Оффисын сандал сонгохдоо юу анхаарах вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Хүн өдөрт 8-9 цагийг ажлын байран дээр тэр дундаа сандал дээр сууж ажиллаж өнгөрүүлдэг. Аятай тухтай сандал нь таны ажлын бүтээмжийг дээшлүүлж, урам зориг, эрч хүчийг бий болгож өгдөг. Ингээд ажлын өрөөний сандал сонгоход анхаарах хэдэн зүйлсийг таньтай  хуваалцаж байна.

Түшлэг: Сайн албан ажлын сандал дарталын түшлэг чухал үүрэгтэй. Өөрийн нурууны онцлогт тохирох сандалыг сонгосноор нуруу нугасны өвчлөлд өртөхөөс сэргийлэхээс гадна таны амьдралын хэв маягийг ч тодорхойлж өгдөг билээ. Албан ажлын сандал нь хэт зөөлөн биш, түшигтэй уян хатан байх ёстой.

Тохируулах чадвар: Бараг бүх албан тасалгааны сандал гар тохируулгатай байдаг. Хамгийн сайн оффисын сандал нь дор хаяж таван тохируулгатай байдаг бөгөөд зарим нь 14 тохируулгатай ч байдаг. Олон төрлийн тохируулга нь таны биеийн онцлогт бүрэн нийцсэн сууж ажиллахад тохиромжтой байх нөхцлийг бүрдүүлэх ёстой.

Дугуй: Ихэнх оффисын сандал нь дугуйтай байдаг.  Хэдий тийм боловч оффисын өрөө нь хивстэй бол тусгайлан хийсэн дугуйтай сандал авах шаардлагатай. Дугуйны сонголт нь түгжигчтэй түгжигчгүй гэж ангилдаг ба та өөрийн хүссэн сонголтоор авч болно. Албан ширээний янз бүрийн хэсэгт хялбархан хүрч байхаар сандалны дугуй чөлөөтэй эргэх ёстой.

Гарын тавиур: Ажлын сандал нь гарын тавиуртай тавиургүй гэсэн 2 төрөлтэй байдаг. Гарын тавиуртай сандал мэдээж таньд тухтай байдлыг бий болгодог. Зөөлөвчтэй гарын тавиур нь хэрэглэхэд эвтэйхэн байх ба зарим сандалд өндөр намыг тохируулах тохируулгатай байдаг.

Даавуу /материал/: Сандалны материал нь хүний эрүүл мэндэд хоргүй цэвэр байх ёстой. Чанаргүй материал нь хүнд харшил өгөх, тоосонцорыг өөртөө шингээдэг материалтай эсэхийг шалгаж үзэх шаардлагатай. Ажлын өрөөний сандал нь таныг ажлаа хийж байхад эвтэйхэн, чилээхгүй байхаар тооцоолж үйлдвэрлэгддэг тул гэрт байдаг буйдан шигээ төсөөлөх нь өрөөсгөл юм.

Яг одоо таны сууж ажиллаж байгаа сандал таны ажлын бүтээмжинд хэрхэн нөлөөлж байгааг та бодож үзсэн үү? Та ажлын өрөөний сандалаа солихыг хүсэж байгаа бол Мишээл тавилгын их дэлгүүрийг зорихыг зөвлөж байна. Тус дэлгүүрт дэлхийн 60 гаруй орны хүний биед зохицсон, чанартай албан тасалгааны тавилгууд таныг хүлээж байна.

 

Мишээл тавилгын их дэлгүүрийн утас: 7555-7711

Мишээл тавилгын их дэлгүүрийн FB хуудас: https://www.facebook.com/misheelfurniture/


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top