Бичиг баримтгүй гадаадын иргэнийг 100000 төгрөгөөр торгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Гадаадын иргэн харъяатын газраас Монголд зорчих, оршин суудаг гадаадын иргэдэд зориулан сэрэмжлүүлэг анхааруулга гаргасан байна. Хяналт шалгалтаар гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэжээ. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top