Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй.

 

Иймд уг хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулжээ. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. 

Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь  Засгийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Уг хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн 1 дүгээр зүйлийн “улаан буудайг” гэсний дараа “импортлоход” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.165.91) 2017 оны 11 сарын 24

Dotoodiin uildbderleliig demjij importlohiig horigloh heregtei. importiig teglej bolohgui.Hari exportiig teglej ogoh heregtei

0  |  0
zochin(66.181.165.91) 2017 оны 11 сарын 24

Ulaan buudai importlohod NUAT-s cholooloh gedeg ni buruu shuu. Dotoodiin tarialah ulaan buudai borluulaltiig haana shu dee

0  |  0
Top