И.Нарантуяа: Хатуухан хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ҮХЧИХ гээд байна!

2017 оны 11 сарын 24

 

Өнөөдөр "Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо"-ноос хэвлэлийн бага хурал зарлаж тулгамдаад байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс хууль бусаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжинд шургалан орж, идэх хоол өмсөх хувцаснаас зулгааж буй эрүүл саруул хүмүүс маш олон байгааг хэлсэн юм. Мөн группээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өвчин эмгэг бүрэн эдгэж ажлын байраар хангагдсан тохиолдолд хасах саналыг дэвшүүлсэн юм. Энэ талаар "Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо"-ны гүйцэтгэх захирал И.Нарантуяа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 16 заалтаар группээс хасагдаж байна.

Тухайлбал 3/11а, 3/28, 4/16а, 4/19а, 4/24а, 4/25, 5/4, 8/5, 10/12, 10/13 гэх мэт 16 заалтуудаар  7000 хүн группээс хасагдсан.

Монгол Улсын халамж яг жинхэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тус дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар группт орж буй ихэнх хүмүүсийн дийлэнх хувь нь эрүүл саруул хүмүүс байна. Энэ нь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүрч үйлчилж чадахгүй байна. Баянзүрх дүүргийн хувьд мөнгө аваад халамжинд оруулж өгдөг тогтолцоо бий болоод удаж байгаа. Энэ байдлыг холбогдох хүмүүст нь удаа дараа хэлсэн боловч хүлээж аваагүй. Сүүлийн үед НДТГ-ын ерөнхий газрын н.Мөнхтулга дарга хэн халамжинд орохыг шийддэг болсон. Нийгмийг өөрчлөхийн тулд нийгмийн даатгалыг шинэчлэх нь зүйтэй. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд группийн хурал болох үеэр байнга "хасагдах вий" гэсэн айдастай явдаг. Тэд энэ халамжаасаа салахад идэх хоол, өмсөх хувцас, түлэх түлээнээсээ давхар салж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр дөхөөд ирэхээр хоёр уут гурилан бүтээгдэхүүн, 1 литр сүү өгч аль нэг газарт хүлээн авалт хийдэг. Энэ халамж биш.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр бүр айдастай явна гэдэг төрийн эмгэнэл шүү.

2018 оны 1 сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж 6000 төгрөгөөр нэмэгдэж байгаа.

Хэрвээ 141,000 төгрөг авдаг байсан бол 147,000 болно гэсэн үг. Гэтэл энэ нь тухайн хүний хэрэгцээ шаардлагад хүрэлцдэгүй.

Мөн ихэнх иргэд нь урьдчилж авсан байдаг учраас өртэй зээлтэй явдаг. Тийм учраас цөөхөн ард иргэддээ ээлтэй хууль журам батлаад будлиангүй болгооч ээ. Тэгэхгүй бол хатуухан хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд үхчих гээд байна” гэв.

"Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо"-ны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг маш их зөрчиж байна. Мөн тухайн иргэд эмнэлгийн ажлаар гадуур үзүүлж харуулахаар явах үед суух сандал ч олдохгүй байх жишээтэй.

Тэгээд өөрсдийнхөө эрхийн төлөө дуугарах гэхээр группийг чинь хасна шүү гэж айлгадаг.

2 сая хүнтэй байхдаа 150,000 хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй байсан. Өнөөдөр 3 сая гарахад 101,000 болж багассан байна.

Авто замын осол, барилгын ажил, эмчийн буруутай үйл ажиллагаа, уурхайн ослоос үүдэлтэй тэдний тоо  нэмэгдсээр байгаа хэрнээ албан тоон мэдээлэл буурсан харагдаад байдаг. Тоо баримт багасаж байгаагийн учир нь тэднийг хайр найргүй халамжаас нь хасч байгаагийн илрэл юм. Бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөнгөн ажил ч хий гэж байна. Ажил олдохгүй, олддоггүй гэдэг түмний өмнө ил, нууц биш шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн заалтыг хэрэгжүүлье гээд 10 гаруй жил хөөцөлдсөн. Ямар ч албан байгууллага хариу өгөөгүй” гэв. 

А. Тэмүүл


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээж(103.26.193.253) 2017 оны 11 сарын 26

халамжаас 140000 төгрөг авдаг,энэ нь эм тариа ойр зуурын хэрэглээнд нь хаанч хүрдэггүй учраас халамжийн хэдэн төгрөгийг нь ядаж хөдөлмөрийн доод хэмжээнд хүргэж өгөөчээ.

0  |  0
eejuudiin toloolol n(66.181.183.56) 2017 оны 11 сарын 24

MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ

0  |  0
иргэн(202.9.43.44) 2017 оны 11 сарын 24

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яаж анхаарч байгаагаар нь ДҮҮРЭГ, Хорооны ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгох, нийгэмд яаж нөлөөлж байна гэдэг утгаар Компаниудыг бас энэ үзүүлэлтээр ажлыг нь дүгнэх тийм ажлыг зохион байгуулаач нийгмийн ажилтан гэдэг нөхдүүд юу хийгээд байна.

0  |  0
Top