Мафитай орооцолдсон байж магадгүй ч Чехийг ганцаараа тэжээж буй тэрбумтан

Газар тариалан хүнсний үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг Андрей Бабис гэгч нөхөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад хүч түрэн орж иржээ. Чех бол том газар нутагтай улс биш. Ихэсгэж хэлхэд л 79 000 км2 газар нутагтай. Ердөө л уртаашаа 300 өргөөшөө 250-хан км. Манай улсаас гурав дахин жижигхэн Францын нутаг дээр долоон Чех улсыг багтааж болно. Гэтэл Андрей Бабис ийм бага нутаг дээр газрын наймаа эрхэлж хөлжөөд дараа нь газар тарилангийн бизнесээр тэрбумтан болжээ. Газрыг хайрлаж, ашиг шимийг нь хүртэж чадна гэдэг энэ юм. Хурааж хумьсан хөрөнгөө өнгөрсөн жилээс эхлэн улстөрийн эрх мэдэл болгож эхэлсэн энэ эрхмийн Agrofert-ийн эзэн болсон түүх тун ч авсаархан. Өдгөө эгнээндээ 100 гаруй компанийг нэгтгэсэн “Вант улс” болж хувирсан энэ компанийг 1995 онд дампуурах шахаж байхад нь Андрей Бабис 4.2 сая ам.доллар олж өгөөд л шууд ТУЗ-ын даргаар нь сонгогдсон байдаг. Тэрбээр энэ мөнгийг арван жилийн нэг ангийн найзуудынхаа байгуулсан OFI нэгдлээс гаргуулж авсан гэдэг.     

Андрей Бабис 1954 оны есдүгээр сарын 2-нд Чехословакийн (тухайн үеийн нэрээр) Братислав хотноо мэндэлжээ. Эцэг Стивен Бабис нь Чехословакын Коммунист намын нөлөө бүхий гишүүн, Женев хотноо НҮБ-ын зөвлөхөөр ажиллдаг дипломат хүн байв. Тиймээс Андрей Женевт дунд боловсрол эзэмшсэн байна. Эцгийгээ эх орондоо буцсан учир баруунд дээд боловсрол эзэмших боломжгүй болсон ч тэрбээр Братиславын Их сургуулийг эдийн засгийн чиглэлээр дүүргэж, эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрбээр Коммунист намд гишүүнээр элсэхийн зэрэгцээ СТБ байгууллагын агент байжээ. СТБ хэмээх нь байгууллага нь нэг намын хяналтыг тогтоохын тулд 1945 онд байгуулагдсан бөгөөд улстөрийн үзэл бодол таардаггүй, төр засгийн эсрэг бодолтой этгээдүүдийг илрүүлж тооцоо боддог байжээ. “Улстөрийн цагдаа” гэж нрлэгддэг энэ байгууллагын нууц одоо хүртэл дэлгэгдээгүй, “ажил хэргээ тусгай нууцлал бүхий үсгээр явуулдаг, түүнийг нь “Энигма”-тай төстэй код тайлагч машинаар уншдаг байсан”, “50-иад оны үед хамгийн зэрлэг балмад аллагыг үйлддэг, эгнээндээ эрүүгийн элементүүдийг нэгтгэсэн, гүн ухаантан Ян Паточка, гэгээнтэн Йосиф Тоуфар нарын аминд хүрсэн байж магадгүй” зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй яриа олныг үлдээсэн юм.

Гэхдээ Андрей Бабис энэ ажлаа далдуур гүйцэтгэж, тухайн үед хэнд ч мэдэгдээгүй юм. Ил амьдралдаа бол тэрбээр дотоод худалдааны Petrimex компанид мэргэжлээрээ ажиллаж, 1985-1990 онд бүр томорч Мароккод худалдааны төлөөлөгчөөр томилогдож байв. Эндээс буцаж ирснийхээ дараа бүр компанийнхаа захирлын орлогч, Захирлуудын зөвлөлийн гишүүн болж, бүр ч монцойв. Тэрбээр 1995 онд Petrimex-д хашиж байсан бүх албан тушаалаасаа огцорсон ч Agrofert-д очих нүхээ ухчихсан байсан гэдгийг дээр өгүүлсэн билээ. Тэрбээр шинэ албанд очсоныхоо дара шууд л өөд нь татаж эхлэн, химийн технологи, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Lovochemie , Precheza , Precolor , Синтезия , Kostelecke колбасы , Penam зэрэг компаниудыг ээлж дараалан худалдаж авчээ. Хамгийн сүүлд гэхэд л Holding Agropol Group-ыг худалдан авсан байна.

