Г.Бадамцэцэг: “Ээж ээ” гэж дуудах үр хүүхэдгүй ч эхийн сэтгэлээр 100 мянган хүүхдэд лекцээ хүргэхээр хичээж явна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

  Монгол Улсын СТА Г.Бадамцэцэгтэй уулзлаа. Уран бүтээлээрээ олондоо танигдсан тэрбээр сүүлийн жилүүдэд ухаарал хайрласан лекцээ монголчууддаа хүргэж явна. Учир нь түүний туулж өнгөрүүлсэн амьдрал тэр чигээрээ тэмцэл байв. Тэр бүхний эцэст УУЧЛАЛ, УХААРАЛ-ын үнэ цэнийг хэн бүхнээс илүү мэдэрчээ, тэр. Түүний хувьд өвчин ярьж хойш суусангүй, өөрийгөө өмөөрч бусдыг буруушаасангүй. Ганц л олдох энэ амьдралд хүн, хүнээ гоочилж гомдоллохын оронд нэг, нэгэндээ  УХААРАЛ, ХАЙР-ыг өгч байхын үлгэр дууриалыг үзүүлж явна.

-Сайн байна уу, Zindaa.mn сайтын уншигчидтай цаг зав гарган уулзаж байгаад баярлалаа...

-Сайн байна уу, Баярлалаа.

-Таныг монголчууд дууны уран бүтээлээр чинь маш сайн таньдаг. Тэр дундаа МУГЖ Ч.Бат-Эрдэнэтэй хослон дуулсан “Хавар хайр дагуулж ирдэг” дууг тань дуулах их дуртай байдаг. Харин сүүлийн үед дуучин маань уран бүтээл гэхээс илүүтэй УХААРАЛ хайрласан лекцээ олон түмэндээ хүргэх болжээ дээ?

-Тиймээ. Миний хувьд энэ амьдралаас олж мэдсэн, ухаарсан бүхнээ бусадтайгаа хуваалцаж, нийгэмдээ эерэг хандлагыг буй болгохын төлөө бүх хүчээ дайчлах болсон. Өнөөдөр над шиг харамсалтайгаар осолд орж, суумгай болсон маш олон хүн бий. Зөвхөн тэргэнцэртэй ч гэлтгүй “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх нэрэн дор явдаг хүмүүсийнхээ нийгэмд дэхь идэвхийг дээшлүүлж, сэтгэл санааг нь өргөж, энэ нийгэм маань бидэн шиг иргэдийг зөвөөр ойлгож, эерэгээр хүлээж авч байгаасай гэх үүднээс сүүлийн үед нэлээд идэвхитэй ажиллаж байна.

-Дөрөвхөн хоногийн дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "LEAD TALKS" шоу болох гэж байгаа. Тэнд та лекцээ уншина гэсэн?

-Тиймээ, энэ үйл ажиллагаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэхь идэвхийг дээшлүүлэх, нэлээн үр дүнтэй ажил болно.Иймээс би дэмжиж оролцож байгаа.  Миний тавих илтгэлийн нэр “Амьдралын амт”.

-“Амьдралын амт”. Нэрнээсээ эхлээд их сонирхолтой бас сонсууштай илтгэл болох нь тодорхой байна шүү. Та сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдэд өөрийнхөө илтгэлийг тавих болсон. Энэ талаараа?

