”Монгол хүүхэд” эрдэм шинжилгээний хурал боллоо

2017 оны 11 сарын 24

 

МУБИС-ийн Монгол судлалын төв, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран “Монголын түүх, уран зохиолын дурсгалт бичигт туссан Монол хүүхэд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн төв байранд зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс, профессор Ш.Чоймаа, дэд профессор Д.Батжаргал, доктор Л.Цэрэнчимэд тэргүүтэй эрдэмтэд оролцож эртний түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн Монгол хүүхэд гэж хэн бэ, ямар зан төрхтэй байсан талаарх өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлэв.

Илтгэгчид “Монголчуудын гэрийн сургалтын уламжлалаас”, “Монгол ардын дуунд туссан Монгол хүүхэд”, “Сурвалжаас тодруулсан Тэмүжиний бага нас”, “Наймдугаар Богдын бага нас” зэрэг өмнө төдийлөн судлагдаж, олонд хүрч байгаагүй сэдвийг сонгон судалж, эрдэм шинжилгээний ажил хийснийг судлаачид онцолж байв.

Энэ үеэр МУБИС-ийн Монгол судлалын төвийн тэргүүн Ц.Өнөрбаян “Бид өнөөгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний зан төрхийн талаар ярьдаг боловч Монгол хүүхдийн талаар огт ярьдаггүй. Энэ нь Монгол уламжлал алдагдаж буй сэтгэгдэл төрүүлж байсан. Тиймээс энэхүү асуудлыг хөндөн, хурлыг зохион байгуулж байна” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top