”Зуслангийн жаалууд” цэцэрлэгийг түр хаажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс  19 дүгээр хороонд байрлах “Зуслангийн жаалууд” цэцэрлэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар  боловсролын сургалтын байгууллагад тавигдах эрүүл ахуй, стандарт, аюулгүй байдлын шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буйг тогтоосон байсан.

 Хоолны хордлого, хордлогот халдвар гарч болзошгүй нөхцөл бий болсон зөрчил илэрч цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоожээ.  Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top