- Би өнгөрсөн хавраас эхлээд  арван жилийн хүүхдүүдэд “Уучлал ба хариуцлага” сэдвээр илтгэл тавьж эхэлсэн. УУЧЛАЛ гэж юу вэ, ХАРИУЦЛАГА гэж юу вэ, хүн  хариуцлага алдсанаас болж хүнийг яаж хохироодог юм бэ...  гэх зэргээр сургамж болгох үүднээс өсвөр насныханд лекцээ уншаад явдаг. Өсвөр насны хүүхдүүд маань ирээдүйд энэ нийгмийг авч явна. Тиймээс тэдэнд сурагч хүүхэд наснаас нь хүмүүжил төлөвшилд нь нэмэр болгох үүднээс энэхүү лекцээ тавьж ирсэн. Миний уншаад байгаа энэ лекцийн үр дүн өнөө маргаашдаа гэхээс илүүтэй ирээдүйд илүү өгөөжөө өгнө гэдэгт итгэдэг. Хүүхэд насандаа сонссон ээж аавынхаа сургааль, багш нарын заавар зөвлөгөөгөөр тухайн хүний суурь хүмүүжил төлөвшдөг. Тиймээс л би эх орныхоо ирээдүй хойч болсон хүүхэд залуусаа сонгож лекцээ хүргэж байгаа. Миний лекцийг сонссон хүүхэд том болоод согтуугаар жолооны ард суухгүй гэдэгт найддаг шүү.

"Осолд ороод эхний гурван жил би хүний өөдөөс хардаггүй байсан"

 -Согтуу жолооч... Үнэхээр аймшигтай шүү. Танд энэ талаар ярихад хэцүү л байдаг байх. Гэхдээ та 20 ч хүрээгүй ид дэгдэж дэвэрч байх насандаа аймшигт ослын хохирогч болсон байдаг...

-Мэдээж ослын талаар бодохоор одоо ч гэсэн хүнд байдаг. Би осолд орсноосоо хойш 24 жил болохдоо “Одоо би яах гэж амьдарч байгаа юм бэ” гэж гутрах үе зөндөө байсан. Түүнээсээ болж, хүн гэдэг нэршлийг сэтгэл дотроо баллуурдаж байсан.  Гэхдээ би тэр айхтар хэцүү баллууртай тэмцэж эхэлсэн. Түүний дараа “Амьдралын амт”-ын тухай хүн бүрт хэлж ойлгуулахыг бодох болсон.

Амьд байна, эрүүл байна гэдэг ямар ч үнээр олдошгүй эрхэм зүйл. Хүн амьд байна, зорилготой байна гэдэг ямар сайхан юм бэ. Эцсийн эцэст хүн байхын утга учрыг тодорхойлдог зүйл нь хүний амьдралын зорилго юм шүү дээ.

Яг миний амьдралд бол осолд орсон эхний гурван жилдээ маш их сэтгэлийн гутралд орж, ямар ч зорилгогүй мэт санагдаж байлаа.  Би осолд орсноос хойш 22 жилийн дараа жолоочийгоо уучилсан. Тэр хүн үр хүүхэд, найз нөхөд, ойр дотны,  өөрийнх нь үгийг сонсдог хүмүүстээ “Дахиж битгий алдаарай”, “Согтуугаар жолоо битгий бариарай” хэмээн сургаасай л гэж хүсэж байна.

-Таны амьдралыг орвонгоор нь өөрчилсөн тэр хүнийг УУЧИЛЖ чадна гэдэг үнэхээр уужуу сэтгэл шүү?

-Би аз жаргалтай амьдрал туулаагүй.  Тулгуур эрхтэний  бэрхшээл бол эмэгтэй хүний хувьд хүүхэд гаргах эрх тэр чигээрээ алдагдсан гэсэн үг. Миний бэлхүүснээс доошоо 100 хувийн мэдээ алдалттай болсон.  Нуруу нугасны хүнд гэмтэл авсан. Осолд ороод эхний гурван жил би хүний өөдөөс хардаггүй байсан. Гадаа хүнээр түрүүлээд явахдаа ичдэг байлаа. Юунаас  ичээд байсан бэ гэхээр өөрийнхөө энэ тэргэнцэртэй болсон байдлаас болж. Нийгэм маань ч хөл гаргүй, тэргэнцэртэй хүмүүсийг их гайхдаг цэрвэдэг байсан. Үгүй бол хэт ихээр өрөвддөг. Энэнээс болж нийгмээс бидэн шиг хүмүүс аяндаа тусгаарлагддаг.  Гэхдээ ийм байдал үргэлжлээд л байвал үргэлжлээд л байна. Тиймээс би үүнийг өөрчилье, ийм байдлаасаа ичээд байх хэрэггүй гэж эрс шийдсэн. Ингээд л өөрийнхөө туулж байгаа амьдралаас хуваалцаад бусад хүмүүст сургамж болгох үүднээс л сүүлийн үед лекц, илтгэл тавих болсон доо.

