Оргилуун дарсны тэргүүлэгч орон

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Итали улс жилд  4.96 тэрбумлитрдарс үйлдвэрлэж, Францад алдаад байсан “Дарс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс” хэргэмээ буцааж авлаа. Daily Telegraph сонинд энэ талаар мэдээлсэн байна. Италийн хөдөө аж ахуйн Coldiretti байгууллагын гаргасан тооцоон дээр үндэслэн энэ мэдээллийг цацжээ. Италичууд үүнээс гадна 420 сая литр оргилуун дарс үйлдвэрлэжээ. Францчууд харин 4.62 тэрбум литр дарс үйлдвэрлэж хоёрдугаарт орсон байна. Тэд италичуудаас оргилуун дарсны үйлдвэрлэлээр ч хоцорсон бөгөөд 400 сая литрийг үйлдвэрлэсэн аж. Эхний гуравт Итали, Францаас гадна Испани улс орсон байна. Италийн дарсыг АНУ, Герман, Их Британийн зах зээл голчлон “шингээдэг” аж. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top