Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалт болж байна

2017 оны 11 сарын 24

Төрийн болон албаны нууцын тухай Монгол Улсын хууль, Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж байна.

Нууцын эрх зүйн орчин бүрдсэнтэй уялдуулан уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицеруудын сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2017 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top