-Өсвөр насныханд илтгэл тавьж байгаа чинь үнэхээр буянтай ажил шүү?

-Хүүхдүүдэд лекцээ унших гээд яг өөрийнхөө зардлаар чадан ядан явдаг.  Ямар ч байсан хүн болж төрснийх надад өөрт маань “Ээж ээ” гэж дуудах үр хүүхэд байхгүй ч, олон хүүхдэд эхийн сэтгэлээр  энэ лекцээ сонсгоё гэж  бодож байгаа. Эмэгтэй хүн гэдэг утгаараа би дотроо өөрийгөө тайтгарууулдаг л даа. Юу гэхээр, лекцээ хүргэсэн хүүхэд бүхэн маань миний үр хүүхэд хэмээн сэтгэж 100 мянган хүүхдэд энэ лекцээ хүргэнэ гэсэн зорилготой байгаа. Ингэснээр би 100 мянган хүүхэдтэй хүн болж байгаа юм шүү, дээ /Инээв/. Монгол хүний уужуу ухаан гэж ярьдаг даа...

Нийслэлийн 5 дугаар сургууль дээр

Нийслэлийн  дунд сургууль дээр

Нийслэлийн  дунд сургууль 45 дугаар сургууль

Нийслэлийн 73 дугаар сургууль...

 Багын авьяаслаг, урлаг соёлын арга хэмжээнд ангидаа төдийгүй тухай үеийн Хүүхэд залуучуудын театрын урдаа барьдаг авьяастан байсан тэрбээр  19-хөн насандаа орон нутагт тоглолтоор явж байгаад аймшигт осолд орсон байдаг. Осолд орсон жилээ буюу 1994 онд СУИС-ийн Кино драммын ангид элсэн ороод байсан гэдэг. Магадгүй тухайн үед тийм харамсалтай осол түүнд тохиолдоогүй бол тэр өдийд Монголын нэр нүүр болсон чадварлаг жүжигчин болсон байхыг хэн ч үгүйсгэхгүй билээ...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (27.123.212.140) 2017 оны 12 сарын 08

Ene ch odoo yu yariad bga hun be Ganchimeg geech joloochiinh ni hamaatan yum bishuu

0  |  0
Dorlig(27.123.214.103) 2017 оны 12 сарын 06

17nastai baisan huuhed yamar har uil hiij amjih vee dee Ganchimeg ta uuruu ene hun shig baij chadahgui l baih. Hatin ch mundag emegtei gej boddog amjilt husiy

0  |  0
Ganchimeg (27.123.214.85) 2017 оны 12 сарын 04

Hun yu hiine tuuniigee l edeldeg yum. Hund sain sanaj unen setgeleesee gegeer. Huuramch bag bitgii zuugeed jujig toglood yav. Chi ch har murtei oir toirondoo har l uil hiij yavdag hun de.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 26

sain hyn baival iim bersheeltei bolson olon hymyys hedench hyyhed gargaad amdarch baigaa shyy gedgiig helje, hyyhed gargaj boldog um baina lee, gadnii ornuudad ch gesen avaar osloos bolj gutarch baisan hymyys sain ertei taarch saihan amdarch baigaa, zaluuchuudad lekz unshij baina gedeg chin ih tom gavya shyy, sain saihniig hysie

0  |  0
зочин(150.129.141.97) 2017 оны 11 сарын 26

Би согтуу машин барьж яваад эрхээ хасуулсан дараа нь ахиж согтуугаар машин барихгүй гэж өөртөө хэлсэн одоо энэ ниитлэлийг уншаад үхэн үхтлээ согтуу жолооны ард суухгүй гэж өөртөө тангараглая

0  |  0
nice to u (172.58.139.132) 2017 оны 11 сарын 26

email address - ig n ugne uu badamtsetseg iin -usa ees tuslahiighusej bna emchilgee haij ugiiiy

0  |  0
Д,Эрдэнэчимэг(203.91.118.74) 2017 оны 11 сарын 26

маш их ухаан ,тэвчээр,бүхнийг өөдрөгөөр харах чадвар бүрджээ, АМЖИЛТ ХҮСЬЕ ,

0  |  0
Zochin(122.201.22.216) 2017 оны 11 сарын 26

Ene busguitei khairlaarai TUMEN Olon mine saikhan setgel gargaj baiga demjizgeey.

