Хамгийн залуу, шинэ Начин Д.Анар

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

2016 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын давааны хамгийн сонин содон барилдааны нэг бол хурц арслан Ш.Мөнгөнбаатар, залуу арслан Д.Анартай тунасан явдал байлаа. Ингээд тэд барилдсан. Хөмөрсөн. Хоёулангийнх нь дархан мэх. Хурц арслан арай түрүүлээд газардчихсан. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар чанар чансаа дүүрэн начин цолны болзлыг хангаад тугны зүг гүйж, хурц арслан дараагийн наадмыг хүлээхээр үлдэв. Шинэ начин Д.Анарын хувьд, дараагийн даваанд мөн начин цолны болзол хангасан Ховдын Бат-Өлзийтэй тунаж хүчийг үзэн барилдсан ч энэ удаа начин цол дээрээ үлдэж, харин энэ жилийн хамгийн залуу начнаар тодрон хурдан удмын даага хөтөлсөн юм.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top