Сайн дурын 320 идэвхтэн бэлтгэгдэв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

 Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран орон нутагт гамшиг, онцгой байдлын үед удирдах, ажиллах сайн дурын идэвхтнийг бэлтгэх сургалт 10 дугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 23 –ны хугацаанд зохион байгууллаа. Сургалтыг долоон  бүсэд хуваан, Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 45 сайн дурын идэвхтний сургалтаар эхэлж, Зүүн бүсийн сургалтаар дуусч Гамшиг, онцгой байдлын үед ажиллах анхан шатны мэдлэг, мэдээлэл бүхий  21 аймгийн 320 сайн дурын идэвхтнийг бэлтгэв.

Эдгээр сайн дурын идэвхтнүүд хоёр байгууллагын нөөцийн системд бүртгэгдэнэ. Цаашид орон нутагт ээлж дараатай сургалт, дадлага ажилд хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдэх юм байна. Мөн сайн дурын идэвхтнүүдийг ажиллах нөхцлийг нь хангах зорилгоор иж бүрэн гадуур  хувцас, гутал,  анхны тусламжийн иж бүрдлээр хангах ажээ.

 
 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top