Ерөнхий сайд ШУ-ын салбарын бодлогын талаар хариулт өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

  УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуулгад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулт өгөх юм.

   Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар”  асуулга тавьсан юм.

Шинжлэх ухааны салбарт төрийн зүгээс онцгой анхаарч ажиллах ёстой гэж гишүүд үзэж байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ах(203.91.119.102) 2017 оны 11 сарын 24

Үр өгөөж гол энэ олон эрдэмтэд цолны нэмэгдэл хийсэн үр дүнгүй цаас цаг зав хайран хөрөнгө

0  |  0
Top