 дугаар сарын байдлаар нэг сая 45 мянган хүүхэд сар бүр хүүхдийн 20 мянган төгрөгөө авсан байна. 2017 оны нэг сараас долдугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгосон байсан. Харин үүнээс хойш санхүүгийн эх үүсвэргүй болоод хүүхдийг мөнгөний олголт хойшлогдож эхэлсэн юм. Харин энэ онд хүүхдийн мөнгөний төсөвт 104.5 тэрбум төгрөгийг тусгаснаар энэ оныг дуустал бүх хүүхдүүд хүүхдийн мөнгө авах боломжтой болсон. Арван нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг 20-оос хойш олгож эхэлсэн. Цаашид хүүхдийн мөнгө журмынхаа дагуу сар бүрийн 20-оос хойш олгогдох болно.

- Нийт хэчнээн хүүхэд хүүхдийн мөнгө авч байгаа вэ. Ирэх онд цөөн хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэж байсан?

- Одоогийн байдлаар нийт нэг сая 45 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байгаа. 2018 оны төсвөөр зорилтот өрхийн 648 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Одоогийн байдлаар нийт хүүхдийн 60 юм уу 80 хувьд нь олгоно гэсэн эцсийн шийдвэр гараагүй байгаа. Ерөнхийдөө зорилтот өрхийн хүүхдүүдэд олгоно. Өрхийн хэрэглээний нэгдсэн санд бүртгэлтэй хүүхдүүдэд олгоно гэсэн үг. Энэхүү санд бүртгэлтэй айлуудыг  0-1000 хүртэлх оноогоор үнэлж амьжиргааны түвшинг тодорхойлдог. 0 руу ойртох тусам ядуу өрх, 1000 руу тэмүүлэх тусам боломжийн амьдралтай өрх гэнэ. Бид төсөв мөнгөндөө тааруулаад босго шугам татна.

- Зорилтот бүлгийн хүүхдүүдийг хэрхэн сонгож байгаа вэ. Зарим хүмүүс өрхийн амьжиргааны судалгаа бодит байдалтай нийцдэггүй гэдэг?

- Өрхийн амьжиргааны судалгааг гурван жил тутамд авдаг. Судалгаанд нийт 3 бүлэг 58 асуулт байдаг. Эдгээр асуултыг боловсруулахдаа өрх, нийгмийн судалгааны 360 асуултаас айл, өрхийн амьжиргаанд нөлөөлж болохуйц 58 асуултыг сонгосон. Энэ аргачлалыг ч олон улсад ашигладаг. Тухайлбал, Өмнөд Африкийн улсууд, Филиппин, Индонез хэрэгжүүлдэг. Энэ нь орлогыг  орлуулан тооцох арга юм. Бид судалгааныхаа үнэн зөв байдлыг баталгаажуулах үүднээс байнга шалгалт хийдэг. Тухайлбал, авто тээврийн үндэсний газартай хамтран ажилладаг. Энэ нь судалгаанд хамрагдсан өрх машингүй гэж хэлсэн байвал үүнийг нь баталгаажуулан шалгана гэсэн үг. Малын тоог нь мал тооллогын улсын ерөнхий бүртгэлийн газрын мэдээлэлтэй тулгана.  Үл хөдлөхийн хөрөнгийн мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гээд бүх мэдээлэлд тулгалт хийдэг. Тиймээс манай баазын мэдээллийн сангийн үнэн бодит байдал маш сайн хангагдаж байгаа хэлж болно.

- Өрхийн амьжиргааны судалгааг гурван жилд нэг удаа хийдэг гэлээ. Хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ?

- Анх 2010 онд өрхийн амьжиргааны түвшний судалгааг хийж байсан. Дараа нь 2013 онд, хамгийн сүүлд энэ онд хийсэн. Одоогийн байдлаар манай мэдээллийн баазад 600 мянган өрхийн 2,2 сая иргэний мэдээлэл байгаа.

- 2018 онд хүүхдийн мөнгө сар сардаа олгогдох уу. Ямар нэгэн тасалдах асуудал гарах уу?