0  |  0
уншигч(66.181.178.226) 2017 оны 11 сарын 25

Сайн сайхныг хүсье!

0  |  0
зочин(122.201.22.203) 2017 оны 11 сарын 25

Санаа бүү зов Хэзээ нэгэн цагт бурхан чамайг харах биз

0  |  0
хайр(122.201.31.223) 2017 оны 11 сарын 25

ямар сайхан бусгуй вэ чи

0  |  0
Enkhuush(168.235.195.25) 2017 оны 11 сарын 24

Humuus mini bie biene uuchilj uhaaral hairlaj baih ni zuv ym shu daichin mundag busgui ymaa ajild ni amjilt amidrald ni sain saihan buhniig husye yu sansan esun husel ni bielej yavah boltugai

0  |  0
болден(103.10.22.35) 2017 оны 11 сарын 24

нээж энэ нь ихэд дэлгэрч дэлхий даяар 100 гаруй салбартай болсон бөгөөд УБ-т жилийн өмнө нэг салбар нь нээгдсэн юм Энэ газарт хандаад үз дээ Циркийн баруун талд 4 давхар шилэн барилгын 2 давхарт байдгийм би өөрөө нурууны өвчтэй 10 -д жил болж ноднин жил нуруу татаад хагалгаанд орохоос өөр замгүй болоод байх үедээ энэ газарт очиж одоо зүгээр болсоон очоод үзээрэй

0  |  0
болден(103.10.22.35) 2017 оны 11 сарын 24

бахархмаар дайчин зорилготой сайхан бүсгүй байна Би чамд нэг санал хэлье Хуучин ЗХУ-д 70- аад оны сүүлээр В.Дикуль болон Бубновский гэж 2 хүн хоюулаа 17-18 оорчим насьай байхдаа нэг нь агаарын акробатийн дасгал хийж байгаад , нөгөө нь цэрэгт байхдаа машин жолоодож яваад согтуу жолоочтой том машинд мөргүүлж нуруу нугас нь гэмтэж бяцран бөгсөн бие нь мэдээгүй болсон бөгөөд эмч нар ямар ч эмчилгээгүй хэвтрийн хүмүүс болжээ гэсэн байна. Гэвч энэ 2 хүн хоюулаа энэ байдалтайгаа эвлэрээгүй тасралтгүй дасгал хөдөлгөөн хийн тэмцсээр хөл дээрээ боссон. Бубновский нь хөдөлгөөнөөр эмчлэх төв

0  |  0
зочин(202.9.43.186) 2023 оны 12 сарын 07

Сэтгэлийн тэнхээтэй сайхан бүсгүй байна. Монголын ирээдүйд хөрөнгө оруулах нь монголчуудад барьж буй том билэг болно.амжилт хүсье

1  |  0
Daga(82.27.217.14) 2023 оны 12 сарын 07

Sain uils ni delgereh boltugai

1  |  0
М(66.181.189.29) 2023 оны 12 сарын 07

Тийм ээ мундаг юм бас харамсаж бна энэ сайхан хүний үрийг ийм болгочих гэж дээ хүмүүс минь тэр муу хар усыг битгий уугаач дээ

1  |  0
mundag busgui yma am(202.9.41.51) 2023 оны 12 сарын 07

Mundag ymaa

1  |  0
Chimgee(66.181.184.206) 2017 оны 11 сарын 24

Mundag bvsgvi shvv.

0  |  0
Top