Одоо тэрбээр улстөрд анхаарлаа хандуулах болсон. Эдийн засгийн гэмт хэрэгт удаа дараа холбогдсон ч нэр цэвэр салж чадсан нь түүнийг Чехийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болгосон тул улстөрийн амьдралаа удахгүй эхлүүлнэ гэдэгт нь эрглзэх юм алга. Cepro компанийн залилангийн хэрэгт холбогдоод байхдаа цагдаагийнхны утсыг чагнасан хэрэгт холбогдож, мафитай орооцолдон шуугиан тарьж байв. Тэрбээр Чехийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хамгийн нөлөө бүхий толгойлогчдын нэг Франтишек Мразекийг санхүүжүүлэхээс татгалзсаны дараа Ф.Мразек үл таних этгээдэд буудуулж үхжээ. Харин үүний дараа тэрбээр жинэхэнэ халдашгүй бизнесмэн болсон. Андрей ярилцлага өгөхийг үзэн яддаг. Харин Ерөнхийлөгч тосны ургамлаас биотүлш гаргаж авах хуулийн төсөлд хориг тавихыг оролдоод бүтэлгүйтсэний дараа баярласандаа нэг сонинд “ам нээжээ”. Үүнийг товчлон хүргэе.    



 

 

-Био түлшийг дэмжих болсонд та баяртай байгаа байх л даа. Гэхдээ био түлшний агаарт цацах СО2-ын хэмжээ дизелийн түлшнээс илүү гэх юм. Био түлш үйлдвэрлэх үед болон хэрэглэх үед дизелийн түлшнээс дөрөв дахин их СО2 агаарт цацагддаг гэсэн байсан?

-Алдаатай дүгнэлт. Тэд био түлш хэрэглэх нь 35-45 хувь бага  СО2 ялгаруулдаг болохыг сүүлд тогтоосон.

-Та аливаа асуудал дээр байнга зөв дүгнэлт хийдэг тань бусдыг гайхшруулдаг. Ялангуяа компанийн захирлууд. Үүний нууц нь юунд байдаг юм бол?

-Коллеж, их сургууль надад хангалттай мэдлэг өгөөгүй гэж би заримдаа боддог. Ажил дээр олсон туршлага, дэг журам л энэ чанарыг надад суулгасан. Би ерөнхий теоремуудыг дотороо байнга бодож, ажилдаа ашигладаг.

-Энэ чинь юу гэсэн үг вэ?

-Би удамшил зүйн шинжлэх ухаанд итгэдэг. Жирийн хүн болох учиртай гурван хүүхэд элсэн дээр хүрзээр тоглож байна гэж бодьё. Тэгвэл ирээдүйд удирдагч болох учиртай хүүхэд элсээр тоглолгүй, хашлаган дээр суугаад тэднийг анхааралтай ажиглаж байдаг юм. Энэ бол миний хувьд амьдрал дээр батлагдсан үнэн. Бид сэтгэлийн амьтад, ажил үүргээ ч гэсэн энэ чанараараа л гүйцэтгэдэг учраас. Би бол уулчин хүн. Аль найман жилийн өмнө өөртөө өндөр зорилго тавьсан. Түүндээ хүрч ч байгаа. Намайг хүмүүс олон компани худалдан авч байна, шуналтай юм гэх зэргээр ярьж байхыг сонссон. Тэгвэл тэр хүмүүст “Agrofert бол компаниудын нэгдэл биш, бүхэл бүтэн тогтолцоо юм шүү” гэдгийг хэлмээр байна. Бид худалдаж авдаг. Болохгүй бол буцаагаад л зарчихна, үр дүнд нь оршин тогтнох боломжоо баталгаажуулж байгаа хэрэг. Бид махны чиглэлээр ажилладаг гурван компанийг авах гэж байгаа, гэхдээ тосны ургамал тарилахгүй. Учир нь бидэнд өөр бизнес бий гэх мэтчилэнгээр асуудал өөрөө учир шалтгаантай.              

 -Та сонгууль өгсөн үү?

-Өгөх эсэх нь миний хувийн хэрэг, чухал биш. Харин улстөрчдийн тухайд хэлэхэд бүхнийг хийдэг баатар болж ярьдгаа болимоор байгаа юм. Праг орчим, Усти над Лабем орчмын зам яагаад стандарт бусаар баригдав гэдэг асуудал та нараас болсон. Вацлавын талбай дээр биеэ үнэлэгчид дүүрэн байхад Елисейн талбайд яагаад зоогийн газрууд байдаг юм бэ гэдэг асуудал бол харин тэдэнд огт хамаагүй л байхгүй юм. Био түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь Европын холбоонд бол ердийн л зүйл гэтэл Чехэд болохоор улстөрийн асуудал болчихдог.  

 

С.Төгөлдөр 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Эрхэмээ [ 89.177.68.208 ]      |     11-р сарын 28 -нд, 22:54 минутанд

тиймээ мундаг хүн, Агрофертын буюу энэ хүний компаны төлөөлөл Монголд орж ирсэн. Магадгүй туршлагаa өгөх байх.

Бат [ 202.9.42.136 ]      |     11-р сарын 26 -нд, 00:56 минутанд

Энэ хүн сайхан хүн юмаа урт удаан наслаасайдаа Монголд ганц ийм хүн төрсөн бол уг нь ч юу байхав бидний цөөхөн монголчууд өнөө энэ цагт өлсөхгүйсэндээ

z [ 27.123.214.94 ]      |     11-р сарын 25 -нд, 15:52 минутанд

mahs cnadbarlag setgexyi bna jooxon gazar nytgiig bolii getel ahaiglasan yum bihsyy

vovl [ 66.181.183.56 ]      |     11-р сарын 24 -нд, 15:42 минутанд

EVROPIIN HAMGIIN YADUU ORON BOLJDE