- 2018 оны хүүхдийн мөнгө төсөвт суусан. Тиймээс одоо олгогдож байгаа журмынхаа дагуу хүүхдийн мөнгийг авах болзлыг хангасан хүүхдүүдэд сар сардаа тогтмол олгогдоно.

- Хүүхдийн мөнгө 20 мянга дээрээ нэмэгдэх боломж байгаа юу?

- Одоогийн байдлаар эдийн засаг хүндрэлтэй байгаа болохоор 20 мянган төгрөгөөрөө л байна. Олон Улсын зөвлөх байгууллага, судлаачид инфляцынтүвшинтэй уялдуулан хүүхдийн мөнгийг 25 мянга болгох саналыг гаргасан. Энэ тухай асуудал яригдаж байгаа

- Хүүхдүүдийг дэмжих өөр ямар бодлого баримталж байна. Хүнсний толан олгож байгаа гэсэн?

- Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг зорилтот бүлгийн нэн ядуу хүүхдүүдэд үзүүлж байгаа. Ойролцоогоор 150 мянга орчим хүүхдэд сар бүр  хүнсний эрхийн толаныг олгож байна. Нэн ядуу өрх хэдэн ч хүүхэдтэй байсан хүүхэд бүрт найман мянган төгрөгийн хүнсний талоныг олгоно. Мөн нэн ядуу өрхийн насанд хүрсэн иргэнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талоныг өгч байгаа.

- Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн?

- 2018 оны нэг сараас эхлээд цалинтай ээж хөтөлбөр хэрэгжинэ. Хүүхэд төрснөөсөө хойш эхний 1000 хоног шим тэжээлийг маш сайн авч байх ёстой байдаг. Тиймээс 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг олгохоор болсон. Төсөв мөнгө нь батлагдчихсан. Олголт дээр ямар нэгэн асуудал гарахгүй.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.52) 2017 оны 11 сарын 27

2016 oni 6 saraas 12 sar hurtelh mongiig ni yagad ogohgui bgay. ene mongo ni ogohgui zamhrah gj bgamu. ogvol bugded ni ogood ogohgui bol bugded ni ogohgui bval taarna. orhin amijirgaani sudalgaa shal hudla mongo garzadsan ajil bsn bho humuus ni asulta delgerengui asuuj ch chadku oilgogui yavj bsn shd.

0  |  0
Zochin(43.242.243.29) 2017 оны 11 сарын 27

Orhiin amjirgaanii tuvshin togtooh sudalgaa mash hangaltgui sanagdsan yamarch bodit anidraltai niitsehgui sudalgaagaar yavj bga humuus ni oorsdoo yumaa medehgui bh jisheetei huuhdiin mongiig ogvol buh huuhded l ogoh heregtei ogohgui bol bugded ni ogohgui bh ni zov gj bodoj bn

0  |  0
Zochin(202.9.43.202) 2017 оны 11 сарын 27

2016 onii 10sard torson huuhed horoonii niigmiin ajiltand burtguulehed 2019 onoos orno gesen. 7 sard buh huuhded mongo ogoh bolohod l dans neelgesen. Tegsen dans neesen hugatsaanaas geed 7 saraas hoishih monguud l orj bna. Omnoh saruudiinhiig yah yum bol.

0  |  0
a(66.181.160.124) 2017 оны 11 сарын 26

Sudalgaand burtgegdej amjaagui huuhed yahiin be awch bsan mungu awch chadahgui bolood bn

0  |  0
Зочин (202.9.43.179) 2017 оны 11 сарын 23

2016 оны 6сараас 2016 оны 12 сар хүртэлх мөнгө хэзээнээс нөхөн олгох юм бол

0  |  0
zochin(103.229.122.202) 2017 оны 11 сарын 23

2016 ond bayan geed buten enchin gants bie hkuuhkdiin mini mengiig hkassan 18 hkurehked 6-7 sar dutuu bsn, Odoo uuniig gyitseegeed egdeggyi um bol uu, Hkanuuliin 3r hkoroo, hkumuus ni mash muu ajilakh umdaa

0  |  0
Top